| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00035/И |
| Дугаар | 141/ШШ2025/00031 |
| Огноо | 2025-02-13 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 141/ШШ2025/00031
| 2025 оны 02 сарын 13 өдөр | Дугаар 141/ШШ2025/00031 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ..........хот, ..........дүүрэг, ............, ............н өргөн чөлөө 6, ...........цамхагт байрлах ............ХХК-наас ирүүлсэн “Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ж.П нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ..............ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “............аймгийн ...............сумын ......-р баг. ...........хаягт харьяалалтай иргэн ..........тоот регистрийн дугаартай Т..... ургийн овогт Б.... овогтой Ж нь тус банкны .............тооцооны төвөөс 2023 оны 10 сарын 14-ны өдөр ............тоот зээлийн гэрээ байгуулан 8,400,000 төгрөгийн зээлийг, жилийн 18.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний үндсэн зээлдэгч Б.Ж ор сураггүй болсон. Зээлдэгч зээлийн гэрээний 2.4.1 дахь хэсгийг зөрчиж 2024 оны 09 сарын 19-ны өдрөөс хойш зээлд төлбөр төлөөгүй, 123 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд зээлээ авах үед оршин сууж байсан хаягтаа байхгүй, хаана оршин суугаа нь тодорхойгүй, олдохгүй байна. Зээл авах үед ............ аймгийн .............сум, 2-р баг, ..............хаягт оршин суудаг байсан ба одоо тус хаягт оршин суудаггүй болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон болно. Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулах арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч .............. ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж нь ................ банк ХХК-аас 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ................тоот зээлийн гэрээ байгуулан цалингийн зээл 8,400,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 18.9 хувийн хүүтэй авсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ...........тоот зээлийн гэрээний хуулбар, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул Б.Ж-г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Б.Ж-гийн оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь:
-................. аймгийн ..........сумын .............багийн засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2/478 дугаартай: “...Б-н Ж нь ам бүл 2 хүүхдийн хамт тус багийн ХАӨМС-нд бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй иргэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Ж-г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг .............аймгийн Цагдаагийн газрын .................сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ...............регистрийн дугаартай ........ овогт Б-н Ж-г эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.Ж-г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг .............аймгийн Цагдаагийн газрын ..............сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Б.Ж-гийн байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.П-д даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, ******* аймгийн Цагдаагийн газрын ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б+-д даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН