| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00573/И |
| Дугаар | 136/ШШ2025/00003 |
| Огноо | 2024-12-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 136/ШШ2025/00003
2024 12 24 136/ШШ2025/00003
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Өөрийн байранд байрлах Х б ХК,
Хариуцагч: Д аймаг, Д сум, * дүгээр баг, Ц, И ж * дугаар гудамж *** тоотод оршин суух Г ш овогт Нын М-О,
Хариуцагч: У хот, Х-У дүүрэг, * дугаар хороо, С * гудамж **а тоотод оршин суух Б овогт Х А
Нэхэмжлэлийн шаардлага: 18,718,181.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х бХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.М-О, Х.А нар 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х бтай ************ дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн хэрэглээний зориулалтаар 21,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэйгээр авсан. Зээлийн гэрээний гол нөхцөлөөр гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 141 хоног хугацаа хэтрүүлээд байна. Энэ хугацаанд банкны зүгээс Н.М-О, Х.Аг нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Зээлдэгч Н.М-О, Х.Аг нарын зээлийн үлдэгдэл 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 17,393,877.44 төгрөг, хүү 1,301,469 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,835.40 төгрөг нийт 18,718,181.94 төгрөг болоод байна. Иймд 18,718,181.94 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.М-О, Х.А нар хариу тайлбартаа: Х бы нэхэмжлэлийн шаардлага 18,718,181.94 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, итгэмжлэл, дансны хуулга, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Х б ХК-ийн нэхэмжлэлтэй Н.М-О, Х.А нарт холбогдох 18,718,181.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х б ХК-ийн нэхэмжлэлтэй Н.М-О, Х.А нарт холбогдох 18,718,181.94 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,540 төгрөгөөс 125,770 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 125,770 төгрөгийг, 125,770 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ