| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00403/И |
| Дугаар | 136/ШШ2024/00447 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 136/ШШ2024/00447
| 2024 оны 11 сарын 11 өдөр | Дугаар 136/ШШ2024/00447 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Д аймаг, С сумын * дугаар баг 3** дугаар байр, ** тоотод оршин суух, О овогт Гын Д,
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Г.Дм
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Г.Д нь ажиллаж байсан байдал, эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Д аймгийн И сумын Б ХХК-д 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Бичиг баримт олдохгүй байгаа учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй байгаа юм.
Д аймгийн И суманд Эцэг Г, эх Д нарын 5 дахь хүүхэд болж төрсөн. Ажилд орох үед эх Доор нийгмийн даатгалын дэвтэр нээсэн. Гэтэл иргэний үнэмлэх болон бусад баримт бичин эцэг Гаар овоглосон байдаг.
Нийгмийн даатгалын дэвтэрт Д овогтой Д гэж бичигдсэнийг Г овогтой Д мөн болохыг тогтоолгоно. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдал, баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Д аймгийн Засаг даргын тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 3** дугаартай архивын тодорхойлолт, Д аймаг С сумын * дугар багийн ажлын албаны 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 0*/3** дугаартай тодорхойлолт, гэрч Г.Аын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Дь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 136/ШШ2019/00*** дугаартай шийдвэрийн хуулбар, гэрч Д.Огийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч Н.Сгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрч Ж.Бын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүхээс гэрчээр Г.А, Д.О, Н.С нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.Хүсэлт гаргагч Г.Дын нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг, Д аймгийн И сумын Мн нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан хугацааны баримт бичгүүдэд овгийг иргэний үнэмлэх дээр бичигдсэн овогтой тохирохгүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
6.Хүсэлт гаргагчийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нийгмийн даатгалын дэвтэр нь хэний дэвтэр болох нь тогтоогдохгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагаас баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.Үүнээс гадна Д аймгийн И сумын М нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
10.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн, 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Г.Дын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Г.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар О овогт Гын Дыг Дь аймгийн И сумын М нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,
Нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ