Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 111/ШШ2015/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгч “” ТББ-ын дарга Д.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга , гуравдагч этгээд Ц., түүний өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан “” ТББ-ын дарга Д.*******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Галуут сумын Засаг даргад тус тус холбогдох “Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын Ц., мөн Галуут сумын засаг даргын 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийн  Ц.ид холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “” ТББ-ын дарга Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.******* нь 1970 оноос хойш өдийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “ ” гэх өвөлжөө, “” гэх хаваржааг эзэмшиж нутагласаар байр ыг нь өөрийн хүчээр барилцаж босгосон юм.

Ингээд 2003 оноос эхлэн “” ТББ-ыг мал аж ахуй эрхлэх, өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглах зорилгоор байгуулж өөрийн эзэмшиж байсан “ ” гэх өвөлжөө, “” гэх хаваржааны газруудыг тус тус ТББ-ын нэр дээр бүртгүүлж, Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот газар ашиглуулах тухай захирамжаар 20 жилийн хугацаатай газар ашиглах гэрээний дагуу ашиглаж байгаа юм.  

Гэтэл Ц. гэх айл 2015 оны 03 дугаар сард “” гэх хаваржааны газар нь манай хаваржаа гэж ирээд манай хаваржаан дээр бууж, улаан цайм малын бэлчээр булаалцалдан хэл амаар доромжилж, эцэг өвгөдөөс эхлэн уламжлагдаж олон жилийн хугацаатай үе дамжин нутаглан эзэмшиж ирсэн нутаг бэлчээрийг луйвардахаар улайран хөөцөлдөж ирсэн.

Яагаад энэ асуудал гарсан талаар бид 2015 оны 03 дугаар сарын сүүлээс эхлэн асууж сурагла 1 дүгээр багийн Засаг дарга нь өөрийн дүү Ц.ид өгсөн тухай бичиг баримт бүрдүүлсэн тухай хүмүүс хэлсэн. Тэгээд энэ талаар хүүхдүүд болон бусад хүмүүсээс асуу манай хүү Ш.******* 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бидэнд Галуут сумын иргэдийн нийтийн хурлын тогтоол гэх бичгийг гаргаж өгсөн. Тэгээд яагаад үүнийг бидэнд эрт өгөөгүй юм бэ гэхээр “Гэрт авч ирсэн байсан, та хоёрт хэлье гэж байгаад мартсан байна лээ.” гэсэн. 

Ингээд тус бичгийг авч үзэхэд “Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол” гэсэн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоол гаргасан байсан. Харин сумын Засаг даргын шийдвэр гарсан талаар мэдэхгүй байна.

Ингээд өмгөөлөгчөөс зөвлөгөө ава иргэдийн нийтийн хурлын тогтоолыг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах ёстой гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг бичиж байна. 

Манай ТББ-ын нэр дээр Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 тоот захирамжаар манайд Галуут сумын "" гэх хаваржааны газрыг ашиглахаар олгосон бай “Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын тогтоол” гэсэн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор бидний газар ашиглах эзэмших эрхийг зөрчсөн байгаа нь бидний хаваржааны газар ашиглах, эзэмших эрхийг зөрчиж байна.  

Энэ тогтоол гарсан талаар би хүүгээсээ тус тогтоолыг хүлээн авснаар албан ёсоор мэдсэн. Өмнө нь багийн дарга ч сумаас ч иргэдийн нийтийн хурлын тогтоол, Засаг даргын захирамж гарсан гэх талаар мэдэгдээгүй. Иймд Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 116-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-т заасан ийн ид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхжаргал 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “Миний бие Д.******* нь 2003 оноос эхлэн "" ТББ-ыг мал аж ахуй эрхлэх, өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглах зорилгоор байгуулж өөрийн эзэмшиж байсан " " гэх өвөлжөө, "" гэх хаваржааны газруудыг тус тус ТББ-ын нэр дээр бүртгүүлж, Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 36 тоот газар ашиглуулах тухай захирамжаар 20 жилийн хугацаатай газар ашиглах гэрээний дагуу ашиглаж байгаа.

Гэтэл Ц. гэх айл 2015 оны 3 сард "" гэх хаваржааны газар нь манай хаваржаа гэж ирээд манай хаваржаан дээр бууж малын бэлчээр булаацалдан хэл амаар доромжилж эцэг, өвгөдөөс эхлэн уламжлагдаж олон жилийн хугацаатай үе дамжин нутаглан эзэмшиж ирсэн нутаг, бэлчээрийг хөөцөлдөж эхэлсэн.

Манай ТББ-ын нэр дээр Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 сарын 21-ний өдрийн 36 тоот захирамжаар манайд Галуут сумын "" гэх хаваржааны газрыг ашиглуулахаар олгосон бай Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал тогтоол гаргаж, мөн тус сумын Засаг дарга нь 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамж гаргаж Ц.ид “ ” нэртэй хаваржааны доорхи газрыг олгосон нь манай байгууллагын газар ашиглах эрхийг зөрчиж газар эзэмших боломжгүй болгож байна.

Иймд Галуут сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийн Ц.ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн нутагт орших Жаргалантын /богоч/ хэмээх хаваржааг овогтой *******, Цэенбалжир овогтой нар нь булаалцалдан маргаж олон жил болсноос Д.******* нь захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Иймээс 2007 оны багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол Ц.ийнд гарсан байдаг. Үүнийг хүчингүй болгохоор Д.******* өргөдөл өгсөн байна. Энэхүү тогтоолыг хүчингүй болгох эсэхийг өмнө нь Иргэдийн нийтийн хурлын дарга байсан *******аас асууж лавлаж шийдвэрлэнэ үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: Тус газар нь дээд богч, богч хэмээх 2 ойрхон хаваржаа байдаг. Дээд богч нь ******* овогтой ******* гэх иргэнд эзэмшигдэж байгаа. Үүний тал дээр маргаан гарсан зүйл байхгүй. Харин богч хэмээх хаваржаа Д.*******, Ц. нарын хоёр айл булаалцалдан Ц. гэх айл дээр 2007 оны 04 дүгээр сарын 01 тоот багийн хурлын тогтоол гарсан байдаг. Д.******* тус тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна. Иймээс тус тогтоолыг одоогоор хүчинтэй хэвээр байгаа гэж үзэж байна.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус сумын 1 дүгээр багийн иргэн, “” ТББ-ын дарга Д.******* нэхэмжлэл гаргаж, сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийн Ц.ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн шаардлагыг шүүх хүлээн авч сумын Засаг дарга миний биеийг хамтран хариуцагчаар татсан байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт заасны дагуу өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг багийн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга “” ТББ-д 2003 оны 36 дугаар захирамжаар ашиглуулахаар шийдвэрлэж гэрээ байгуулсан.

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт заасны дагуу өвөлжөө, хаваржааны доорхи газрыг иргэн Ц.ид эзэмшүүлэхээр сумын Засаг даргын 2011 оны 01 дүгээр захирамж гаргаж гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

1 дүгээр багийн нутаг хэмээх энэхүү газарт олон жилийн өмнөөс /2003 оноос өмнө/ иргэн Д.*******, Ц. нар нь айл саахалт байсан учир “” ТББ-ыг байгуула Ц. гишүүнээр элсэж бэлчээр ашиглах, өвөлжөө, хаваржааны доорхи газрыг эзэмшихэд адил тэнцүү эрхтэй оролцсон байх ёстой гэж үзэж болно.

Манай сумын архивт 2003 оны сумын Засаг даргын 36 тоот Захирамж, түүний хавсралт, “” ТББ-ыг эхлэж байгуулсан гишүүдийн анхдугаар хуралдааны тэмдэглэл, хуралдаанаас гарсан шийдвэр, үүсгэн байгуулагчдын бүртгэл зэрэг бичиг баримт байхгуй байгаа тул ТББ-ын дарга Д.*******гээс эдгээр матөриалыг гаргуулан авч үзэх шаардлагатай байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Ц. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Д.*******гийн нэхэмжлэлтэй, Галуут сумын Иргэдийн нийтийн хуралд холбогдуулан гаргасан 2007 оны 04 дүгээр сарын 16 ны 01 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Ц. би 1968 оны Галуут суманд төрсөн. 1990-ээд оноос эхлэн Галуут сумын 1 дүгээр багийн богочны доод анд хаваржиж эхэлсэн. 1998 онд тус газар нь *******, *******, ******* гэдэг хүмүүсийн нэр дээр байсан юм. Миний бие 2007 онд багийн Иргэдийн нийтийн хуралд тус газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж, хурлаар надад олгохоор шийдвэрлэж тогтоол гарсны үндсэн дээр 2010 онд газар эзэмших өргөдлийг сумын Засаг даргад гаргасан юм.

Үүний үндсэн дээр 2011 оны 01 дүгээр сарын 02-ны 01 тоот сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших ******* дугаар бүхий гэрчилгээг авсан.

Тухайн “ богочны доод ” гэх газрыг эзэмших хүсэлтийг анх гарга энэ газрыг өөр хүнд эзэмшүүлсэн ашиглуулсан талаар огт яригдаагүй. Иргэдийн нийтийн хурал, газрын даамал, Засаг дарга ч энэ талаар ярьж байгаагүй, хүсэлтийг гарга хэлэлцээд олгож байсан юм.

Нэхэмжлэлд бичсэнээр багийн Засаг дарга өөрийн дүү ид өгсөн гэж хүмүүс хэлсэн гэж бичсэн байна. Гэтэл нь миний төрсөн ах биш бөгөөд 2012 оны орон нутгийн сонгуулиар анх багийн Засаг даргаар томилогдсон. Түүнийг багийн Засаг даргад томилогдохоос өмнө би 2007 онд хүсэлтээ гарган хэлэлцүүлж, 2011 онд тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан байсан.

Надад газар эзэмшүүлэх талаар багийн Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарсны дараа 2008 онд Д.*******гийн эхнэр тус газрыг танайд өгөхгүй гэдэг байсан бөгөөд багийн, бригадын хурал зэрэгт Д.******* болон түүний эхнэр сууж бай хуучин багийн 3асаг дарга Батбаяр хүртэл Иргэдийн нийтийн хурлын тогтоол гарч бугачны доод ыг Ц.ид эзэмшүүлэх шийдвэр гарсан талаар хэлж байсан.

Нэгээс 2 жилийн өмнө хүртэл багийн хурал дээр Ц.ид газар  эзэмшүүлсэн шийдвэр, хурлын тогтоолыг хүчингүй болгоё гэж хүртэл хэлж байсан бөгөөд багийн Засаг дарга хэрэв хүчингүй болговол дээд бугач, доод бугач хоёр ойрхон тул эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болговол хоёуланг нь хүчингүй болгоё гэж хүртэл хэлж байсан. Гэтэл одоог хүртэл хурлын тогтоолыг мэдээгүй гэж хэлж байгаа нь худал гэж бодож байна.

Ц. миний бие иргэн хүний үүднээс хүсэлтээ гаргаж хуулийн дагуу газрыг 15 жилийн хугацаатай эзэмшсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ бол миний эзэмшлийн газар гэдгээ илэрхийлж байна.” гэжээ.

Гуравдагч этгээд Ц. нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Д.*******гийн Галуут сумын Засаг даргын 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжийн миний биед холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараахь тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагад Ц. гэх айл 2015 оны 3 дугаар сард гэх хаваржааны газар нь манай хаваржаа гэж ирж бэлчээр булаацалдаж хэл амаар доромжилсон гэсэн байна. Миний ам аав ээж тус газар он удаан жил нутаглаж, 1990 оноос эхлэн ам аав ээжийн хамт Галуут сумын 1 дүгээр багийн богочны доод анд хаваржиж эхэлсэн. Миний бие 2007 онд багийн Иргэдийн нийтийн хуралд тус газрыг эзэмшихээр хүсэлт гаргасны үндсэн дээр хурлаар надад олгохоор шийдвэрлэж тогтоол гарсан. Үүний дагуу 2010 онд газар эзэмших өргөдөлийг сумын Засаг дарга гаргасан юм.

Ингээд 2011 оны 01 дүгээр сарын 02-ны 01 тоот сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэр гарч, 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших ******* дугаар бүхий гэрчилгээг авсан. Гэтэл 2015 онд гэнэт бууж булаацалдаж байгаа мэтээр үндэслэлгүйгээр гүтгэж бичсэн байна. Манайх өмнө нь тус газар нутаглаж амьдарч байсан. Хуулийн дагуу эзэмшиж байгаа.

Галуут сумын гэх газар нь доод болон дээд гэсэн 2 хаваржаатай, хоорондоо зайтай байдаг. Би 2011 онд доод богочийг эзэмших эрхийг баталгаажуулж авч байсан бол Д.******* гэх айл нь тус дээд богочийг эзэмшдэг. Одоо богоч гэх нэрийн дор хоёуланг нь эзэмшихээр санаархаж байна.

Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурал нь хурлын гишүүд оролцож, иргэдийн хүсэлт болон зарим асуудлуудыг хэлэлцэн баталж хуулийн дагуу тогтоол гаргаж, үүний дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд Засаг дарга захирамж гаргасан бай намайг хуурамчаар тогтоол, захирамж гаргасан гэж бичсэн байна. Би тоггоол захирамж гаргах эрх бухий хүн бишГэтэл энэ мэтчилэн бүх хуулийн хүчин төгөлдөр баримт бичгүүдийг надтай холбон бүх зүйлийг намайг хуйвалдан хуурамчаар үйлдсэн мэтээр бичиж байгаад гомдолтой байна.

Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагад дурьдсан үндэслэлүүдийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “” ТББ-ын дарга Д.******* анх шүүхэд “Галуут сумын 1 дүгээр Багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын Ц.ид холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар ашиглах эрх сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Энэхүү нэхэмжлэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, тодруулбал Галуут сумын 1 дүгээр Багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг захиргааны журмаар урьдчилан хянан шийдвэрлэх дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Галуут сумын Засаг даргад холбогдуулан “Галуут сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот захирамжийн Ц.ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбар, мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“” ТББ-ын газар эзэмших, ашиглах эрхийн тухайд:

Нэхэмжлэгч “” ТББ-ын дарга Д.******* өөрийн эзэмшиж байсан “*******” хэмээх хаваржаа, “ ” хэмээх өвөлжөөний газруудыг ТББ-ын нэр дээр бүртгүүлж, Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар захирамжаар 20 жилийн хугацаатай ашиглах эрхтэй болж, “Газар ашиглуулах тухай” гэрээний үндсэн дээр ашиглаж байгаа тухайгаа нэхэмжлэлийн агуулгад дурджээ.

Шүүх “” ТББ-ын газар ашиглах эрх нь хууль ёсны биш, өөрөөр хэлбэл Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар ашиглуулах тухай” захирамж, түүний хавсралт, “Газар ашиглуулах гэрээ”, газар хүсэгчийн өргөдөл, бусад холбогдох материал байгаа эсэхэд Баянхонгор аймгийн Архивын тасаг, Галуут сумын Засаг даргын Тамгын газрын архивт хийсэн үзлэг, захирамжийн хавсралт гэх “Газар ашиглуулах гэрээ”-г байгуулаагүй тухай гэрч А.Рэгзэнгийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд багийн Иргэдийн Нийтийн хурлын тогтоол байхгүй тухай мэдүүлсэн мэдүүлэг зэргийг үндэслэн “” ТББ-д газар ашиглах эрх анхнаасаа үүсээгүй гэж үзлээ.

 “” ТББ-аас нэхэмжлэлд хавсарган өгсөн бэлчээрийн газар ашиглуулах эрх олгосон гэх Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаар захирамж, түүний хавсралтыг нотлох баримтаар гаргуулахаар Баянхонгор аймгийн архивын тасаг, Галуут сумын Засаг дарга руу удаа дараа албан бичиг явуулсан боловч дээрх захирамжид өөр агуулга бүхий захирамж гарсан тухай хариуг ирүүлсэн болно.

Түүнчлэн “” ТББ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлөө Хууль зүй, дотоод хэргийн яаманд гаргасныг үндэслэн Улсын бүртгэлийн гэрчилгээг 2003 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон атал нэхэмжлэгчээс нотлох баримтаар гарган өгсөн Галуут сумын Засаг даргын “Газар ашиглуулах тухай” захирамж нь 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр огноотой байна. “” ТББ улсын бүртгэлд бүртгэгдэж, хуулийн этгээдийн гэрчилгээ аваагүй бай газар ашиглуулах шийдвэр гарах боломжгүй юм.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “...Өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг талхлагдахаас хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэнуламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.” гэж заасны дагуу бэлчээрийг ашиглуулах шийдвэр гарга багийн Иргэдийн Нийтийн хурлын саналыг авах, мөн хуульд заасан холбогдох материалыг хавсарган газар ашиглах тухай хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх ёстой атал дээрх ажиллагааг хийсэнтэй холбоотой нотлох баримт байхгүй байна.

“” ТББ бэлчээр ашиглах эрх зөрчигдсөн гэж нэхэмжлэлд дурдсан атлаа маргаан бүхий газарт хийсэн үзлэг, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан дээр “*******” хэмээх хаваржааны газраар маргаж байгаагаа хүлээн зөвшөөрч байна.

Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж зааснаас үзвэл өвөлжөө, хаваржааны доорх газрыг хот айлд эзэмшүүлэх шийдвэр гаргах, энэ нь мөн хуулийн 52.2-д заасан өвөлжөө, хаваржааны тодорхой нутаг бэлчээрийг малчдад ашиглуулах ойлголтоос тусдаа ойлголт юм.

Нэхэмжлэгч “” ТББ-д өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмшүүлэх боломжгүй, бэлчээрийн зориулалтаар газар ашиглуулах тухай хууль зүйн өөр үр дагавар бүхий ойлголтуудыг ялгаагүйгээс, өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг гаргаж хэрэглэхийг” хэлэхээр заасан бөгөөд малчдын хувьд малын тарга тэвээргэ авах боломжийг бүрдүүлэх, мал, амьтан бэлчээх зэрэг бэлчээрийн ашигт чанарыг ашиглах тухай ойлголтыг өөрийн мэдэлд байлгах буюу газар эзэмших хууль зүйн өөр агуулгатай ойлголттой хольж ойлгосон нь маргаан гарах шалтгаан болжээ.

Хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нь Галуут сумын Засаг даргын 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар захирамжийг үндэслэн хийгдсэн гэх 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн огноотой “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” -г нотлох баримтаар гарган өгч, /“*******” хэмээх 0.25 га газрыг эзэмшүүлэхээр иргэн Д.*******тэй байгуулсан гэх/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой гэж тайлбарлав.

Галуут сумын Засаг даргын 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар захирамжаар иргэн Д.*******д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эсэхэд шүүхээс үзлэг хийхэд 1998 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөр онгоотой “Хөрөнгө зарцуулах тухай” 8 тоот захирамж байх тул газар эзэмших эрх мөн үүсээгүй гэж үзэв.

Ашиглаж буй бэлчээрийн газартай давхцуулан бусдад хаваржааны газар эзэмшүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлийн тухайд:

Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана.”, 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар”, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана ... Сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.” гэж тус тус зааснаас үзвэл бэлчээрийг нийтээр болон хэсэг бүлэг, түүнчлэн малчид ашиглуулж болохоор хуульчилсан атал Галуут сумын Засаг даргын 2003 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 36 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар зөвхөн “” ТББ-д 20 жилийн хугацаатайгаар “ ам” хэмээх 1500 га газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэсэн, ашиглаж байгаа бэлчээрийн газарт давхцуулан иргэн Ц.ид хаваржааны газар эзэмшүүлсэн гэж шүүх хуралдааны явцад маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, “” ТББ-д бэлчээрийн газрыг хууль ёсоор ашиглах эрх үүссэн тохиолдолд Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан давхцалгүй байх тухай ойлголт яригдах боломжтой.

Галуут сумын 1 дүгээр Багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын, Галуут сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот захирамжийн Ц.ид холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-т “ Энэ хуулийн зорилт нь иргэн, хуулийн этгээдээс захиргааны актыг хууль бус гэж үзэж зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар гаргасан гомдол, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх болон уул захиргааны хэргийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуула оршино“, 32 дугаар зүйлийн 32.5.1-т “захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашигсонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж зааснаас үзэхэд захиргааны акт нь хууль бус байхаас гадна тухайн хууль бус актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдвол хүчингүй болгож шийдвэрлэдэг.

Галуут сумын нэгдүгээр Багийн Иргэдийн Нийтийн 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн хурлаар иргэн Ц.ид хаваржааны газар эзэмшүүлэх боломжтой гэж үзэж, баталсан тухай гэрч А.Батбаяр мэдүүлсэн бөгөөд Багийн Иргэдийн Нийтийн хурлын энэхүү саналыг харгалзан Галуут сумын Засаг дарга маргаж буй газрыг иргэн Ц.ид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсгийг зөрчөөгүй, энэ хэсгийн дагуу хаваржааны газрыг эзэмшүүлэхэд багийн Иргэдийн Нийтийн хурлын саналыг заавал авах шаардлагагүй байна.

Иргэн Ц.ид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хаваржааны доорх газрыг  Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтад “Цагаан богч”, Галуут сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дүгээр “Газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралтад “ богч”, уг захирамжийг үндэслэн олгосон 242450 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ” - нд “ богочны доод ”, Галуут сумын газрын даамал *******, иргэн Ц. нарын хооронд байгуулсан “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай гэрээ”-нд “ доод ” гэх мэт өөр өөр нэршлээр нэрлэсэн, түүнчлэн захиргааны байгууллага иргэн Ц.ид газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсгүүдэд  нийцүүлээгүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч “” ТББ-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтуудад уг хаваржааны доорх газрын нэр зөрүүтэй, тухайлбал *******, Бугач, Цагаан богч, богч, , Доод богч зэрэг нэршилтэй байв.

Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Хилийн цэс, газар усны нэрийг Улсын Их хурал, газрын сангийн зургийг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.” гэж заасан боловч газар усны нэрийг баталсан хүчин төгөлдөр акт одоогоор байхгүй, талууд “ ам”-ан дахь хаваржааны газраар маргасан /Хаваржаа болон ны нэршлээр маргаагүй тул шүүх уг асуудал дүгнэлт өгөөгүй./ болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь хэсгийг тус тус баримтлан  “Галуут сумын 1 дүгээр Багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын, Галуут сумын Засаг даргын 2011 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1 тоот захирамжийн Ц.ид холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах тухай” “” ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч “” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Ч.ОЮУНСАЙХАН