Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00033

 

 

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 141/ШШ2025/00033

Завхан айм

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.У даргалж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э-ыг оролцуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б-гээр тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ........ аймгийн .........сумын .......багийн Д-ийн ......тоот хаягаар оршин суудаг О.......овогт Д-ын Б-гээс ирүүлсэн “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Д.Б миний бие нь тус сумын ....... багт оршин суудаг, ....... настай өндөр настан билээ. Манай охин Б.Д нь хамтран амьдрагч Б-ын хамт амьдардаг бөгөөд бид нэг хашаанд байдаг. 2023 оны 09 сарын үед Б-ынд түүний хамаатан гэх М гэдэг хүн байх болсон. Тухайн үед би ямар ажилтай явааг нь асуухад ногоо хураах ажилтай ирсэн юм, ойрдоо Б ахын хүүхдүүдийг харж байхаар болсон гэж байсан. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр манай хөрш Б гэх залуу орж ирээд “манай хашааг машин мөргөөд орж ирсэн, жолооч залуу нь юун хүн бэ” гэхэд М гэдэг гээд энэ машин Б гуайн машин гэсэн юм. Би бие тааруу тул машинаа өөрөө унадаггүй, хоёр охиноороо бариулдаг, машины түлхүүрээ орны хажуу талын модон шүүгээний дээд талд аяга хөмрөөд тавьдаг байсан. М гэгч нь яаж авсныг мэдэхгүй. Энэ байдлаас болоод миний эзэмшлийн Тоёота рав 4 маркийн  машины эд ангийг нь эвдэж 4,500,000 төгрөгийн хохирол учруулсан.Тухайн үед цагдаад хандан шалгуулсан боловч сум дундын прокурор нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 22 тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан юм. Цагдаагийн байгууллага нь жил гаруй болоход М-ыг олоогүй, эцэст нь хэргийг хаасан. Ц.М нь оршин суугаа газрын лавлагаагаар ........... сумын ......-р баг, ...... гудамжны ....... тоот, иргэний үнэмлэхийн лавлагаанд .............сумын ...........-р баг гэсэн хаягтаа боловч дээрх хаягтаа байхгүй тул шүүхийн журмаар эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, багасгасан зүйл байхгүй...” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Б-гээс иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг  шүүхэд гаргажээ.

Ц.М нь нэхэмжлэгч Д.Б-гийн эзэмшлийн ..........маркийн ............улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч яваад осол гаргаж эд хөрөнгөд нь  5,245,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь .............. аймгийн ..............сум дахь сум дундын прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 22 дугаартай тогтоолын хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл зэргээр тогтоогдож байх тул Ц.М-ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

 Ц.М-ын оршин суудаг хаяг нь тодорхойгүй, одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй болох нь: “...... сумын ...... багт оршин суугч Ц овогтой М нь энэ хаягт оршин суудаггүй нь үнэн болно...” гэсэн тодорхойлолт, нэхэмжлэгчийн нэхэмжлэл зэргээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг ......... аймгийн Цагдаагийн газрын ............. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 ........... нь .......... аймгийн ........... сумын  ........ багийн ..... гудамжны ..... тоот хаягтай. Холбогдох утас: Байхгүй

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .............регистрийн дугаартай  Ц-ийн М-ыг эрэн сурвалжилж, оршин суух хаягийг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Ц.М-ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг ..........аймгийн Цагдаагийн газрын ...........сумын сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.  

3. Ц.М-ын байж болох хаяг, холбогдох мэдээллийг тухай бүр Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сумын сум дундын Цагдаагийн хэлтэст мэдэгдэж байхыг нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч С. нарт даалгасугай.

4. Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  57  дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

5. Шүүхийн шийдвэрийг хэрэгт хавсаргаж, эрэн сурвалжлах бүртгэлд бүртгүүлж, оролцогчид гардуулж, Завхан аймгийн Цагдаагийн газрын Тосонцэнгэл сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Б-д даалгасугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.УРТНАСАН