Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00027

 

 

 

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00027

Завхан аймаг

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-г оролцуулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-ээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........... аймгийн ....... сумын ......... баг хаягаар оршин суудаг ........... овогт Б-ийн Э-ий нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Б.Э миний бие ......... онд ........... аймгийн ........... суманд төрсөн. Би .......... аймгийн ............ сумын ...............бригадын бага сургуульд 1-4 дүгээр анги хүртэл суралцаж байгаад, ........... сумын дунд сургуульд элсэн орж 6 дугаар ангид суралцаж байх намраа 9 дүгээр сард сургуулиас гарч эх М.Б-ийн хамт ......... аймгийн ............. сумын ......... нэгдлийн ............ бригадад мал маллаж эхэлсэн. Би ар гэрийн гачигдлын улмаас сургуулиас гарч ээждээ тус болон мал маллаж байсан бөгөөд тухайн үед миний эх М.Б нь суурийн ахлагч гэж явдаг байсан. Би 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд явж, Улаанбаатар хотод Барилгын цэргийн 182 дугаар ангид алба хааж байгаад сүүлд нь манай анги Эрдэнэт хотын 110 дугаар ангитай нэгдэн бид нар ........... аймгийн ........ сумын гурилын үйлдвэрт ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдаж байсан. Цэргийн албанаас ирээд үргэлжлүүлэн тухайн нэгдэлдээ мал маллаж байсан. Миний нэрийг тухайн үед нутгийн хүмүүс Э, Т, Тү гэж олон янзаар дууддаг байсан учраас энэ талаар архивын лавлагаа авахад цалин хөлсний баримтуудад янз бүрээр бичигдсэн байна. Тэр үед Жаргалант нэгдлийн захиргаанаас надад хөдөлмөрийн дэвтэр нээн олгож байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримт дутуу тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд Р.Э намайг 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ......... аймгийн ...........сумын .......нэгдлийн ..........бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү....” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Би ......аймгийн .....сумын ........бригадын бага сургуульд 1-4 дүгээр анги хүртэл суралцаж байгаад, ..........сумын дунд сургуульд элсэн орж 6 дугаар ангид суралцаж байх намраа 9 дүгээр сард сургуулиас гарч эх М.Б-ийн хамт ............ аймгийн ........сумын .... нэгдийн .......... бригадад мал маллаж эхэлсэн. Би ар гэрийн ачигдлын улмаас сургуулиас гарч ээждээ тус болон мал маллаж байсан бөгөөд тухайн үед миний эх М.Б нь суурийн ахлагч гэж явдаг байсан. Би 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд явж, ............. хотод Барилгын цэргийн 182 дугаар ангид алба хааж байгаад сүүлд нь манай анги ............ хотын ......... дугаар ангитай нэгдэн бид нар .......... аймгийн ............сумын гурилын үйлдвэрт ажиллаж байгаад 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цэргийн албанаас халагдаж байсан. Цэргийн албанаас ирээд үргэлжлүүлэн тухайн нэгдэлдээ мал маллаж байсан. Миний нэрийг тухайн үед нутгийн хүмүүс Э, Т, Т гэж олон янзаар дууддаг байсан учраас энэ талаар архивын лавлагаа авахад цалин хөлсний баримтуудад янз бүрээр бичигдсэн байна. Тэр үед Жаргалант нэгдлийн захиргаанаас надад хөдөлмөрийн дэвтэр нээн олгож байсан боловч хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн юм. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримт дутуу тул ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай байна. Иймд Р.Э намайг 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ..........аймгийн ........сумын .......нэгдлийн ......... бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Э..... нь 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ..........н аймгийн ........сумын .........нэгдлийн ............бригадад ажиллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Нэхэмжлэгч ..........овогт Б-ийн Э 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ............ аймгийн .......сумын ...........нэгдлийн ...........бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:     

-Т овогт Б-ийн Э-гийн .............регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,

-........... аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/2231 дугаартай: “...1984-1988 онд ..........сумын ........нэгдлийн ...................бригадад мал маллаж байсан гэх Б. /Б.Т, Б.Тн/, суурийн ахлагч М.Б нарын цалингийн тодорхойлолтыг олгов.

1984 онд 2256,92 төг, 1-12 сар, 360 хуу№ /М.Б нэрээр/

1985 онд 6300,96 төг, 10-р сар, хүн өдөр 30, хуу№ /Б.Т нэрээр/,

1986 онд 595,80 төг, 6,7,8,9-р сар, хүн өдөр 120, хуу№ /Б.Т нэрээр/,

1987 онд 312,67 төг, 1,6,9,10-р сар, хуу№ /Т нэрээр/,

1988 онд 360,14 төг, 1-4, 7,9 -р сар хуу№ /Э нэрээр/,

 Жич: 1984-1988 оны нэгдлийн даргын тушаалд томилсон, чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал олдохгүй байна....” гэсэн архивын лавлагаа, 1984-1988 оны цалингийн цэсний хуулбар,

-Батлах хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 08/2052 дугаартай: “...Б-гийн Э БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ....... аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, Батлах хамгаалахын сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 649976 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

-.......... дугаартай “...... овогт  Б-гийн Э /........../ нь  Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,

-Б-гийн Э нь 1991 оны 08 дугаар сарын 03-ны өдөр БНМАУ-ын хүн амын регистрийн дугаарын бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Ажилладаг байгууллага-ХААН, эрхэлдэг ажил-малчин, оршдог сум .......” гэсэн бичилт бүхий ХААТР 1 маягтын хуулбар,

-Б-ийн Э нь 1986 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-З, ......... сумын ........ бригадад  малчин...” гэсэн бичилт бүхий  иргэний хаягийн хуудас ХААТР 7 маягтын хуулбар,

-Б-гийн Э нь 1995 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрлэсний бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “........... аймгийн ........ суманд оршин суух, нэг дэх гэрлэлт, бага боловсролтой, эхнэр Р-гийн У, ....... аймгийн ......... суманд оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, нэг дэх гэрлэлт...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,

-Гэрч Д.Ч-гийн: “...Б.Э манай ........... аймгийн ..... сумын ........ багийн хүн байгаа юм.  Ээжийг нь Б гэдэг хүн байсан бөгөөд нэгдлийн мал малладаг малчин, саальчин байсан. Би Э-г бага байхаас сайн мэднэ. 1970 онд төрсөн санагдаж байна. 1984 онд 6 дугаар анги төгсөөд сургуулиас гарч ээж Б-гийн хамт ........ аймгийн ........ сумын .......... нэгдлийн ............ бригадад мал маллаж байсан хүн. 1988 онд цэрэгт яваад 1990 онд цэргээс халагдаж ирсэн. Эхнэрийг У гэдэг, 4 хүүхэдтэй айл байгаа юм. Нэг хүүхэд нь нас барсан санагдаж байсан. Одоо ........... сумын ........... багийн ........... гэх газар мал маллан амьдарч байна. Ер нь бол бог мал байхгүй, бод мал малладаг айл бөгөөд цагаан идээгээ зарч ахуй амьдралаа залгуулдаг юм...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

1973 оны Хөдөлмөрийн хуулиар иргэний хөдөлмөр эрхлэх насыг 15 насаар тогтоосон байх ба уг хууль нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Т овогт Б-гийн Э-г 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ......... аймгийн ............. сумын ........нэгдлийн ........бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Э-гээс ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т овогт Б-гийн Э-г 1985 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ............ аймгийн ..........сумын ..........нэгдлийн .........бригадад ажиллаж  байсан болохыг тогтоосугай.      

            2. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн   57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.   

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.УРТНАСАН