| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2018/0011/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/17 |
| Огноо | 2018-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/17
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Ц.С,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Болд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овгийн Ц-ийн С-д холбогдох эрүүгийн 1827000050005 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 54 настай, боловсролгүй, мэргэжилгүй, Эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, ач нарын хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Ц.С
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.С нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг 06 тоотод Ц.С-ын шилбэнд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэртээ сууж байхад Сүхбаатар орж ирээд намайг зодсон юм. Тэгээд шүд хуга цохичихоор нь уур хүрээд араас хутгалчихсан юм. Миний буруу...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.С-ын өгсөн “...2017.12.27-ны орой жоохон архи уучихсан явж байгаад Хужирт сумын 4 дүгээр багт байдаг Ц.С ахынд ороод сууж байгаад гэрт нь унтаж байсан Бөгөө шар гэдэг хүнийг С ах сэрээх гээд байхаар нь наад хүнээ сэрээж яах юм бэ гэсэн чинь манайд энэ хүн унтлаа гэхээр нь танайд хүн унтаж болдоггүй юм уу гэсэн. Тэгээд бид 2 хоорондоо маргалдаад барилцаж аваад зодолдсон. Би С ахыг гэр дотор нь орон дээр дарж унагаагаад нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд бид 2 салаад би эргэж хараад явж байсан чинь С-гийн эхнэр Цэрэнханд эгч хөлнөөс чинь цус гарч байна гэсэн тэгэхээр нь би тэдний гэрээс гараад урагшаа нь байдаг Дулам гэж айлд ороод хүнд хутгалуулчихлаа гэж хэлээд гутлаа тайлаад үзэхэд миний зүүн хөлийн гутлын түрүүний дээгүүр шилбэ хэсэг рүү хутгалсан байсан. Дулам эгч миний хөлийг уяагаар боож өгсөн. С ах бид 2 Бөгөө шар гэж хүнээс болж хоорондоо маргалдсан. Тухайн үед Бөгөө шар тэдний гэрт унтаж байсан юм. Түүнийг С ах босгох гээд байхаар нь би босгож яах гээд байгаа юм гээд бид 2 зодолдсон. Би С ахыг орон дээр дарж унагаагаад нүүр хэсэг рүү нь 2 удаа цохьсон. Тухайн үед С ах шүд унагаачихлаа гээд байсан. Тэгээд маргааш нь харсан чинь түүний үүдэн нэг ширхэг шүд унасан байсан. Мөн баруун талын нүд нь хөхөрсөн байсан. Асуудал болох үед би архи уучихсан согтуу байсан. С ах миний зүүн хөл рүү 2 удаа хутгалсан. Тухайн үед С ах бас архи уучихсан согтуу байсан. С ахын гэрт түүнй эхнэр О.Цэрэнханд, Бөгөө шар согтуу байсан өөр хүн байгаагүй. С ах миний зүүн хөлийн шилбэний арын булчин хэсэг рүү 2 удаа хутгалсан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Би С ахад хутгалуулсан явдалд надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар хуудас/,
Гэрч О.Цэрэнхандын өгсөн: “...2017.12.27-ны орой манай нөхөр С гэртээ Бөгөө шар гэх хүнтэй нэг шил архи хувааж уучихаад байж байтал гаднаас манай гэрт Ц.Сүхбаатар орж ирсэн. Манай нөхөр согтоод унтчихсан байсан. Бөгөө шарыг сэрээх гэсэн чинь Ц.Сүхбаатар наадахаа сэрээж яах гээд байгаа юм бэ танайд хүн унтаж болдоггүй юм уу гэсэн тэгээд манай нөхөр С, Сүхбаатар нар гэр дотор хоорондоо маргалдаад барилцаж аваад гэрийн баруун талын орон дээр Сүхбаатар манай нөхрийг дарж унагаагаад зодолдсон. Тухайн үед би та 2 болиоч гээд тэр 2 зодолдохоо больсон чинь Сүхбаатарын зүүн хөлийн гутлын түрүүний дээхэн хэсгээс цус гарч байсан. Би Сүхбаатарт хөлнөөс чинь цус гараад байна гэж хэлсэн чинь гараад явсан. Манай нөхөр малын тэжээл өгдөг онгоц авчрах гээд гараад явсан удалгүй цагдаа нар ирсэн. Зодолдохоо больсон чинь Сүхбаатарын хөлнөөс цус гарч байсан. Манай нөхөр түрийндээ бор иштэй хутга байнга авч явдаг юм. Тэрэнгээрээ Сүхбаатарын хөл рүү дүрсэн юм шиг байна лээ...” гэсэн мэдүүлэг /24-27 дугаар хуудас/
Гэрч Ж.Дуламын өгсөн: “...Манайх Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвд байдаг юм. 2017.12.27-ны орой би гэртээ охиныхоо 2 настай хүүхэдтэй байж байсан чинь манай гэрт Ц.Сүхбаатар архи уучихсан согтуу орж ирсэн. Тэр орж ирээд сууж байснаа та надаас айх байхдаа гэсэн. Би яасан юм гэсэн чинь би хүнд хутгалуулчихлаа гэсэн. Тэгэхээр нь би хүүе хаана вэ гэсэн чинь хөл гэсэн. Тэгэхээр нь би гутлаа тайл гэсэн чинь зүүн хөлнийх нь өвдөгнийх нь доогуур гутлын түрүүнийх нь дээгүүр халаадны бүсээр боож өгсөн. Тэгээд цагдаа дуудсан юм. Сүхбаатарыг орж ирэхэд нилээн болчихсон байсан. Би хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Ганцаараа орж ирсэн. Би Сүхбаатарыг өмдийг тайлуулж шархийг хараагүй. Сүхбаатар өөрөө надад хэлэхдээ хүнд хутгалуулсан гэж хэлсэн. Хэн гэдэг хүнд хутгалуулсан талаараа хэлээгүй. Өмсөж явсан өмд нь ямар ч байсан цус нэвтэрсэн байсан. Энэ талаар би түүнээс асуугаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч Ш.Ганбатын өгсөн: “... 2017.12.28-ны өглөө би Сгийнд хоночихоод босоод ирсэн чинь С-гийн эхнэр Цэрэнханд өчигдөр чамайг унтсаны дараа Сүхбаатар гэрт орж ирээд Стэй маргалдаад нэгнийгээ хутгалчихсан гэж байсан. Тэр 2 хоорондоо маргалдаад Сүхбаатар, С-г цохисон чинь С, Сүхбаатарыг хутгалсан бололтой юм яриад байсан. Би тэр 2-ын маргааны талаар хараагүй учраас нарийн мэдэхгүй байна. Намайг манай нутгийн хүмүүс Бөгөө шар гэж дууддаг юм. Миний албан ёсны нэрийг Ганбат гэдэг юм. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 41 дугаартай актад: 1. Ц.Сүхбаатарын биед зүүн хөлийн шилбэ хэсэгт хутгалагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээнээс хамаарна.
5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51, 53 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.С-г 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 4 дүгээр баг 06 тоотод Ц.Сүхбаатарын шилбэнд нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц. С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ц.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн иштэй 10.5 см ажлын хэсэгтэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.С-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА