| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00027/И |
| Дугаар | 141/ШШ2025/00030 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2025/00030
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 141/ШШ2025/00030 | Завхан айма |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........... аймгийн .......... сумын .......... баг хаягаар оршин суудаг .........овогт Ц-ийн Б-ийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие бага наснаас эхлэн эцэг эхийн хамт мал малласан бөгөөд .......... аймгийн .......сумын ...........бригадын бага сургуульд суралцаж бага боловсрол эзэмшсэн. Түүнээс хойш одоог хүртэл гэр бүлийн хамт мал маллаж амьдарч байна. 1988-1989 оны хугацаанд цэргийн алба хааж байгаад ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас халагдсан. Тэгээд цэргээс хойш үргэлжлүүлэн нэгдлийн мал маллаж байгаад хувьчлал болсноос хойш хувийн малаа маллан амьдарч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэр гарах гэтэл ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, тушаал байхгүй зэргээс шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагатай байна. Иймд намайг 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал......... аймгийн ........сумын .........нэгдлийн .........бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б нь 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ......аймгийн щ.......... сумын ......нэгдлийн .......бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч А овогт Ц-ийн Б нь 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1989 оны 12 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ........... аймгийн ......сумын ..........нэгдлийн ..........бригадад малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан:
-............ овогт Ц-ийн Б-ийн ................дугаарын регистр бүхий иргэний үнэмлэхийн лавлагаа,
-............... аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/2927 дугаартай: “...1986-1991 онд ...........сумын ........нэгдлийн ......бригадад мал маллаж байсан Ц.Б, суурийн ахлагч Д.Ц нарын цалингийн тодорхойлолтыг олгов.
1986 онд 2207,43 төг, 1-12 сар, хүн өдөр 360, хуу№ /Д.Ц нэрээр/,
1987 онд 208,96 төг, 8,10 сар, хуу№ /Д.Ц нэрээр/,
1988 онд 1544,53 төг, 1-9 сар, хуу№ /Д.Ц нэрээр/,
1989 онд 262,42 төг, 3,11, 12 сар хуу№/Ц.Б нэрээр/,
1990 онд 850,85 төг, 1-7 сар, хуу№ /Ц.Б нэрээр/
1991 онд 545,65 төг, 1-2, 6, 11, 12 сар хуу№ /Ц.Б нэрээр/ гэжээ.
Жич: 1986-1991 оны ____ нэгдлийн даргын тушаалд томилсон чөлөөлсөн, ээлжийн амралт, шагнал урамшуулал олгосон тухай тушаал, цагийн бүртгэл, байгууллагын болон хурал цуглааны бүртгэл зэрэг баримт архивт шилжигдэн ирээгүй байна.
-Батлах хамгаалахын төв архивын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08/2005 дугаартай: “...Ц-ийн Б БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дүгээр тушаалаар ........... аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 182 дугаар ангид алба хааж байгаад Барилгын цэргийн 182 дугаар ангийн захирагчийн 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн н/320 дугаар тушаалаар БЦЕГ-ын 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1952 тоотыг үндэслэн ар гэрийн гачигдлын учир цэргийн албанаас халагдсан...” гэсэн хугацаат цэргийн хаасны архивын лавлагаа,
-........... дугаартай “.............овогт Ц-ийн Б /......../ нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жилээр нөхөн тооцсон болохыг баталгаажуулав” гэсэн баталгаажилтын хуудасны хуулбар,
-Ц-ийн Б нь 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хаягийн хуудасны бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “...Хаана ямар ажилтай-.......,........сумын ...........бригадад малчин...” гэсэн бичилт бүхий иргэний хаягийн хуудас ХААТР 7 маягтын хуулбар,
-Ц-ийн Б нь 1991 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрлэсний бүртгэлд хамрагдахдаа хөтөлсөн: “............ аймгийн ........... сумд оршин суух, нэг дэх гэрлэлт, эхнэр Т-гийн А, ......... аймгийн ......... сумд оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, нэг дэх гэрлэлт...” гэсэн бичилт бүхий ХААТР 15 маягтын хуулбар,
-Гэрч Ч.Б-ы: “Ц.Б нь бага наснаас эхлэн мал маллаж байсан малчин хүн байгаа. Сургуульд бараг суралцаагүй байх. 3, 4 дүгээр анги төгссөн санагдаж байна. Бид хоёр багаасаа эхлэн нэг нутагт өсөж төрсөн хүмүүс. Ц.Б нь .......... аймгийн ...........сумын ..........нэгдлийн ............бригадад малчнаар ажиллаж байсан. Одоо ч .............багтаа гэр бүлийн хамт мал малладаг. Эхнэрийг ..........., 2 хүү 1 охинтой айл. Ц.Б нь ....... багийн ....... гэх газар өвөлждөг, зундаа Сангийн далайд зусдаг. 1988-1989 онд цэрэгт явсан. Түүнээс хойш тасралтгүй мал маллаж байна ” гэсэн мэдүүлэг,
-Гэрч Х.Д-гийн: “Б буюу О нь манай нутгийн хүн байгаа. Бид нэг багийн хүмүүс. Хамтдаа ________ аймгийн ........сумын ...... нэгдлийн .......... бригадад мал маллаж байсан. Б-ийг манай нутгийнхан О гэж дууддаг юм. О-гийн албан ёсны нэр Б гэдэг юм. Б нь 16 насанд хүрээд л эцгийн хамт мал малласан. ...... багийн ........гэх газар өвөлждөг, зундаа ............ зусдаг. 1986 онд нэгдлийн мал маллаж байгаад 1988 онд цэрэгт яваад 1989 онд ар гэрийн гачигдлаар цэргээс халагдаж ирсэн. Тэгээд түүнээс хойш тасралтгүй мал маллаж малчин хүн байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.б нь 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цэргийн албанаас халагдсан байх ба ................ аймгийн ..........суманд ирэх, ажилд орох цаг хугацааг тооцоход халагдсан өдрөөсөө ажиллаж эхэлсэн байх боломжгүй, ажилд орсон огноо тодорхойгүй тул цэргийн албанаас халагдсан дараа сарын эхний өдрөөс ажилласан хугацааг тооцох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж, нэхэмжлэгч А...... овогт Ц-ийн Б нь 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал .......... аймгийн ..........сумын ............нэгдлийн ...............т бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд .........аймгийн .........сумын .........нэгдлийн ............багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Б-оос ирүүлсэн “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А...... овогт Ц-ийн Б нь 1986 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл, 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал .......... аймгийн .........сумын ...........нэгдлийн ........... бригадад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ...........аймгийн ..........сумын ..........нэгдлийн ...........багт малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН