| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00021/И |
| Дугаар | 141/ШШ2025/00029 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2025/00029
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 141/ШШ2025/00029 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, нарийн бичгийн дарга Б.Б-*гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ......... аймгийн ........сумын .........баг хаягаар оршин суудаг А овогт С-ын Ц-ын нэхэмжлэлтэй “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч С.Ц нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...С.Ц миний бие Т.М-той 2019 онд танилцан бид 2020 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин М.Ч _______оны __ дугаар сарын __-ны өдөр төрсөн. Т.М нь хамт амьдрах хугацаандаа надад дарамт шахалт үзүүлж, хэл амаар доромжилж, бие эрх чөлөөнд халдаж, цохиж зодож, хүчирхийлэл үйлддэг байсан. Мөн хамт амьдарч байхдаа гэмт хэрэгт холбогдож хорих ял эдлээд гарсан. Эдгээр нөхцөл байдлаас болж бид хоёр цаашид хамт амьдрах боломжгүй болсон бөгөөд 2024 оны хавраас хойш тусдаа амьдарч байна. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Миний бие одоо ...........аймгийн ........... сумын ............багт охины хамт амьдарч байгаа бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхдээ асардаг тул хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд хүрэлцэн очиход хүндрэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт “Тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана" гэж, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт "Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй зэрэг шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно" гэж тус тус заасан тул нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Т.Ч-ийг миний асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй...” гэжээ.
Гэвч нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “Миний бие тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т-ын М-ыг эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Т.М-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй” гэж хуульчилсан байх тул нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь түүний хуульд заасан эрх байна.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу С.Ц-ын нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг “Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ыг эрэн сурвалжлуулах тухай” шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
С.Ц, Т.М нар нь гэрлэлтээ батлуулсан эхнэр, нөхөр болох нь “...Нөхөр ............. регистрийн дугаартай, О овогт Т-ын М, эхнэр ............регистрийн дугаартай, А овогт С-ын Ц нар 2020 оны 07 дугаар сарын 29-ны өдөр ........ аймгийн ...........суманд ........... дугаарт бүртгэсэн...” гэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Мөн С.Ц, Т.М нарын хамт амьдарч байх хугацаанд охин М.Ч төрсөн болох нь: “... ....... регистрийн дугаартай О овогт М-ын Ч, эцэг ............регистрийн дугаартай, О овогт Т-ын М, эх ................регистрийн дугаартай, А овогт С-ын Ц...гэсэн иргэний улсын бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.
Тиймээс Т.М-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Т.М-ын оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь: “.......... аймгийн Ж.......... сумын Р багийн засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 39 дугаартай: “...Иргэн Т овогтой М нь тус багийн :::::::::: дугаар :::::айлын орон сууцны ::::::::::тоотод оршин суудаггүй нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт,
::::::::: аймгийн Цагдаагийн газрын ..............сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 41ж/205 дугаартай: “...О.... овогт Т-ын М нь .......... аймгийн ............ сумын ..................тоотод оршин суудаггүй болно...” гэсэн албан бичиг, цагдаагийн ахлагч П.Э-ийн илтгэх хуудас, хариуцагчийн албадан ирүүлэх ажиллагааны явцад хийгдсэн гэрэл зура гзэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т.М-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг ...........аймгийн Цагдаагийн газрын ................сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
...........нь ...........аймгийн .........сумын ......-р багийн .........н ....байрны ..... тоотод оршин суух хаягтай. Холбогдох утас: ..........
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..............регистрийн дугаартай О овогт Т-ын М-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Т.М-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг ............аймгийн Цагдаагийн газрын ...........сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Т.М-ын байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр ...........аймгийн Цагдаагийн газрын .............сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгч С.Ц-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б-д даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.У