Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 111/ШШ2015/0023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сувдмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

“Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тогтоолын “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга , гэрч , ,, нарийн бичгийн дарга  Г.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “ ” ХХК нь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутаг “Салхитын ам-1” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх тоот тусгай зөвшөөрөл, мөн "Салхитын ам” нэртэй газарт ашигт малтмалын хайгуул хийх тоот тусгай зөвшөөрлүүдийг тус тус хууль ёсоор эзэмшдэг.

Ашигт малтмалын тухай хуулийн ашиг малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд эрдсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор геологийн судалгааны ажил хийх, эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц баялгыг ашиглах боломжийг судлах эрхтэй.

Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”, 12.1.2 “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”бүрэн эрхтэй.

Гэтэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн тоот тогтоолоор "орон нутагт хайгуулын үйл ажиллагааг 2015 оноос 4 жилийн хугацаатай түр хориглосугай” гэж шийдвэрлэжээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах үүрэгтэй атал энэхүү үүргээ умартаж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг урт хугацаагаар хориглож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэхүү тогтоолыг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр манай компанийн менежер т сумын Засаг дарга, Байгаль орчны улсын байцаагч нар уулзалтын үеэр мэдэгдсэн байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэхүү тогтоол нь ******* Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй тогтоол юм. Учир нь:

1. Энэ тогтоолыг гаргахдаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ******* Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг үндэслэл болгожээ. Хуулийн уг зүйл нь ерөнхий зохицуулалт бөгөөд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн аливаа шийдвэрийг гаргахдаа нарийвчилан зохицуулсан хууль зүйн зохицуулалтыг баримтлах, уг шийдвэрийн нөлөөлөлд өртөх магадлалтай этгээдэд урьдчилан мэдэгдэх, тухайн этгээдийн үйл ажиллагааг зогсоох тохиолдолд нөхөн олговрын асуудлыг урьдчилан хэлэлцэх шаардлагатай юм.

Мөн тогтоолын үндэслэл болсон хуулийн зохицуулалт нь гуравдагч этгээдийн эрхэд халдах, түүнд хохирол учруулах хууль зүйн үндэслэл болохгүй.

2.Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал хайх үйл ажиллагааг зөвхөн Ашигт малтмалын тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу хязгаарлаж, хориглодог. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авах, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог. Үүнээс өөр байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмалын хайгуул хийх үйл ажиллагааг хязгаарлах, хориглох нөхцөл журмыг хуулиар тогтоож өгөөгүй байна.

Иймд хууль зүйн үндэслэлгүй гарсан Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тогтоолын “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч “ ” ХХК нь Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумын нутагт “Салхитын ам” гэдэг газарт ашигт малтмалын хайгуул хийх 14171х тусгай зөвшөөрөл, мөн газарт ашигт малтмалын хайгуул хийх 10484х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг хууль ёсны дагуу эзэмшдэг. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрөлд заасан талбайд эрдэсийн хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор геологийн судалгааны ажил хийх, хуримтлалын байршил тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи хайгуулын судалгаа хийж, нөөц баялагийг ашиглах боломжийг судлах эрхтэй байдаг. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага нь ашигт малтмалын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах, мөн зүйлийн 12.1.2-т зааснааар харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар нь ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох бүрэн эрхийг хэрэгжүүлж ажилладаг. Гэтэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 04 сарын 08 ны өдрийн дугаар тогтоолоор орон нутагт хайгуулын үйл ажиллагаа хийхийг 2015 оноос 4 жилийн хугацаатай түр хориглосон шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээр тухайн сумын нутаг дэсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хуулийн этгээдийн үйл ажиллагааг 4 жилийн хугацаатайгаар хууль зүйн үндэслэлгүй хориглосон гэж үзэж байна. Энэ тогтоолыг гаргахдаа болон гарсаны дараа нэхэмжлэгч байгууллагад огт мэдэгдээгүй. Үүнийг хэрхэн мэдсэн бэ гэхээр 2015 оны 05 сарын 04 ний өдөр нэхэмжлэгч байгууллагын менежер сумын Засаг дарга, байгаль орчны улсын байцаагч нараар тухайн жилд явуулах хайгуулын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлуулах гэж очих үедээ мэдсэн. Төлөвлөгөөг батлуулах гээд очих үед сумын Засаг дарга болон байгаль орчны улсын байцаагч нар нь “танай төлөвлөгөөг батлахгүй, учир нь манай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дээрх тогтоолыг гаргасан” гэсэн хариуг өгсөн. Дээрх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй байна. Яагаад гэвэл тогтоолыг зөвхөн хоёрхон зүйл заалт баримтлан гаргасан байна. Нэгдүгээрт нь ******* Улсын засаг захригаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийг үндэслэн гаргасан байдаг. Гэтэл хуулийг нь үзвэл энэ зүйл заалт нь ерөнхий зүйл заалттай бөгөөд энэ зохицуулалт нь бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн шийдвэр гаргахад үндэслэл болох зүйл заалт биш гэж үзэж байна. Хэрвээ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төрийн захиргааны байгууллага албан тушаалтан бусдын эрх хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргах гэж байгаа юм бол тухайн шийдвэрийн нөлөөнд өртөх магадлалтай этгээдэд урьдчилан мэдэгдэх, харилцан тохиролцох, шийдвэрийн агуулга үр дүнгийн талаар мэдээлэл өгөх байдлаар хэлэлцэх шаардлагатай байдаг. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч байгууллагад огт мэдэгдэхгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь, нөгөө талаас шийдвэрийн үндэслэл нь хуульд нийцээгүй шийдвэр учраас бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг нь хэзээ хааж, хэзээ зогсоож болох вэ гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 13 болон 14 дүгээр зүйлд заасан байдаг. Тус хуулийн 13 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл олгосон талбайг Засгийн газрын шийдвэрээр нөөцөд авсан байх юм бол тухайн талбай дээр хайгуулын үйл ажиллагаа болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах боломжгүй болдог. Мөн хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх юм бол бид тухайн талбай дээрээ хайгуулын үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог. Гэхдээ тусгай хэрэгцээнд авахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй урьдчилан тохиролцдог. Тусгай зөвшөөрөл эзэмшигч тухайн талбай дээр хайгуулын үйл ажиллагаа явуулаад гарсан зардлыг нь хэрхэн яаж төлөх, нөхөн олговрыг нь яаж олгох зэрэг асуудлаар урьдчилан тохирч, тохирсны дагуу гэрээ хэлцэл байгуулсаны үндсэн дээр тусгай хэрэгцээнд авдаг. Энэ хоёр тохиолдлоос бусад тохиолдолд хэзээ ч, ямар ч хууль тогтоомжоор тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг зогсоодог, хориглодог хууль зүйн зохицуулалт байхгүй. ******* улсын Үндсэн хуульд бусдын эрх, эрх чөлөөг хязгаарлах зохицуулалтыг зөвхөн хуулиар тогтоож өгнө гэж заасан байдаг. Нэгэнт хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг хориглосон зохицуулалт байхгүй учраас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай зөвшөөрлөөр олгогдсон үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс маргаан бүхий захиргааны акт болон Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 сарын 08 ны өдрийн дугаар тогтоолын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна” гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Хөх бүрд нэгдүгээр багийн нутаг “Салхитын ам” гэдэг газар “ ” ХХК нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрийг зөрчиж 2015 оны 06 дугаар сарын 08 ны өдрөөс хайгуулын үйл ажиллагааг эхлүүлсэн байна.

Уг “ эрднэс” ХХК нь 2014 оны 10 дугаар сараас сумын Засаг даргатай гэрээ хийсэн шалтгаанаар хайгуулын үйл ажиллагаа явуулж ард иргэдийн дургүйцлийг төрүүлж, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж тогтоол шийдвэрээ гаргаж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хүргүүлсэн.

2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хуралдаж Хөх бүрдний нэгдүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоол, Төлөөлөгч Тэргүүлэгч, Төлөөлөгч нарын оруулсан саналыг хэлэлцэж хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Орон нутагт Хайгуулын үйл ажиллагааг 4 жилийн хугацаанд түр хориглосон.

Шалтгаан нь “Дал” нуурнаас хоногт 50-60 тонн усыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, өнгөн хөрсний ус илт ховордсон, тухайн орчин нь олон айлын өвөлжөөн дунд байрладаг учир өвс, ногооны гаралт багасаж бэлчээр нутаг талхлагдсан, эдгээрийг үндэслэж гаргасан багийн иргэдийн Нийтийн Хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрүүдийг зөрчсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах заалтыг зөрчиж аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас зөвшөөрөл аваагүй, менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, Усны тухай хуулийг зөрчиж зөвшөөрөлгүй өнгөн хөрсний ус ашигласан, аймгийн Мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл аваагүй, огт мэдэгдээгүй зэрэг зөрчил дутагдал байгаа.

Иймд Хүрээмарал сумын нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК, “******* ******* *******” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд эдгээр компаниудын тусгай зөвшөөрлийг хориглосон тул тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ”  гэв.

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“2013 оноос хойш багийн иргэдийн Нийтийн Хурал нь гурав дахь удаагаа хуралдсан. 2014 онд багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдаж “ ” ХХК-д хайгуулын 3 сарын зөвшөөрөл өгсөн. 2015 оны 05 сард хуралдаж иргэд хайгуул хийлгэхийг зөвшөөрөхгүй гэсэн санал гарсан. Тогтоолын үндэслэл нь багийн нутаг дэвсгэрт усны нөөц ховордсон, мөн олон машин явснаар бэлчээр талхлагдах эрсдэлтэй гэсэн саналын дагуу тус тогтоол гарсан. Манай нутаг усны нөөц ховор, компаний үйл ажиллагаанаас болж бэлчээр талхлагдах эрсдэлтэй байгаа” гэв. 

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар “ ” ХХК-ийн үйл ажиллагааг явуулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Багийн иргэдийн 80 орчим хувь нь цугларч хэлэлцээд “ ” ХХК-ийн үйл ажиллагааг явуулахгүй гэсэн шийдвэр гарсан. Тус шийдвэрийн үндэслэл нь баг орон нутгийн бэлчээр сүйтнэ, ус ховордоно гэсэн саналын дагуу, мөн тус компани нь Баянхонгор аймгийн байгаль орчны газраас зөвшөөрөл аваагүй байна гэсэн үндэслэлүүдээр шийдвэр гаргасан. Тус компани нь 2014 оны 09 сарын сүүлчээр 11 сарыг дуустал ажилласан. Энэ хугацаанд ажил нь нийлэн зогсонги байдалтай байсан. Усаа “Дал” нуураас зөөж байсан. Ус их хэрэглэдэг. Техник их явдаг учраас зам их өргөссөн. Ард иргэд хайгуулын үйл ажиллагаагаа явуулснаар усны нөөц багасч байна. Зарим нэг худаг ус ширгэсэн гэсэн зүйлийг ярьж байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь 2015 оны 04 сарын 08 ны өдөр гарсан. Тус тогтоолд хайгуул, ан агнуур хийх зөвшөөрлийг 4 жилийн хугацаанд хорьсон” гэв.

Гэрч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:

“Манай багийн иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 06 сарын 13 ны өдөр “Салхит” гэдэг газарт хуралдсан. Энэ хурлаар хайгуулын үйл ажиллагааны талаар ярилцаж иргэдийн олонхийн саналаар тус компанийг ажиллуулахгүй гэсэн шийдвэр гаргасан. Манай баг усны нөөц багатай, усаа хамгаалахын тулд энэ үйл ажиллагааг багийн ард иргэд эсэргүүцэж байгаа. “Салхитын улаан ам” бол манай багийн малчид бидний гол нутаг байгаа юм. Усны талаар бол манай нутаг 1 нуур 3 голтой. Хайгуулын үйл ажиллагаа явуулсанаас болж усны түвшин багасч, ил худгууд болон “Ачаа давдагийн эх”-ний худаг, “Шувуун ноост-ын худаг зэрэг худгууд усгүй болсон.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 04 сарын 08 ны өдөр хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн олонхийн саналаар хайгуулын үйл ажиллагаа, ан агнуурын ажлыг хориглох тухай тогтоол гаргасан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “ ” ХХК нь “Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тогтоолын “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “ ” ХХК нь Баянхонгор аймгийн Хүрээмарал, Бууцагаан сумын“Салхитын ам-1” нэртэй газарт орших 75711 гектар талбайд хайгуул хийх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн  кадастрын хэлтэсийн даргын 2009 оны 219 дүгээр шийдвэрээр, Хүрээмарал, Бууцагаан сумын “Салхитын ам” нэртэй газарт орших 2485 гектар талбайд  хайгуул хийх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтэсийн даргын 2009 оны 221 дүгээр шийдвэрээр тус тус шилжүүлэн авч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын “Салхитын ам”,“Салхитын ам-1” нэртэй газруудад хайгуулын ажлыг гүйцэтгэж, Ашигт малтмалын хайгуулын , дугаартай тусгай зөвшөөрлүүдийг эзэмшиж байгаа болох нь Ашигт малтмалын газраас олгосон 2008 оны 09сарын 22-ны өдрийн 14177Х, 2007 оны 02 сарын 22-ны өдрийн  дугаартай, Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээнүүд, түүний хавсралтуудаар нотлогдож байна.

2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг дарга ******* нар хамтран ажиллах тухай хм-002/14 тоот гэрээг, харилцан тохиролцож байгуулж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна. Тус гэрээнд талууд “ ” ХХК-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын нутагт орших “Салхитын ам-1” нэртэй газарт оршихтоот хайгуулын тусгай зөвшөөрөлт талбайд геологийн эрэл хайгуулын ажил хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцож, гэрээний 3.1-т ...гэрээний үргэлжлэх хугацаа нь 2014 оны 09 дүгээр сарын 10-наас 2017 оны 09 дүгээр сарын 20-ны хооронд буюу 3 жилийн хугацаатай байна... гэж заасан байх ба мөн талуудын эрх, үүргийг нарийн тусгаж, үүний дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан нь эрлийн ажлын төлөвлөгөө, хайгуулын ажлын тайлан, зурган баримт зэргээс харагдаж байна.

Мөн 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Гүний худаг гаргах тухай хм-003/14 тоот гэрээг дээрх талууд байгуулсан, мөн өдрийн Гүний худаг гаргах тухай х-006/14 тоот гэрээг “ ” ХХК-ийн гүйцэтгэх захирал *******, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Байгаль орчны улсын байцаагч Я.Туваанжав нар байгуулж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулж, үүний дагуу гүний гурван худаг гаргаж, хүлээлгэн өгсөн нь баримтаар нотлогдсон байна.

Гэтэл Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар “Сумын хэмжээнд тусгай зөвшөөрлийг түр хориглох тухай”тогтоолоор ******* Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг үндэслэн тогтоолын нэг дэх заалтаар ...багуудын иргэдийн Нийтийн Хурлаас гарсан саналыг үндэслэн ус ховордож, бэлчээрийн даацгүй болсон учир Орон нутагт хайгуулийн үйл ажиллагааг 2015 оноос 4 жилийн хугацаанд түр хориглосугай... гэжээ.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 08-н өдрийн дугаар тогтоол гарах үед тус сумын хэмжээнд “ ” ХХК нь ашигт малтмалын хайгуулын *******, ******* дугаар тусгай зөвшөөрлүүдийг, “******* ******* монгол” ХХК нь тус сумын “******* *******” нэртэй газрын 18951,62 га талбайд хайгуулын ХV-012517 дугаар тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшиж байсан бөгөөд уг тогтоолын 1 дэх заалтын үйлчлэлд эдгээр хоёр компанийн гурван тусгай зөвшөөрөл хамрагдсан болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 7/968 дугаар албан бичиг, түүний хавсралт, Хүрээмарал сумын Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 111 тоот албан бичгүүд болон хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.  

Маргаан бүхий Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар “Сумын хэмжээнд тусгай зөвшөөрлийг түр хориглох тухай” тогтоол нь дараах байдлаар хууль зөрчиж, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчжээ.

******* Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, яам, агентлаг, дээд шатны Хуралд болон төрийн эрх бүхий бусад байгууллага, албан тушаалтанд хуулиар харьяалуулснаас бусад тухайн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн болон зохион байгуулалтын ямар ч асуудлыг хэлэлцэж бие даан шийдвэрлэх эрхтэй бөгөөд дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэхээр заасан ба 18.1.1-д Хурлын зохион байгуулалт, хяналт шалгалтын талаар а, б, в, г, д, е, ж, з, к гэсэн заалтууд,18.1.2-д нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар а, б, в, г, д, е, ж, з, к, л гэсэн заалтууд, 18.1.3-д орон нутгийн өмчийн талаар а, б, в, г, д, е, ж, з, к, л, м, н гэсэн нарийвчилсан заалтууд байхад уг тогтоол нь 18 дугаар зүйлийн 18.1 гэсэн хуулийн ерөнхий заалтыг бүхэлд нь үндэслэл болгож, нарийвчилсан заалтыг бариагүй байгаа нь ямар зорилгоор, аль эрхээ хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 12.1.1-т “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах”,12.1.2-т “харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох”, 12.1.3-т “байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих”, 12.1.4-т“Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”,12.1.5-т “Газрын тухай хуулийн 16.1.11-д заасан зориулалтаар олгохоор сонгосон газрын талаар энэ хуулийн 11.1.23-д заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж, мөн ******* улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд ”Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийгулсын тусгай болон орон нутгийн хамгаалалтад авах талаар санал боловсруулж зохих байгууллагад уламжлах” гэж тус тус зааснаар тухайн сумын нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах саналыг тухайн сумын Засаг дарга боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжлах зэрэг эрх хэмжээг хуульчилсан байхад эдгээр эрхээ хэрэгжүүлээгүй, санал, хүсэлт гаргаагүй байна.

Энэ нь ******* Улсын Ашигт малтмалын газрын 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1/3830 дугаар албан бичгээр“...Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас “ эрднэс” ХХК-ийн эзэмшдэг, тоот тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашгт малтмал хайх, ашиглахыг хориглох асуудлыг шийдвэрлүүлэхээр тус газарт хандаагүй бөгөөд уг тусгай зөвшөөрлүүд хүчин төгөлдөр хэвээр байна...” гэсэн, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/214 дугаар, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1/215 дугаар, 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1/164 дугаар, 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1/178 дугаар албан бичгүүдээр Ашигт малтмалын газарт хандаж “” эрднэс” ХХК нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагаа явуулаагүй болно” гэсэн, ““ эрднэс” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол ирээгүй” гэсэн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2/239 дугаар  албан тоот, аймгийн Засаг даргын Тамгын газрын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 7/965 дугаар албан тоот, аймгийн Хөдөө аж ахуйн газрын 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 232 дугаар албан бичгүүдээр нотлогджээ.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь   2015 оны 04 дүгээр сарын 08 ны өдрийн дугаар тогтоолыг гаргахдаа ******* улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуулийн нарийвчилсан заалтыг баримтлаагүй, хуулиар олгосон эрхээ хэрэгжүүлээгүй, хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн нь дээрх хуулиудыг ноцтой зөрчсөн, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарт мэдэгдээгүй, тогтоолоо хүргүүлээгүй зэрэг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн байна.

Үүнээс гадна хариуцагч тал ...ус ховордсон, нуур, худгийн ус ширгэсэн, бэлчээрийн даацгүй болсон... гэж маргаж байгаа боловч энэ нь тус шүүхээс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгч компаний хайгуулын үйл ажиллагаа явуулж буй газарт болон ус авдаг, ховордсон, ширгэсэн гэх “Дал” хэмээх нуурт, мөн бэлчээрийн даацгүй болгосон гэх зам дээр очиж үзлэг хийхэд дээрх байдал нотлогдоогүй, мөн тус компанийн хайгуулын үйл ажиллагаанаас шалтгаалан ус ховордсон, ширгэсэн, бэлчээрийн даацгүй болсон талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт, судалгаа, шинжилгээ гараагүй, байхгүй байгаа зэргийг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар тогтоолын “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.1.5, 64 дүгээр зүйлийн 64.1, ******* улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. к-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны дугаар “Сумын хэмжээнд тусгай зөвшөөрлийг түр хориглох тухай” тогтоолын 1 дэх заалтын “ ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж болох 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ ” ХХК-д олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.СУВДМАА