| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00001/И |
| Дугаар | 141/ШШ2025/00026 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2025/00026
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 141/ШШ2025/00026 | Завхан айм |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................. аймгийн ................ сумын ............ баг хаягаар оршин суудаг М......... овогт Ч-ын М-гийн нэхэмжлэлтэй “Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Ч овогтой М миний бие ....... онд .......... аймгийн ........... суманд төрсөн. .......... онд Ц-ын Б-тай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөж хөдөө одоог хүртэл мал маллаж байна. 1988-1990 онд 2 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. Иймд Ч-лын М-г намайг 1996 онд адуу 20, үхэр 31, хонь 47, ямаа 12 бүгд 110, 1997 онд адуу 19, үхэр 34, хонь 42, ямаа 16 бүгд 111, 1998 онд адуу 15, үхэр 27, хонь 48, ямаа 18 бүгд 108, 2000 онд адуу 15, үхэр 19, хонь 16, ямаа 15 бүгд 65, 2001 онд адуу 13, үхэр 28, хонь 54, ямаа 15 бүгд 104, 2002 онд адуу 18, үхэр 25, хонь 62, ямаа 30 бүгд 133, 2003 онд адуу 12, үхэр 33, хонь 77, ямаа 42 бүгд 164, 2004 онд адуу 24, үхэр 45, хонь 83, ямаа 53 бүгд 205, 2005 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 224, 2006 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 221 толгой мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь 1996 онд адуу 20, үхэр 31, хонь 47, ямаа 12 бүгд 110, 1997 онд адуу 19, үхэр 34, хонь 42, ямаа 16 бүгд 111, 1998 онд адуу 15, үхэр 27, хонь 48, ямаа 18 бүгд 108, 2000 онд адуу 15, үхэр 19, хонь 16, ямаа 15 бүгд 65, 2001 онд адуу 13, үхэр 28, хонь 54, ямаа 15 бүгд 104, 2002 онд адуу 18, үхэр 25, хонь 62, ямаа 30 бүгд 133, 2003 онд адуу 12, үхэр 33, хонь 77, ямаа 42 бүгд 164, 2004 онд адуу 24, үхэр 45, хонь 83, ямаа 53 бүгд 205, 2005 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 224, 2006 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 221 толгой мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч М овогт Ч-ын М нь 1996 онд адуу 20, үхэр 31, хонь 47, ямаа 12 бүгд 110, 1997 онд адуу 19, үхэр 34, хонь 42, ямаа 16 бүгд 111, 1998 онд адуу 15, үхэр 27, хонь 48, ямаа 18 бүгд 108, 2000 онд адуу 15, үхэр 19, хонь 16, ямаа 15 бүгд 65, 2001 онд адуу 13, үхэр 28, хонь 54, ямаа 15 бүгд 104, 2002 онд адуу 18, үхэр 25, хонь 62, ямаа 30 бүгд 133, 2003 онд адуу 12, үхэр 33, хонь 77, ямаа 42 бүгд 164, 2004 онд адуу 24, үхэр 45, хонь 83, ямаа 53 бүгд 205, 2005 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 224, 2006 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 221 толгой мал маллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
- М овогт Ч-лын М-ийн .............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,
-............ аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн А/95 дугаартай: “............. сумын З багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан З.М, Ч.М-гийн 1995-2019 оны мал тооллогын бүртгэл.
| Малын төрөл | Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллого “А” дансанд бүртгэгдсэн салын тоо
| |||||||||||
| Он | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 |
| Тэмээ | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
| Адуу | 19 | 20 | 19 | 15 | 15 | 13 | 18 | 12 | 24 | 25 | 26 | 32 |
| Үхэр | 34 | 31 | 34 | 27 | 19 | 28 | 25 | 33 | 45 | 36 | 40 | 44 |
| Хонь | 38 | 47 | 42 | 48 | 16 | 54 | 62 | 77 | 83 | 98 | 89 | 103 |
| Ямаа | 18 | 12 | 16 | 18 | 15 | 15 | 30 | 42 | 53 | 65 | 66 | 88 |
| Нийт | 109 | 110 | 111 | 108 | 65 | 104 | 133 | 164 | 205 | 224 | 221 | 267 |
| Малын төрөл | Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллого “А” дансанд бүртгэгдсэн салын тоо
| |||||||||||
| Он | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 |
| Тэмээ | - | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
| Адуу | 31 | 28 | 20 | 32 | 44 | 39 | 49 | 60 | 65 | 58 | 56 | 61 |
| Үхэр | 69 | 60 | 48 | 49 | 42 | 74 | 90 | 108 | 93 | 95 | 98 | 111 |
| Хонь | 128 | 145 | 184 | 224 | 302 | 280 | 399 | 550 | 723 | 804 | 756 | 767 |
| Ямаа | 88 | 74 | 68 | 71 | 87 | 89 | 99 | 113 | 127 | 115 | 93 | 89 |
| Нийт | 316 | 307 | 329 | 376 | 475 | 782 | 637 | 831 | 1008 | 1072 | 1003 | 1028 |
Жич: 1999, 2000 оны З багийн малын А данс архивд шилжигдэн ирээгүй,
2001 оноос 2000 оныг хуулж бичив...” гэсэн архивын лавлагаа,
-............... дугаартай, М овогт Ч-ын М нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-.................. хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 08/2139 дугаартай: “...Ч-ын М БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар Завхан аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, Батлан хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр 679240 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,
-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-04/576 дугаартай: “...Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 78 дугаар хуудсанд: ............ аймгийн .......... сумын ............... 6-р багийн ......... салаа гудамжны оршин суугч өрхийн тэргүүн м овогт Ч-ын М, э, ............ оны ........... дугаар сард төрсөн, ....... настай, эхнэр Х овогт Ц-ын Б,э.....,............ оны ........ дугаар сард төрсөн,........ настай, М-ийн Г, ........ оны ....... дүгээр сард төрсөн, ........ настай, хүү М-гийн Д, ........ оны ........ дүгээр сард төрсөн, ...... настай, хүү М*-гийн Л, ........ оны ........ дугаар сард төрсөн, ....... настай, хүү М*-гийн С, ......... оны ........ дугаар сард төрсөн, .......настай гэж бүртгэгдсэн байна...” гэсэн лавлагаа,
-Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 03-01/586 дугаартай: “...Ч*-ын М өрхийн тэргүүлэгч, төрсөн он-........, төрсөн сар ...., .........настай, .....тэй, эхнэр Ц-ын Б төрсөн он-..., төрсөн сар .., ....... настай, э*й...” гэсэн архивын лавлагаа,
-Ч-ын М нь төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ “... овог-Ч, нэр М, ..........тэй, төрсөн он сар өдөр-........ оны ..... дүгээр сарын ..........-нд төрсөн...” гэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,
-Ч-лын М нь ............. оны ......... дугаар сарын .......-ны өдөр гэрлэсний бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “... .......... аймгийн ............. суманд оршин суух, нэг дэх гэрлэлт, .......... боловсролтой, эхнэр, Ц-ын Б, ........... аймгийн ......... суманд оршин суух, .......... боловсролтой, нэг дэх гэрлэлт...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар, гэрлэсний болон төрсний бүртгэлийн лавлагаа,
-Гэрч Л.Ц-ын: “...Ч.М нь манай нутгийн хүн бөгөөд насаараа мал маллаж байгаа малчин хүн байгаа юм. М нь бага наснаас эхлэн мал малласан. .......... аймгийн ........... сумын .......... багийн ......... гэх газар байнга нутагладаг. Ч.М*тэй бид хоёр нэг нутгийн үе тэнгийн хүмүүс юм. Ч.М нь 2023 онд Улсын сайн малчин болсон. Гэр бүлийн хамт мал малладаг. Эхнэрийг нь Б, 5 хүүтэй айл. 1988 онд цэрэгт яваад 1990 онд халагдаж ирсэн. Цэргээс ирснээс тасралтгүй мал маллаж байгаа малчин хүн. Миний бие Ч.М-тэй нэг нутгийн хүмүүс учраас түүнийг тасралтгүй маллаж байгаа малчин хүн гэдгийг маш сайн мэднэ...” гэсэн мэдүүлэг,
-Нэхэмжлэгч Ч.М-ийн “...1996 онд адуу 20, үхэр 31, хонь 47, ямаа 12 бүгд 110, 1997 онд адуу 19, үхэр 34, хонь 42, ямаа 16 бүгд 111, 1998 онд адуу 15, үхэр 27, хонь 48, ямаа 18 бүгд 108, 2000 онд адуу 15, үхэр 19, хонь 16, ямаа 15 бүгд 65, 2001 онд адуу 13, үхэр 28, хонь 54, ямаа 15 бүгд 104, 2002 онд адуу 18, үхэр 25, хонь 62, ямаа 30 бүгд 133, 2003 онд адуу 12, үхэр 33, хонь 77, ямаа 42 бүгд 164, 2004 онд адуу 24, үхэр 45, хонь 83, ямаа 53 бүгд 205, 2005 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 224, 2006 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 221 толгой мал маллаж байсан...” гэсэн тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч М овогт Ч-ын М нь 1996 онд адуу 20, үхэр 31, хонь 47, ямаа 12 бүгд 110, 1997 онд адуу 19, үхэр 34, хонь 42, ямаа 16 бүгд 111, 1998 онд адуу 15, үхэр 27, хонь 48, ямаа 18 бүгд 108, 2000 онд адуу 15, үхэр 19, хонь 16, ямаа 15 бүгд 65, 2001 онд адуу 13, үхэр 28, хонь 54, ямаа 15 бүгд 104, 2002 онд адуу 18, үхэр 25, хонь 62, ямаа 30 бүгд 133, 2003 онд адуу 12, үхэр 33, хонь 77, ямаа 42 бүгд 164, 2004 онд адуу 24, үхэр 45, хонь 83, ямаа 53 бүгд 205, 2005 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 224, 2006 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 221 толгой мал маллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.М*-гээс ирүүлсэн “Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М овогт Ч-ын М нь 1996 онд адуу 20, үхэр 31, хонь 47, ямаа 12 бүгд 110, 1997 онд адуу 19, үхэр 34, хонь 42, ямаа 16 бүгд 111, 1998 онд адуу 15, үхэр 27, хонь 48, ямаа 18 бүгд 108, 2000 онд адуу 15, үхэр 19, хонь 16, ямаа 15 бүгд 65, 2001 онд адуу 13, үхэр 28, хонь 54, ямаа 15 бүгд 104, 2002 онд адуу 18, үхэр 25, хонь 62, ямаа 30 бүгд 133, 2003 онд адуу 12, үхэр 33, хонь 77, ямаа 42 бүгд 164, 2004 онд адуу 24, үхэр 45, хонь 83, ямаа 53 бүгд 205, 2005 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 224, 2006 онд адуу 25, үхэр 36, хонь 98, ямаа 65 бүгд 221 толгой мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН