Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ДШМ/13

 

   2023          06          20                                    2023/ДШМ/13               

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй, “Б” танхимд нээлттэй шүүх хуралдааныг хийв.

 Шүүх хуралдаанд:

               прокурор Г.Бат-Оргил

                        шүүгдэгч Ц.А,

шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н /цахимаар/

хохирогч Д.Б

нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нар оролцов.

1. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20... оны ...дугаар сарын ...ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-ийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.А-д холбогдох .......... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

2. МУ-ын иргэн, 19 онд СБ аймгийн М суманд төрсөн, ... настай,*******,*******,*******,*******, ам бүл ....,, хүүхдийн хамт СБ аймгийн М сумын  дугаар багийн нутаг “.......” гэх газарт оршин суух,, .......... овогт Ц.А /РД: .........../,

Холбогдсон хэргийн талаар:

3. Шүүгдэгч Ц.А нь СБ аймгийн ...... сумын ... дугаар багийн нутаг “........” гэх газраас 20 оны ... дугаар сараас 20 оны....дүгээр сарын хооронд иргэн Д.Б-ны итгэмжлэн хариуцуулсан .... тооны бог малыг завшиж, түүнд ....... төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   4. Хяналтын прокурор Г.Б шүүгдэгч Ц.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 5. СБ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны дугаар сарын -ний өдрийн  дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ц.А-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ийг  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Ц.А-ийн цагдан хоригдсон 5 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Ц.А-д шүүхийн шатанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд эдлэх ялыг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-ээс 18,986,400 төгрөгийг гаргуулж хохирогч СБ аймгийн ......сумын ... дугаар багт оршин суух Д.Б-д олгож тус тус шийдвэрлэжээ.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н давж заалдах гомдолдоо:  Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт завших гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь идэвхтэй үйлдлээр бусдын эд хөрөнгийг дур мэдэн өөртөө завшсан үйлдлийг ойлгоно гэж заасан. 94 бог малыг өөрийн хэрэгцээнд зарцуулсан нь  тогтоогдсон байна гэж үзэж байна. Харин 94 бог малыг чононд бариулсан, тасарч алга болсон нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас Иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдана. Тийм учраас 94 бог малыг завшсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, 94 бог малыг завшсан гэх гэм буруутай үйлдлийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй энэ талаар үндэслэлээ анхан шатны шүүхийн тогтоолдоо зааж өгөөгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “завших гэдэг нь ийм ийм үйлдлээр тодорхойлогдоно” гэж тодорхойлсон байж 94 бог малыг чононд бариулсан, тасарч алга болсон гэх бог малыг ямар идэвхтэй үйлдлээр завшсан гэдгийг тодорхой зааж өгөөгүй, ойлгомжгүй шийдвэр гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс “94 бог малыг чононд бариулсан, тасарч алга болсон гэх бог малыг хөлсөөр ажиллах гэрээний үүргээ зөрчсөн, иргэний эрх зүйн харилцаагаар шийдвэрлэгдэх харилцаа” гэж үзэж прокурорын яллаж байгаа нийт 188 бог малаас 94 бог малыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

8. Хохирогч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: надад 188 бог мал буюу 22,,000 төгрөгийн хохирол учруулснаас 34 бог, 2 даага, нийт  36 мал буюу 3,576,600 төгрөг, шүүх хурал болохын өмнө 9,000,000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлоо төлүүлмээр байна, төлж чадахгүй бол үр, төлийг нь нэхэмжилнэ гэв.

9. Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хэлэх зүйлгүй гэв.

10. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

11. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-ийн давж заалдах гомдлын дагуу Ц.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар түүнд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалган тодруулж, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгах, үнэлэх шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрхийг хууль бусаар хязгаарлаагүй байна.

13. Шүүгдэгч Ц.А нь СБ аймгийн .....сумын ....дугаар багийн нутаг “......" гэх газарт 2019 оны 08 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарын хооронд иргэн Д.Б-ны итгэмжлэн хариуцуулсан 500 малыг хариулж байхдаа 150 эм хонь,,,,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл,,Үүнд:

13.1. Хохирогч Д.Б: “... 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ........... сумын иргэн Ц.А, Б.Б хоёр ирэхээр 400 эм хонь, 100 эм ямаа өгч..... сумын 5 дугаар багийн нутаг “........” гэх газарт буулгасан. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ц.А-ийн гэрт очиж ямаагаа самнаж байхад 20 эм ямаа дутахаар нь  асуухад  алдаад олохгүй байна, мөн оны 05 дугаар сард очиж хургаа тоолоход 20 гаран хурга дутахаар нь Ц.А-ээс асуухад хургалах хонь зөндөө байгаа гэхээр нь хонио тоолохгүй явсан. 2020 оны 08 дугаар сард ирж хонио тоолоход 150 эм хонь, 38 эм ямаа дутахаар нь асуухад алдаад олохгүй байна гэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би тухайн үед А-тэй цаасаар гэрээ хийгээгүй, бид хоёр аман гэрээ хийж тохиролцсон. Би Ц.А-д төлийн 20 хувиар бодож, сарын 250,000 төгрөг цалинжуулж байсан, өвлийн идэш өгч байсан.  А нь надад 2 даага, хонь 5, хурга 12, ямаа 6, ишиг 11, нийт 34 тооны бог мал өгсөн.  Ирсэн хурга, ишигнүүд нь турж эцсэн байсан. Нийт төлөх ёстой 188 толгой хонь, ямаанаас одоо 129 хонь, 27 ямаа буюу нийт 156 толгой мал дутуу төлөөгүй байгаа. Хохирлоо яаралтай, бүрэн барагдуулмаар байна”  гэх /хх -9-15х/,

13.2. Гэрч А.Б-ийн: “... “............” гэх газар нь манай нутаглаж байсан газраас 2-4 км зайтай байдаг.Тухайн газарт чоно байдаг. 2019-2020 онд манай хонинд 2-3 удаа орж байсан” гэх /хх -115-116х/,

13.3. Гэрч А.Б-ийн: “...Би 2019-2020 онд Ц.А-ээс дандаа хонь худалдаж авсан. Ц.А нь намайг УБ хот руу явахад хивэг тэжээл, гурил, хүнсний зүйл, хүүхдийн хувцас гутал захидаг байсан. Мөн  бэлэн мөнгө авч байсан түүндээ 32 хонь авсан” гэх /хх -119-120х/,

13.4. Гэрч С.Н-ийн: “... Ц.А-ийн хонинд чоно орсон талаар засаг захиргаанд мэдэгдсэн зүйл байхгүй. Хэрэв хонинд чоно ороод бид нарт мэдэгдсэн бол бид нар очиж эмчилгээ хийх байсан” гэх /хх-123-124х/,

13.5. Гэрч Ц.Ц-ны: “... Ц.А нь 2019-2020 онд хонь, ямаа алдсан талаар цагдаагийн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Намайг ажиллаж байх хугацаанд ...... сумын хэмжээнд чононд мал бариулсан гэх дуудлага мэдээлэл ирж байгаагүй” гэх  /хх- 127-128х/,

13.6. Гэрч М.Э-ын: “... Ц.А-ийн хонинд орсныг сайн мэдэхгүй байна” гэх /хх -131-132х/ мэдүүлгүүд болон яллагдагч Ц.А-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-59-61х/,

13.7. Шүүгдэгч Ц.А-ийн  Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-66-68х/

13.8. СБ аймгийн БУ сумын хөрөнгийн үнэлгээний “...............” ХХК-ийн шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2103259 дугаартай: “...150 эм хонь, 38 эм ямааны зах зээлийн үнэлгээ нь 22,,000 төгрөг байна” гэх дүгнэлт, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2202317 дугаартай “5 төлөг, 12 хурга, 6 эм ямаа, 11 ишиг , 2 даага нийт 3,576,600 төгрөг” гэх дүгнэлт /хх- 35-44, 143-153х/ зэрэг болно.

14. Хэргийн баримтыг үндэслэвэл шүүгдэгч Ц.А нь 94 бог малыг чононд бариулсан, тасарч алга болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд харин  2019 оны 08 дугаар сарын 22-оос 2020 оны 09 дүгээр сарын 20-ны хугацаанд   иргэн Д.Б-ны өмчлөлийн 500 бог малыг нэг сарын 250,000 төгрөгийн цалинтай, өвлийн идэш авахаар харилцан тохиролцсон итгэлцлийн үндсэн дээр  тухайн малыг хариуцан маллах, хамгаалах үүрэг хүлээсэн ба өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулах буюу  хувийн хэрэгцээнд ашиглах, малыг бусдад худалдах, өрөнд өгөх эрх олгогдоогүй байна.

15. Хөрөнгө завших гэмт хэрэг нь итгэмжлэн хариуцсан этгээдэд хохирогчийн эд хөрөнгө хууль ёсоор шилжсэний дараа  ашиглах, шамшигдуулах, материаллаг ашиг олох гэсэн шунахайн сэдэлт, санаа зорилго бий болж, итгэмжлэн хариуцуулсан этгээдийн зөвшөөрөлгүйгээр дур мэдэн  захиран зарцуулж эхэлснээр гэмт хэрэг төгсдөгөөрөө бусад ойролцоо төрлийн  /өрсөлдөх хэмжээний/ гэмт хэргээс ялгагддаг онцлогтой.

16. Шүүгдэгч Ц.А нь иргэн Д.Б-аас итгэмжлэн хариуцуулсан 500  бог малыг өөрийн өмч, эд хөрөнгийн адил захиран зарцуулах эрхгүй атлаа малын эзний  зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хувийн  хэрэгцээнд ашиглах,  бусдад  худалдах, өрөнд өгөх зэргээр  бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдах шинжтэйг урьдчилан ухамсарласан атлаа түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэж, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

17. Прокуророос шүүгдэгч Ц.А-ийн “хохирогч Д.Б-аас түр хугацаанд итгэмжлэн хариуцуулсан 500 бог малаас 188 бог малыг завшиж, 22,,000 төгрөгийн хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх шүүгдэгчийн  үйлдэл, хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой бөгөөд эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн гэж үзэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй юм.

18. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан 2021 оны 06 дугаар сарын 24-ний 24 цаг 00 минутаас өмнөх цаг хугацаанд хамаарч байх тул энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг  мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, түүнд СБ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад өөрийн оршин суух газраасаа  буюу Мөнххаан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тухайн байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж энэ талаарх нэмэлт, өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

19. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.А-ийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 5 хоног, түүнээс хойш давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 50 хоног нийт 55 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас мөн хугацаагаар хасаж  тооцох нь зүйтэй.

20. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

21. Шүүгдэгч Ц.А нь давж заалдах шатны шүүх хуралдаан болохын өмнө хохирогч Д.Б-д дансаар 9,000,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдъя.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          Нэг. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах нэмэлт, өөрчлөлт оруулсугай

1.1. Тогтоох хэсэгт:  “2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нэг жилийн хорих ялыг  мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

1.2. Тогтоох хэсэгт:  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад өөрийн оршин суух газраасаа  буюу ...... сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, тухайн байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгч Ц.А-д хүлээлгэсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

1.3. Тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

Хоёр. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.А нь давж заалдах шатны шүүхийн шатанд хохирогч Д.Б-д дансаар 9,000,000 /есөн сая/ төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдсугай.

          Гурав. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.А-ийн шийтгэх тогтоол гарахын өмнө цагдан хоригдсон 5 хоног, гарснаас хойш цагдан хоригдсон 50 хоног нийт 55 /тавин тав/ хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаас мөн хугацаагаар хасаж  тооцсугай.

          Дөрөв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          Тав. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           О.БААТАРСҮХ

                                      ШҮҮГЧИД                            С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                   Б.ДЭНСМАА