Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2016/00469

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ***т байрлах, Х-ны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***од оршин суух, ОО11111111 дугаар регистртэй, Ш овогт Н-гийн Б,

Хамтран хариуцагч: ***, /одоо байгаа хаяг ***/-д оршин суух, ЛЛ44444444 дугаар регистртэй, Ш овогт Х-гийн Э нарт холбогдох

Зээлийн үлдэгдэл 2.789.920 төгрөг, зээлийн хүү 535.004 төгрөг, торгуулийн хүү 45.524 төгрөг, нийт 3.370.448 /гурван сая гурван зуун далан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2016/00326/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х-ны Хөвсгөл салбарын захирал Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н- овогтой Б нь 4 замын Ундрам төвд оёдлын газар ажиллуулж байхдаа 2014 оны 08 сарын 28-ны өдөр Х-ны Хөвсгөл салбараас 5.000.000 /таван сая/ төгрөгийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай аваад 2015 оны 09 сараас хойш хугацаа хэтрээд 184 хоног хонож байна. Зээлийн үлдэгдэл 2.789.920 төгрөг, хүү 535.004 төгрөг, торгуулийн хүү 45.524 төгрөг, нийт 3.370.448 /гурван сая гурван зуун далан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байна. Иймээс зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу 3.370.448 төгрөгийг зээлдэгч Н.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч Х.Э нараас гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б, хамтран хариуцагч Х.Э нар шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 08 сарын 28-ны өдөр Х-ны Хөвсгөл салбараас 5.000.000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийг сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Одоо зээлийн үлдэгдэл 2.789.920 төгрөг, хүү 535.004 төгрөг, торгуулийн хүү 45.524 төгрөг, бүгд 3.370.448 төгрөг төлж барагдуулахыг зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х-ны Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Б, хамтран хариуцагч Х.Э нарт холбогдуулан зээлийн үлдэгдэл 2.789.920 төгрөг, зээлийн хүү 535.004 төгрөг, торгуулийн хүү 45.524 төгрөг, нийт 3.370.448 /гурван сая гурван зуун далан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Б, хамтран хариуцагч Х.Э нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68.880 төгрөгийн тал хувь болох 34.440 төгрөг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б, хамтран хариуцагч Х.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 34.440 төгрөг гаргуулж тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х-ны Хөвсгөл салбараас зээлийн үлдэгдэл 2.789.920 төгрөг, зээлийн хүү 535.004 төгрөг, торгуулийн хүү 45.524 төгрөг, нийт 3.370.448 /гурван сая гурван зуун далан мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөг нэхэмжилснийг хариуцагч Н.Б, хамтран хариуцагч Х.Э нар хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээрзүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Голомт банкны 4901000149 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.880 төгрөгөөс 34.440 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Б, хамтран хариуцагч Х.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 34.440 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА