| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00405/И |
| Дугаар | 136/ШШ2024/00448 |
| Огноо | 2024-11-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 136/ШШ2024/00448
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж, шүүгч Д.Наранцэцэг, шүүгч Д.Цэдэнпэлжээ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн С сум * дугаар баг, ** дугаар байр ** тоотод оршин суух, Х овогт Дын Дг,
Хариуцагч: У хот, Ч дүүрэг, * дүгээр хороо, Б ц 9** хаягт байрлах М гын т бх ү ТӨХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын төлбөрт 5,500,000 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Д.Д,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Эрдэнэчимэг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дг миний бие С сумын * дугаар багт малчнаар бүртгэлтэй бөгөөд А сумын Ш ус гэх газар нутагладаг. 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Г т бх үйлдвэрээс зүүн тийш 40 км зайд жалганд ус зайлуулах хоолой гаргалгүй шороон далан байгуулснаас болж ус тогтох нөхцөл үүссэний улмаас 3 адуу, мөн 6 дугаар худгаас гарч байгаа усыг хашин шуудуу ухаж шаварлаг цөөрөм үүссэний улмаас 1 тэмээ шаварт шигдэж нийт 4 толгой мал хорогдсон ба 5,500,000 төгрөг болж байна. Тус асуудлыг шийдүүлэхээр С сумын Засаг даргын тамгын газарт хандан холбогдох мэргэжилтний хамт 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр М гн т б үйлдвэр ТӨХХК-ийн Э э с пийн ажилчидтай уулзсан боловч миний 4 толгой малын хохиролыг барагдуулж өгөөгүй. Байгаль орчин аялал жуучлалын газар үүссэн нөхцөл байдалтай танилцаж тухайн байгууллагад суваг хоолой байгуулах, үхсэн малын сэг зэмийг цэвэрлэх талаар албан шаардлага хүргүүлсэн. Иймд М гн т бх ү ТӨХХК-ийн Э э с пйн буруутай үйл ажиллагаанаас болж үхсэн 4 толгой малын хохиролыг барагдуулж өгнө үү гэв.
Хариуцагч М гын т б ү ТӨХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол улсын иргэн Д.Дийн нэхэмжлэлтэй М гын т б үйлдвэр ТӨХХК-иас 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. М гн т б үйлдвэр ТӨХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ** дугаар тогтоолоор Б Н Э улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Д аймгийн А сумын нутагт гын т б үйлдвэр барьж байгуулах төслийг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил нийт 4 багцад хуваагдан хэрэгжиж байгаа бөгөөд багц тус бүр дээр ерөнхий гүйцэтгэгч компаниуд сонгогдож, барилга угсралтын ажлыг хариуцан хэрэгжүүлж байна. Үйлдвэрийн эхний багц ажил буюу Технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажлын хүрээнд нийт 11 иргэний барилга байгууламж, ус дамжуулах болон цахилгаан эрчим хүчний хангамжийн системийн барилга угсралтын ажлууд хийгдэж, үе шаттайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байгаа болно. Тус 1-р багцын Ерөнхий гүйцэтгэгчээр Эгийн К П И Лд сонгон шалгарч, 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр барилга угсралтын ажлын буюу олон улсын зөвлөх инженерүүдийн холбооноос боловсруулан гаргадаг Ф-ийн мөнгөн ном буюу нийт үнэд суурилсан, түлхүүр гардуулах нөхцөлтэй инженерчлэл, худалдан авалт, барилга угсралт ажлын MR-**/2*** тоот гэрээг байгуулж, 2021 оны 01 сард барилга угсралтын ажлаа барилгын ажлын талбайд эхлүүлсэн. MR-**/2*** тоот гэрээний дагуу МГТБҮ ТӨХХК нь захиалагч бөгөөд ажлын талбайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулаагүй, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хувьд зөвхөн захиалагчийн үүргийг хэрэгжүүлж байгаа болно. Харин тус гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгч компани нь барилгын ажлын талбайд барилгын угсралтын үйл ажиллагаа явуулж, бүх үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллаж байгаа болно. Иргэн Д.Д нь нэхэмжлэлийн үндэслэлдээ буруутай үйл ажиллагаа явуулсан гэх этгээдийг Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн Э э с пийг зөв тодорхойлсон хэдий ч манай компанийг хариуцагчаар тодорхойлсон байгаа нь бруу гэж үзэж байна. Мөн нэхэмжлэлд хариуцагч хуулийн этгээдийн хаяг, удирдлагыг буруу тодорхойлсон байна. Иймд М гн т бх ү ТӨХХК нь барилгын ажлын талбайд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж, үүрэг хариуцлага хүлээгээгүй, нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэв.
Нэхэмжлэгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Иргэн Д.Д миний хохирлыг Ерөнхий гүйцэтгэгч компани болох Э э с п барагдуулж эхэлсэн тул тус шүүхэд 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр М г т бх ү ТӨХХК-д холбогдуулан гаргасан 5,500,000 төгрөгийн нэхэмжлэлээсэээ бүхэлд нь татгалзаж байна. Миний татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 07 сарын 25-ны өдрийн үзлэг хийсэн ажлын тайлангийн хуулбар, Б о, а жын гын уын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн **/**-**/0**/** дугаар албан шаардлагын хуулбар,
Хариуцагч талаас: улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, MR-**/2*** дугаар гэрээний хуулбар зэрэг баримтыг хэрэг гарган өгсөн байна. ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүй татан авч болохоор, 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд хашлаагүй бол шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүх тогтоол гаргахаар зохицуулсан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд хашлаагүй байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д.Дийн нэхэмжлэлтэй М гн т б үйлдвэр ТӨХХК-д холбогдох 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шүүхийн тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ
ШҮҮГЧИД Д.НАРАНЦЭЦЭГ
Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ