Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 136/ШШ2024/00452

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Сайншанд сум * дугаар баг, * дугаар байрны * тоотод оршин суух, Б овогт Б.С,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Б.С нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

Б.С би Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдэл-д сүү тосны тасгийн эрхлэгчээр 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, мөн Иххэт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар тус тус ажиллаж байсан.

 

Миний дээр дурдсан байгууллагад ажиллаж байсан талаарх мэдээллүүд Хөдөлмөрийн дэвтэрт үнэн зөвөөр тусгагдсан байгаа боловч тухайн байгууллагууд татан буугдсанаар холбогдох тушаал шийдвэр маань олдохгүй байгаа болно. Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэв.

 

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 331 дугаартай тодорхойлолт, Иххэт сумын Май нэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 91 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

4.Хүсэлт гаргагч Б.С нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдэл-д сүү тосны тасгийн эрхлэгчээр 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, мөн Иххэт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны тушаал байхгүй болох нь Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2024 оны 07 сарын 23-ны өдрийн 331 дугаар Тус архивд хадгалагдаж буй Иххэт сумын Майн нэгэн нэгдлийн даргын тушаалыг шүүж үзэхэд Б.Сг 1987 онд сүү, тосны тасгийн эрхлэгчээр ажилд авсан, ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй болно. Мөн Иххэт сумын худалдаа бэлтгэлийн ангид 1987 онд ажилд орсон 1988 онд ажлаас чөлөөлсөн тушаал шүүгээд гараагүй болно гэх Архивын тодорхойлолтоор тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

 

6.Хүсэлт гаргагч Б.С нь Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдэл-д сүү тосны тасгийн эрхлэгчээр 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл, мөн Иххэт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дорноговь аймаг Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 331 дугаартай тодорхойлолт, Иххэт сумын Май нэгэн нэгдлийн зөвлөлийн даргын 1989 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 91 дугаартай тушаалын хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Б.Сгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Сгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Б овогт Б.С-гийн Дорноговь аймгийн Иххэт сумын Майнэгэн нэгдэл-д сүү тосны тасагт 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл эрхлэгчээр, Иххэт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1987 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,                                               ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ