| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2025/00005/И |
| Дугаар | 136/ШШ2025/00008 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 136/ШШ2025/00008
2024 12 27 136/ШШ2025/00008
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: У хот, Х-У дүүрэг, * дүгээр хороо, ** дүгээр хороолол, Чийн өргөн чөлөө, ** дүгээр байр М т о **** тоотод байрлах А кББСБ ХХК,
Хариуцагч: Д аймаг, А сум, * дүгээр баг, Ц д гудамж, * дугаар байр * тоотод оршин суух М овогт Оийн М,
Нэхэмжлэлийн шаардлага857,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А к ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.М нь М л ХХК-тай 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *****-** **/********* дугаартай зээлийн шугамын гэрээг байгуулсан. Зээлийн шугамын гэрээгээр зээлдэгч нь гэрээний хугацаанд хэд хэдэн зээлийг авч ашиглах боломжтой бөгөөд Ог овогтой М нь цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны данс руу 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 208,000 төгрөгийг шилжүүлсэн. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хугацаа болох 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессэж, фэйсбүүк, ашиглан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчин 1069 хоног хугацаа хэтэрсэн байна. Энэхүү зээлийг манай А к ББСБ ХХК нь М лХХК-д фнгийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан учир энэхүү зээлийн эргэн төлөлтийг хуулийн дагуу шаардах эрхтэй байгууллага юм. Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 857,512 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.М хариу тайлбартаа: А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 857,512 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
А к ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Мд холбогдох 857,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.А кББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Мд холбогдох 857,512 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 25,131 төгрөгөөс 12,565.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 12,565.5 төгрөгийг, 12,565.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ