Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 307/ШШ2025/00079

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:135/2024/00047/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /утас: ********/-гийн хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.******* нь 2002 оноос Дархан нэгдсэн эмнэлэгт үйлчлэгчээр ажилд орсон. Ингээд манай компанийн нэр өөрчлөгдөж Зүчү ББН нэртэй болж энэ компанидаа 2003 оны 10 сараас эхлэн ажиллаж байтал буцаад Дархан анагаагч ХХК болж өөрчлөгдсөн. Дараа нь Дархан анагаагч ХХК-д 2006 оны 1 сараас 2007 оны 8 сарыг дуустал асрагчаар ажилласан. Энэ хугацаанд ажиллаж байсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлт байгаа. Харин ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байна. Дархан-Уул аймгийн Архивын тасагт шүүлгэн үзэхэд тус компаниудад ажиллаж байсан тушаалууд гарч ирсэнгүй. Иймд шүүхэд хандаж, дээрх хугацааны ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт, иргэний үнэмлэх, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2007 оны 09 сарын 30-ны өдрийн б/69 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал хүчингүй болгох тухай тушаал, Зүчү ББН үйлчилгээний албаны даргын 2006 оны 04 сарын 01-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.       Хүсэлт гаргагч Б.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2.    Хүсэлт гаргагч Б.******* нь Зүчү ББН, Дархан анагаагч ХХК-д 2003-2007 оны хооронд ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсэлтийг гаргасан байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасан байна.

 

4. Хүсэлт гаргагч Б.******* нь ажилд орсон, ажлаас халагдсан тушаал байхгүй гэсэн үндэслэлээр шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байх тул тус шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

 

5. Шүүх хуралдаанаар ******* дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 2007 оны 09 сарын 30-ны өдрийн б/69 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, тушаал хүчингүй болгох тухай тушаал, тушаалын хавсралт, Зүчү ББН үйлчилгээний албаны даргын 2006 оны 04 сарын 01-ний өдрийн 03 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хавсралтад ... 60. Барин ******* ... гэсэн бичилт, Хөдөлмөрийн гэрээ, Нэгдсэн эмнэлэг нь ******* ******* нэрээр 2003 оны 01 сараас 2003 оны 10 сар хүртэл, Зүчү ББН нэрээр 2003 оны 10 сараас 2006 оны 01 сар хүртэл, Дархан анагаагч нь 2006 оны 01 сарын 01-нээс 2007 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 2007 оны 10 сарын 01-нээс 2007 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл шимтгэл төлсөн баримт зэргийг шинжлэн судлав.

 

6. Дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, ажиллаж байсан үйл явдлыг нотолсон, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Б.*******г ЗҮЧҮ ББН-д үйлчлэгчээр 2003 оны 12 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, Дархан анагаагч ХХК-д үйлчлэгчээр 2006 оны 01 сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож, Б.*******гийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******г ЗҮЧҮ ББН-д үйлчлэгчээр 2003 оны 12 сарын 01-ний өдрөөс 2005 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл, Дархан анагаагч ХХК-д үйлчлэгчээр 2006 оны 01 сарын 01-ний өдрөөс 2007 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл тус тус ажиллаж байсан болохыг тогтоож тогтоосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА