| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00489/И |
| Дугаар | 136/ШШ2024/00481 |
| Огноо | 2024-11-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 136/ШШ2024/00481
2024 11 25 136/ШШ2024/00481
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * дугаар баг, * оршин суух, Б овогт Д.Э,
Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дугаар баг, * тоотод оршин суух, О овогт Т.М,
Нэхэмжлэлийн шаардлага: 3,300,000 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Э миний бие 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Т.Мөнхзулд итгэлцлийн үүднээс аман гэрээгээр 3,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатайгаар сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Т.М нь зээлсэн мөнгөний хугацаа нь дуусч төлөлтөө хүүтэй нь хамт хийх өдөр ирэхэд мөнгөө, зээлээ төлж барагдуулаагүй өдрийг хүрээд байна. Би Т.М зээлсэн мөнгөө төлж барагдуулах талаар удаа дараа уулзаж, утсаар холбогдож хэлсэн боловч одоог хүртэл ямар ч хариу байхгүй байна. Иймд Т.М-с 3,300,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.М шүүхэд гаргасан хариу тайлбараа: Т.М би Д.Э-с 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 3,000,000 төгрөгийг 20 хувийн хүүтэй зээлж аваад хүүг нь төлж явж байгаад төлөх боломжгүй болсон. Хэвтрийн бие муутай хүүхэдтэй тул ажилдаа орж чадахгүй болоод 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд орсон. Тиймээс уг авсан 3,000,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын цалингаас эхлэн төлөх хүсэлтэй байна гэжээ.
Талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,300,000 төгрөгийг гаргуулахаар эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай Эвлэрүүлэн зуучлагчийн баримт,
Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Э-ын нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,300,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрчээ.
Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Э-ын нэхэмжлэлтэй Т.М-д холбогдох 3,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага 3,300,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,750 төгрөгөөс 33,875 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 33,875 төгрөгийг, 33,875 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ