Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 136/ШШ2025/00002

 

 

 

 

2024 12 24 136/ШШ2025/00002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Д аймаг, Д сум, * дугаар баг, Бт хаягт оршин суух, Г овогт Чын Г,

Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Ч.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Ч.Г нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Д аймгийн Дх сумын З х нэгдлийн * дугаар багт 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд малчнаар ажиллаж байсан. Д сумын контор шатахад миний ажиллаж байсан хугацааны баримтууд бүгд устсан. Би ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлснээс болж улсад ажиллаж байсныг тогтоох боломжгүй байгаа. Иймд Дх сумын З х нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дь аймгийн О байдлын газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар албан бичгийн хуулбар, фото зургийн хуулбар, гэрч Х.Хийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Н.Чгийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, ********* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүхээс гэрчээр Х.Х, Н.Ч нарыг гэрчээр асууж нотлох баримт бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

3.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагч Ч.Г нь Д аймгийн Д сумын З х нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

5.Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан З х нэгдлийн архивын баримтууд хадгалагдаж байсан гэх Д сумын тамгын газарт гал гарч архивын баримтууд устсан болох нь Дь аймгийн О байдлын газрын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ** дугаар албан бичгийн хуулбараар тогтоогдож байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

6.Хүсэлт гаргагч Ч.Г нь Дь аймгийн Д сумын З х нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь

-гэрч Х.Хийн Ч.Г нь Д аймгийн Д сумын З х нэгдлийн * дугаар багт 1983 оноос 1990 оны 09 сарын 30-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан. Би Д сумын хүн. Нэг нутгийнх болохоор сайн мэднэ гэх,

Гэрч Н.Чгийн Ч.Г нь Д аймгийн Д сумын З х нэгдлийн * дугаар багт 1983 оноос 1990 он хүртэл малчнаар ажиллаж байсан. Би 1983 онд сургууль төгсөж ирээд тооцооны нягтлангаар ажилд орж байсан гэх мэдүүлгүүд болон гэрч нарын өөрсдийн ажиллаж байсан талаар гарган өгсөн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7.Шүүх хүний ажиллаж байсан байдлыг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д тус тус зохицуулсан байх тул Ч.Гийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Г овогт Чын Гийг Д аймгийн Д сумын З х нэгдэлд 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ