| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2024/01841/И |
| Дугаар | 307/ШШ2025/00074 |
| Огноо | 2025-01-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 307/ШШ2025/00074
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс 135/2024/01841/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Хонгор сум, ****** баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ******* /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* гудамж, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас ******* /-д холбогдох,
"Хохирол болох 11,000,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр оролцов.
(Зохигчид эвлэрэн хэлэлцсэн учир шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байх тул талуудын хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч Э.******* миний бие Л.*******оос хохирол 11,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Э.*******д Приус-20 маркийн машиныг 2025 оны 05 сарын 30-ны дотор авч өгч *******гийн хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцсон. Хохирол болох 11,000,000 оронд авч өгөхдөө ******* бид хамт явж машиныг сонгож авч өгнө. Бид энэ эвлэрлийг хэн нэгний дарамт шахалтгүй хоорондоо харилцан тохиролцсон болно.
Хэрвээ 2025 оны 5 сарын 30 гэхэд машин авч өгөхгүй бол Э.*******д 6,000,000 төгрөг өгөхөөр хүлээн зөвшөөрч эвлэрэв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Зохигчид нь шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Э.******* миний бие Л.*******оос хохирол 11,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Э.*******д Приус-20 маркийн машиныг 2025 оны 05 сарын 30-ны дотор авч өгч *******гийн хохирлыг барагдуулна. Хэрвээ 2025 оны 5 сарын 30 гэхэд машин авч өгөхгүй бол Э.*******д хариуцагч Л.******* нь 6,000,000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсон гэжээ.
3. Дээрх зохигчдын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасны дагуу талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ болох 11,000,000 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авсан Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Э.*******гийн нэхэмжлэлтэй, Л.*******д холбогдох хохирол 11,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Нэхэмжлэгч Э.******* Л.*******оос хохиролд 11,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Э.*******д Приус-20 маркийн машиныг 2025 оны 05 сарын 30-ны дотор авч өгч *******гийн хохирлыг барагдуулна. Хэрвээ 2025 оны 5 сарын 30 гэхэд машин авч өгч чадахгүй бол 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 110,950 төгрөгийг хариуцагч Л.*******оос гаргуулж, нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА
ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА
М.ОЮУНЦЭЦЭГ