Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 192/ШШ2025/00789

 

 

 

 

 

 

 

    2025             01            29                                              192/ШШ2025/00789

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Хан-Уул, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******-ид холбогдох,

 

Зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн зээлийн муу ангиллын мэдээллийг хэвийн болгож засуулахыг хариуцагчид даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүрэгт 63,656,036.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт шүүх үндсэн нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Амартуяа нар оролцов.

             

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хаан *******тай зээлийн гэрээ байгуулж, 159,986,000 төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаатай авсан. Тус оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,000 төгрөгийг тус тус төлж, 1,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдсэн. Ингээд би зээлийн үлдэгдэл болох 1,000,000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлснөөр зээлийн үлдэгдэл 0 болсон. Гэтэл надад 2022 оны 01 дүгээр сард эргэлзээтэй ангилал үүсгэсэн бол 2024 оны 07 дугаар сард муу ангилал үүсгэсэн. Зээлээ төлөх ёстой хугацаанаасаа өмнө буюу 2022 онд төлж дуусгасан байхад зээлийн муу ангилал үүсгэсэн нь миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хохироож байна. Би тоног төхөөрөмжийг хятадаас импортлон монголд оруулж ирж, зарж борлуулдаг боловч муу зээлдэгчийн ангилалтай болохоор *******ны баталгаа гаргаж болохгүй байгаа. Банкны баталгаа гарахгүй болсноор миний харилцагч буюу хятад компаниудад *******ны баталгаа өгч, зээлээр тоног төхөөрөмж худалдан авч, оруулж ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Түүнчлэн *******наас зээл авч хятадаас техник худалдаж авах гэхээр муу ангилалтай учраас зээл гарахгүй миний эрхэлдэг ажил бүрэн зогссон. Иймд ******* ******* ХК миний зээлийн мэдээллийг муу ангилалтай гэж илгээсэн нь үндэслэлгүй тул зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэвийн болгож, Монгол *******анд бүртгүүлэхийг хариуцагч ******* ******* ХК-ид даалгаж өгнө үү. Би 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 160,000,000 төгрөгийн зээл авсан тухайн өдрөө 120,000,000 төгрөгийг буцааж төлж 40,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлдсэн ба зээл авсан өдрөөс нэг ч өдөр өнгөрөөгүй учир хүү бодогдох боломжгүй. Үүний дараа тус оны 12 дугаар сарын 30-ны өдөр буюу зээл авснаас 60 хоногийн дараа 38,716,000 төгрөг төлсөн. Миний бие 38,716,000 төгрөгийг төлөхдөө үндсэн зээлд эсвэл хүүд гэх мэтээр ялгаж төлөөгүй. Зээлд хүү бодогдсон бол төлбөрөөс суутгаж авах нь *******ны эрхийн асуудал. Би 12 дугаар сарын 30-ны өдөр 38,716,000 төгрөг төлчхөөд байхад хүүгийн хугацаа хэтэрсэн гэж яриад байгаа талаар огт ойлгохгүй байна. Хариуцагч тал Монгол *******анд 2022 оны 01 дүгээр сард мэдээлэл нийлүүлсэн байсан. 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд 1,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан гэдэг нь *******ны өөрийн дансны хуулгаар нотлогдоно. Гэтэл би зээлийн гэрээнд зааснаар хамгийн сүүлийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөх зээл эргэн төлөх хуваарьтай байсан. Иймд миний зүгээс зээлийн хугацаа хэтрэлтгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч “******* ******* ХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч ******* хэзээнээс зээлийн хугацаа хэтрүүлсэн болон ******* мэдээлэл нийлүүлэгчийн хувьд ямар хууль, журамд заасны дагуу үйл ажиллагаа явуулсан талаар дараах тайлбарыг гаргаж байна. Зээлийн тухайд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хүүгийн хугацаа хэтэрч эхэлсэн. Үүнтэй холбоотой Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 1 дүгээр зүйлийн 1.7 дахь хэсэгт “Энэ журам нь журамд заасан активыг ангилах, активын эрсдэлийн сангийн доод шаардлагын хэрэгжилтийн тайланг ******* нь өөрийн дотоод ангилал, аргачлалын тооцооллын хамт энэ журмын 3.1.6-т заасан хугацаанд багтаан Монгол *******анд тайлагнана”, 1.8 дахь хэсэгт “Банк нь активын ангиллыг үнэн зөв тогтоож, харгалзах эрсдэлийн сангийн түвшин, хэмжээг зохистойгоор тооцох үүрэгтэй бөгөөд энэ журмаар тогтоосон доод шаардлагыг тогтмол хангаж ажиллана”, 1.13 дахь хэсэгт “Активт ангилал тогтоож, эрсдэлийн сан байгуулахад дараах ерөнхий шаардлагыг баримтална” гэсэн журмын шаардлагуудыг баримталсан. Нэхэмжлэгч ******* авсан зээлээ төлсөн гэх тайлбарыг гаргаад байгаа боловч тухайн үед үндсэн зээл болон хүүгийн хугацаа хэтрэлттэй байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч шууд үндсэн зээлд төлөлт хийсэн нь тус зээлийн хугацаа 90 хоногоос дээш хугацаа хэтэрч төлөгдөж байгаа төлөлт нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлээс хасагдсан. Харин тухайн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн учраас хүүгийн хугацаа хэтэрсэн гэж Монгол *******анд нийлүүлэгддэг. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын хавсралт 1-т “...Зээл хэвийн бол 1-30 хоногийн хугацаатай, анхаарал хандуулах бол 90 хоногоос дээш, хэвийн бус бол 91-180 хоног, эргэлзээтэй бол 181-360 хоног, 361 хоногоос дээш бол муу ангилалтай” гэж хоногоор нь Монгол *******наас зохицуулсан. Үүний дагуу нэхэмжлэгч *******ы мэдээлэл нийлүүлэгдсэн. Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам болоод хуульд заасны дагуу мэдээллийг нийлүүлж байгаа нь нэхэмжлэгчийн ямар эрхийг нь хөндөж байгаа вэ, магадгүй түрүүн хэлсэнчлэн Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 гэсэн заалтын дагуу зээлдэгчийн мэдээллийг буруу, алдаатай, хэвийн байсан мэдээллийг бид хэвийн бусаар юм уу хоногийн хувьд зөрүү гаргаад ангиллыг нь бууруулаад мэдээлэл нийлүүлсэн тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч буюу *******ны буруутай үйл ажиллагаа болно. Мөн анхнаасаа нэхэмжлэгч *******, н.Нэргүй, “Гүнтэлмэн” ХХК нарын зээлийн асуудалд *******наас зээлийн мэдээллийг холбогдох журам, хуулийн дагуу нийлүүлсэн тул хууль зөрчсөн зүйлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй” гээд эрхийг нь хуульд заасан. “******* *******” ХК нь хариуцагчийн байр сууринаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй бөгөөд нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Зохицуулагч байгууллагаас тогтоосон журам, хуульд заасны дагуу мэдээллийг нийлүүлж байгаа ******* нь хариуцагч гэх байр сууринаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хохироогоогүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зээлийн мэдээлэл гэдэг нь зээлдүүлэгчийн өмнө гэрээ болон хуулиар хүлээсэн зээлдэгчийн зээл, төлөлтийн талаарх мэдээллийг ойлгоно. Банк нь мэдээлэл нийлүүлэгчийн хувьд тухайн зээл, төлөлтийн мэдээллийг үнэн зөв, бодитой, тодорхой эх сурвалжид нийцсэн мэдээллийг зээлийн мэдээллийн санд нийлүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ******* хэрэгжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээнд н.Нэргүй, *******, Гүнтэлмэн ХХК нарын зээлийг тухайн үед зээлдэгч нарын “...Бидний бизнесийн үйл ажиллагаа доголдлоо. Банкны санхүүжилтээр авсан тендер шатсан учраас бид бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн ковидын нөхцөл байдал хүнд байна. Зээлийн гэрээний хүрээнд харилцсан тохиролцоод энэ зээлийг хуваасан тохиолдолд бидний үүрэг хуваагдаж, хугацаа хэтэрсэн зээлээ цаашид жигд төлөөд явах боломж бүрдэнэ” гэх хүсэлтийг ******* хүлээн авч, үндсэн зээл болон зээлийн хүүгийн төлөлтийг хоёр хувааж 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Үүнд олгосон зээлийн дүн 159,986,202 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 62,342,704 төгрөгийг эхний 12 сард үндсэн зээл төлөхгүйгээр хүүгээ төлөхөөр талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу гэрээний чөлөөт зарчмыг үндэслээд гэрээнд бүтцийн өөрчлөлт оруулсан. Энэхүү гэрээг ******* нэхэмжлэгч *******ы нөхцөл байдлыг ойлгож, байгуулсан нь гэрээний чөлөөт зарчимд нийцнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл тухайн үед талуудын байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл болон хүүгийн төлбөрөө төлсөн бол өнөөдрийн шүүх дээрх маргаан гарахгүй байсан. Учир нь нэхэмжлэгч зөвхөн үндсэн зээлийн төлбөрөө төлчихвөл миний зээл хаагдаж, ангилал хэвийн болно гэж ойлгосон уу эсвэл буруу ойлгосноос болж уг асуудал үүссэн эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ *******ны зүгээс нэхэмжлэгчид харилцан тохиролцох тодорхой боломж олгосон. Гэрээний хугацаанд зээлийн актив ангиллыг дээшлүүлэх боломжийг Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журмын 2 дугаар зүйлийн 2.9 дэх хэсэгт заасан байдаг. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.9.1 дэх хэсэгт “Дараах нөхцөлүүд хамтдаа илэрсэн анхаарах эсвэл чанаргүй илэрсэн эцсийн ангилалтай актив болон бүтэц өөрчлөгдсөн активыг хэвийн ангилал хүртэл нэмэгдүүлж болно” гэсний дагуу бид зээлдэгчийн үлдэгдэл төлбөр үндсэн зээлийн асуудлыг магадгүй энэ журмын зохицуулалтаар хэвийн төлөв байсан бол дээшлүүлж болно. Өөрөөр хэлбэл журмын 2 дугаар зүйлийн 2.9-ийн 2.9.1.1-т “Төлбөр хариуцагч нь 90-ээс дээш хоногоор хэтэрсэн материаллаг хэмжээний хугацаа хэтэрсэн төлбөргүй”, 2.9.1.2-т “Сүүлийн 6 сар болон түүнээс дээш хугацаанд 3 удаагийн материаллаг хэмжээний эргэн төлөлтийг тогтмол хийсэн”, 2.9.1.3-т “Төлбөр хариуцагчийн санхүү, төлбөрийн чадварын нөхцөл байдал сайжирснаар активыг анхны эсвэл шинэ гэрээний нөхцөлийн дагуу бүхэлд нь төлж барагдуулах магадлал нэмэгдсэн”, 2.9.1.4-т “Активт энэ журамд заасан төлбөр хэтрэлт болон нягтлан бодох бүртгэлийн зааварт заасан үнэ цэнийн бууралт үүсээгүй”, 2.9.1.5 “Монгол *******наас хийсэн газар дээрх шалгалтын үнэлгээнд үндэслэн эцсийн ангиллыг дээшлүүлэхээр зөвшөөрсөн актив”-ын хувьд ангиллыг дээшлүүлж болно. Зээлдэгч *******ы хувьд дээрх нөхцөлүүдийг хамтад нь хангасан үйлдэл огт гаргаагүй. Иймээс бид журамд заасны дагуу мэдээллийг нийлүүлсэн. Тухайн үед *******ны зүгээс энэ асуудлыг засах боломж байгаагүй. Хэрвээ ******* журам зөрчсөн тохиолдолд зохицуулагч байгууллага буюу Монгол *******наас хяналт хийж, ******* ******* ХК-ид зөрчлийн акт тавигдаж, Зээлийн мэдээллийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр 20,000,000 төгрөгөөр торгуулах эрсдэлтэй байдаг. Иймд ******* дээрх хариуцлагыг хүлээж, зээлийн мэдээллийн журам, хууль зөрчиж зээлийн мэдээллийн санд нийлүүлэх боломж байхгүй. Мөн хариуцагч талаас 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа энэ талаар тодорхой бичсэн байгаа. Нэхэмжлэгч ******* 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Миний зээлийн мэдээлэл эргэлзээтэй байсан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн ангилал муу болсон байна” гэж хэлдэг. Тухайн үед мэдээллээрээ зохих журмын дагуу эргэлзээтэй ангилалд байсан боловч үүнээс хойш Монгол *******ны 100 жилийн ойтой холбогдуулан зээлийн мэдээллийн санг нэг удаа үндсэн зээлийн төлбөрийг төлөөд *******тайгаа харилцан тохиролцоод, зээлийн төлбөргүй болсон тохиолдолд зээлийн мэдээллийн ангиллыг хэвийн болгох шийдвэр 2024 оны 06 дугаар сарын 20-ны үеэр гарсан. Манай талаас ийм боломж байгаа талаар нэхэмжлэгч *******д өөрт нь хэлж байсан. Банкны зүгээс нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг удаа дараа харгалзаж үзсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “******* ******* ХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, ******* нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлт тайлбартаа: Нэхэмжлэгч *******аас “******* *******” ХК-д “...65,000,000 төгрөгөөс тодорхой хэмжээний төлөлт хийж чөлөөлүүлье” гэх агуулгатай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлттэй холбогдуулан *******ны холбогдох хороо 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж, нийт 65,665,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж, үлдэх 53,000,000 төгрөгийг төлүүлэх шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу тухайн ******* дүүрэг, 21 дүгээр хороо, “Алтай хотхон”-д байршилтай нэг өрөө орон сууцын ипотекийн зээлийн асуудлыг шийдвэрлэж, олгогдсон зээлийн дүнгээр нэхэмжлэгч ******* зээлийн төлөлтөө хийсэн учраас хариуцагч талаас нэхэмжлэгч *******д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Сөрөг нэхэмжлэлээс татгалзсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт “…Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар зөвшөөрч, биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан бол хариуцагчийн төлөх шүүхийн зардлыг 50 хувиар хөнгөлнө” гэж заасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Мөн хариуцагч талаас үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Учир нь бид нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу холбогдох *******ны нэгжүүдтэй уулзаж, зээлийн мэдээллийн сантай холбоотой ангиллыг засах боломжтой эсэхийг тодруулахаар шүүхээс эвлэрэх хугацаа авч судалсан боловч Монгол *******ны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд заасан шаардлагуудыг нэхэмжлэгч ******* хангаагүй тул ******* дотооддоо шийдэх боломжгүй байдалд хүрсэн гэв.

 

Нотлох баримтууд: 

Нэхэмжлэгчээс:

Нэхэмжлэл/1ХХ 1-2 тал/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага/2ХХ-ийн 56 тал/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ 3 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ, хавсралт/1ХХ 4-6 тал/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ/1ХХ 7 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээ/1ХХ 8-11 тал/, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга/1ХХ 12, 2ХХ 72 тал/, мөнгөн шилжүүлгийн баримт/1ХХ 13 тал/, *******аас д олгосон итгэмжлэл/1ХХ 14, 230 тал/, ******* *******ны Төмөр замын бизнес төвд гаргасан хүсэлт/1ХХ 15 тал/, ******* ******* ХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт, сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар/1ХХ 58 тал/, Монгол *******ны Ерөнхийлөгчийн 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А-203 дугаар Журам шинэчлэн батлах тухай тушаал, Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам/1ХХ 59-83 тал/, Зээлийн мэдээллийн лавлагаа/2ХХ-ийн 57-588 71 тал/, Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл/force majeure/-ийн гэрчилгээ/2ХХ-ийн 59 тал/ зэрэг нотлох баримтуудыг,

 

Хариуцагчаас:

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ/1ХХ 19, 32, 231 тал/, итгэмжлэлүүд/1ХХ 20-21, 33, 49, 228-229, 2ХХ 78-80 тал/, сөрөг нэхэмжлэл, тодруулж нэмэгдүүлсэн шаардлагууд/1ХХ 30-31, 84 тал/, хариу тайлбар/1ХХ-ийн 130-131 тал/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1ХХ 50-51, 85 тал/, мөнгөн шилжүүлгийн баримтууд/1ХХ 34-35 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ/1ХХ 36-39 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 02, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн БГҮ/202146788395, БГҮ/202146788395/1 тоот Барьцааны гэрээнүүд/1ХХ 40-46 тал/, зээлийн дансны хуулга/1ХХ 47 тал/, зээлийн бүртгэлийн карт/1ХХ 40-46 тал/, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ/1ХХ 86 тал/, Барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ/1ХХ 87 тал/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа/1ХХ 88-89, 225-226 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Зээлийн гэрээ/1ХХ 90-92 тал/, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ/1ХХ 93-94 тал/, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ/1ХХ 95-96 тал/, зээлийн бүртгэлийн карт/1ХХ 97 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Барьцааны гэрээ/1ХХ 98-99 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Барьцааны гэрээ/1ХХ 100-102 тал/, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци//1ХХ 103-104 тал/, зээлийн дансны хуулгууд/1ХХ 105-107 тал/, зээлийн бүртгэлийн карт/1ХХ 108-109 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ/1ХХ 110-112 тал/, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээ/1ХХ 113-114 тал/, Ү-2206011205, Ү-2204104893 дугаартай Ж.Нэргүйгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/1ХХ 115-116 тал/, Ү-2205043208, Ү-2206015214 дугаартай *******ы үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ/1ХХ 117 тал/, Гүнтэлмэн ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21/015 дугаар хүсэлт/1ХХ 119 тал/, *******ы гараар бичсэн хүсэлтүүд/1ХХ 120-121 тал/, ******* ******* ХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргасан хүсэлт/1ХХ 122 тал/, “******* ******* ХК-ийн *******д хариу хүргүүлэх тухай албан бичиг/1ХХ 227 тал/  зэрэг  нотлох баримтыг шүүхэд гарган өгсөн.

 

Шүүхийн журмаар:

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ******* дүүргийн 11 дүгээр хороо, Оргил стадион Зайсангийн гудамж 52 байрны 22 тоот хаягт байршилтай 108,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон Энгельсийн гудамж 14 дүгээр байрны 175 тоот хаягт байршилтай 33,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж байсан эсэх, барьцаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл/1ХХ-ийн 136-212 тал/, Монгол *******наас ирүүлсэн *******ы зээлийн муу түүх үүссэн тухай “Титан Си Ар Эй ЗМС” ХХК-ийн лавлагаа, мэдээлэл/2ХХ-ийн 85 тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* *******”-ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон үндэслэлээр зээлийн гэрээний барьцаа хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгуулахаар анх нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн тус *******тай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/20214688395 дугаартай зээлийн гэрээний дагуу үүссэн зээлдэгчийн зээлийн “Муу” ангиллын мэдээллийг “Хэвийн” болгож засуулахыг хариуцагчид даалгуулах тухай болгон өөрчилсөн.

Хариуцагч тал мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч *******тай зээлийн гэрээний үүрэгт хүү төлөхөөр нэмэлт гэрээгээр харилцан тохиролцсон тул зээлийн гэрээний үүрэгт 63,642,742 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,294 төгрөг, нийт 63,656,036 төгрөгийг гаргуулж, үүргээ гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүх хуралдааны хэлэлцүүлгээс өмнөх хүсэлтийн шатанд нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлээс татгалзсан.

Зохигч талууд сөрөг нэхэмжлэлээс хариуцагч тал татгалзсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мэтгэлцэж, нэхэмжлэгч ******* зээлийн гэрээний үүрэгтэй холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “Хаан *******” ХК-тай зээлийн гэрээ байгуулж, 159,986,000 төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаатай авсан боловч мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 120,000,000 төгрөгийг, 12 дугаар сарын 30-ны өдөр 38,719,000 төгрөгийг тус тус төлж, 1,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төлснөөр зээлийн үлдэгдэл 0 болсон атал зээлийн мэдээллийн санд 2022 оны 01 дүгээр сард эргэлзээтэй, 2024 оны 07 дугаар сард муу ангилал үүсгэсэнд хариуцагч буруутай, буруу мэдээлэл илгээсэн гээд, хугацаанаасаа өмнө 2022 онд зээлээ төлж дуусгасан атал зээлийн муу ангилал үүсгэсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчин хохироож, тоног төхөөрөмжийг Хятад улсаас импортлон оруулж ирэх зарж борлуулах бизнесийн ажил гүйцэтгэхэд *******наас зээл авах, баталгаа гаргах боломжгүй болж бизнес зогссон, нэхэмжлэгчийн зүгээс зээлийн хугацаа хэтрэлтгүй атал хариуцагч тал түүний зээлийн мэдээллийг муу ангилалтай гэж илгээсэн нь үндэслэлгүй тул зээлдэгчийн зээлийн мэдээллийг хэвийн болгож, Монгол *******анд илгээн бүртгүүлэхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй гэж маргажээ.

Хариуцагч “******* *******” ХК үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй зээлийн мэдээллийн санд муу ангилалд бүртгэгдсэнд ******* буруугүй гээд нэхэмжлэгч ******* зээлийн хугацаа хэтрүүлсэн тул ******* мэдээлэл нийлүүлэгчийн хувьд холбогдох хууль, тогтоосон журамд нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулсан, нэхэмжлэгч ******* авсан зээлээ төлсөн гэх боловч зээлийн гэрээний дагуу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хүүгийн хугацаа хэтэрч эхэлсэн, нэхэмжлэгч шууд үндсэн зээлд төлөлт хийсэн нь тус зээлийн хугацаа 90 хоногоос дээш хугацаа хэтэрч төлөгдөж, тухайн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөгдөөгүй үлдсэн учраас хүүгийн хугацаа хэтэрсэн гэж Монгол *******анд нийлүүлэгддэг, Зээлийн мэдээллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар зээлдэгчийн мэдээллийг буруу, алдаатай, хэвийн байсан мэдээллийг бид хэвийн бусаар, хоногийн хувьд зөрүү гаргаад ангиллыг нь бууруулаад мэдээлэл нийлүүлсэн тохиолдолд мэдээлэл нийлүүлэгч буюу *******ны буруутай үйл ажиллагаа байх боломжтой, тиймээс ******* зээлийн мэдээллийн журам, хууль зөрчиж зээлийн мэдээллийн санд нийлүүлэх боломж байхгүй, нэхэмжлэгч *******, Ж.Нэргүй, “Гүнтэлмэн” ХХК нарын зээлийн асуудалд *******наас зээлийн мэдээллийг холбогдох журам, хуулийн дагуу нийлүүлсэн тул хууль зөрчсөн зүйлгүй, Монгол *******ны 100 жилийн ойтой холбогдуулан зээлийн мэдээллийн санг нэг удаа үндсэн зээлийн төлбөрийг төлөөд *******тайгаа харилцан тохиролцоод, зээлийн төлбөргүй болсон тохиолдолд зээлийн мэдээллийн ангиллыг хэвийн болгох шийдвэр 2024 оны 06 дугаар сарын 20-дын үеэр гарсныг нэхэмжлэгч *******д өөрт нь хэлж байсан, банкны зүгээс нэхэмжлэгчийн нөхцөл байдлыг удаа дараа харгалзаж үзсэн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж татгалзсан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаар ******* ******* ХК нь 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Гүнтэлмэн ХХК, *******, Ж.Нэргүй нартай №ЗГ/201944367832 тоот зээлийн гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/201944367832-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №202045887637 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг тус тус байгуулан дээрх зээлдэгч нарт 420,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон байх бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №БГҮ/201944367832/1 тоот барьцааны гэрээ, 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №БГХ/201944367832 тоот барьцааны гэрээ, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн №ФД/201944367832 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-нүүдийг тус тус байгуулж, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь тогтоогддог.

2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Гүнтэлмэн ХХК-ийн ******* *******-анд гаргасан №21/015 дугаартай хүсэлтэд дурдсанаар “...Гүнтэлмэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Ж.Нэргүй, ******* нарт үндсэн зээл болон хүүний төлбөрийг тэнцүү хуваан ямар нэгэн урьдчилсан нөхцөл тавилгүйгээр гэрээгээ шууд хийх хүсэлтэй байна. Энэ нь цагийн байдал хүнд байгаа үед эрсдэлээ хуваан хувь хүн тус бүр дээр ногдуулбал хариуцлага өндөрсөж зээлийн эргэн төлөлт сайжирна гэж үзэж байна...” гэх, 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн *******ы ******* *******-анд гаргасан хүсэлтэд “...танай *******наас 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй нийт 159,986,203 төгрөгийн зээл авах хүсэлтэй байна. Зээлийн барьцаанд Ү-2206015214, Ү-2205043208 бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгүүд болон 25-64УБ, 66-30УН улсын дугаартай экскаваторууд барьцаалах хүсэлтэй байна. Би төлөлт хийхдээ үндсэн зээлээсээ эхэлж төлөлт хийх хүсэлтэй байна. Өмнөх хуримтлагдсан хүүгээ 8 сард тэнцүү хувааж төлөх, эхний 6 сард одоо авах зээлийн хүү төлөхгүй дараагийн 6 сард тэнцүү хувааж төлөх хүсэлтэй байна”... гэх зэрэг хүсэлтүүд гаргасан болох нь тогтоогддог.

Тус ******* зээлдэгч “Гүнтэлмэн ХХК, *******, Ж.Нэргүй нартай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэл 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 319,972,404 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэлд 124,853,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэлд 157,487 төгрөг, нийт 444,983,614 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, “Гүнтэлмэн ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох Ж.Нэргүй, ******* нарт 50, 50 хувиар хуваарилахад үндсэн зээлд 159,986,202 төгрөг, хүүний 62,426,861 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ.  

Дээрх хүсэлтүүдэд үндэслэн хариуцагч “******* *******” ХК нь “Гүнтэлмэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******тай тохиролцон 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн ЗГ/202146788395 дугаартай гэрээ, мөн өдрийн БГҮ/202146788395 дугаартай барьцааны гэрээнүүдийг байгуулан зээлдэгч *******д 159,986,202.09 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 16,8 хувийн хүүтэй олгохоор тохиролцон гэрээ дахин зээлийн байгуулсан болох нь тогтоогддог.

Мөн нэмэлтээр тус зээлийн гэрээнд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулан ******* *******тай ЗГ/202146788395-1 дугаартай гэрээг байгуулсан байх ба тус гэрээгээр “******* ******* ХК-тай “Гүнтэлмэн ХХК, *******, Ж.Нэргүй нарын байгуулсан гэх 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр №ЗГ/201944367832 тоот зээлийн гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн №ЗГ/201944367832-2 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №202045887637 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний хуримтлагдсан хүүний үлдэгдэл 63,203,943.85 төгрөгийг 16 сарын хугацаанд зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөө зээлдэгч ******* хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан, гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* *******” нар 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн барьцаанд №БГҮ/202146788395 тоот барьцааны гэрээ байгуулж уг гэрээгээр ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийг хангуулахаар барьцаалуулагчийн үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалахаар харилцан тохиролцож, *******ы өмчлөлийн ******* дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил/17012/, Зайсангийн гудамж 52 дугаар байрны 22 тоот хаягт байршилтай, 108,45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон/16030/, Энгелсийн гудамж, 14 дүгээр байрны 175 тоот хаягт байршилтай 33,3 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан болох нь зээлийн болон барьцааны гэрээ, барьцаалбар, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдов.

Тус барьцааны гэрээгээр “******* ******* ХК болон зээлдэгч Ж.Батчулуун нарын хоорондын 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан ЗГ/202146788395 тоот зээлийн гэрээ нь барьцаалагчийн барьцааны эрхийг олж авах үндэслэл болсон болно”, гэрээний 1 дүгээр зүйлийн 1.5-д “энэ гэрээ нь зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байж, зээлдэгч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлснээр дуусгавар болно” гэж тохиролцжээ.

Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзвэл Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, зохигч талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, гэрээнд нэмэлт, өөрчлөлтүүд тохиролцон оруулсан, тодорхой зориулалтаар мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож, уг үйл баримтын талаар маргахгүй байна.

            Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “******* зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 451.2-т “зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна”, 156 дугаар зүйлийн 156.1-д “барьцааны гэрээг бичгээр байгуулна”, 156.2-д “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа/оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана” гэж зааснаар зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд нь хүчин төгөлдөр байна.

            Зохигч талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

            Хариуцагч ******* одоо Монгол *******анд 2022 оны 01 дүгээр сард эргэлзээтэй, 2024 оны 07 дугаар сард зээлийн мэдээллийн санд “муу” гэх ангилалд бүртгэгдсэн нь үндэслэлгүй 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн дотор биелүүлсэн гэж тайлбарлаж байх боловч 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/202146788395-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр тохиролцсон зээлийн хүүгийн төлбөр болох 63,203,943 төгрөгийг төлөлгүй удаасан шүүх хуралдаанаас өмнөх шатанд *******тай харилцан тохиролцон биелүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон, уг гэрээний үүргүүдэд 159,986,202 төгрөгийн үндсэн зээлийг буцаан төлсөн болон хуримтлагдсан хүүгийн төлбөрт 63,656,036 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл төлбөрүүд төлөгдсөн гэх үйл баримтын талаар зохигч талууд одоо маргахгүй байна.

Нэхэмжлэгч *******ы тус *******анд удаа дараа бичгээр гаргасан хүсэлтүүдэд үндэслэн тус *******анд үндсэн зээлийн үлдэгдлээс гадна өмнөх зээлийн 62,426,861 төгрөгийн хуримтлагдсан хүүг төлөхөө илэрхийлсэн, үндсэн зээлээсээ эхлэл төлөлт хийх, хуримтлагдсан хүүгээ эхний 6 сард төлөхгүй, дараагийн 6 сарт тэнцүү 8 хуваан төлөх хүсэлтээ илэрхийлж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь өмнөх *******тай байгуулсан “Гүнтэлмэн ХХК, *******, Ж.Нэргүй нарын зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгон тус зээлийн хуримтлагдсан хүүг төлөхөө өөрөө хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй тул дээрх нэмэлт гэрээгээр хүлээсэн үүрэг биелүүлэгдээгүй, нэхэмжлэгч ******* биелүүлээгүй байсан болох нь тогтоогдож байна./1ХХ-ийн 120-121 тал/

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учир нэхэмжлэгч ******* нь хариуцагчтай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээний үүрэг буюу зээлийн хүүний үлдэгдэл 63,203,943 төгрөгийг төлөөгүйтэй холбогдуулан зээлийн мэдээллийн санд ангилал буурсанд хариуцагч буруугүй, хариуцагч ******* зээлдэгчийн мэдээллийг буруу илгээсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч талын ашиглаагүй хугацааны хуримтлагдсан хүү, түүний хүүг төлөх үүрэггүй, хариуцагч зээлдэгчийн зээлийн мэдээллийг буруу илгээсэн, зээлийн мэдээллийн санд зээлдэгчийн муу гэх ангилалд хамааруулсан нь түүний эрх ашгийг зөрчсөн гэх татгалзал үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэв.

Зээлийн мэдээллийн сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт зааснаар зээлийн мэдээлэл илт буруу бол түүнийг нэн даруй шинэчлэх, засварлахыг зээлдэгч, мэдээлэл нийлүүлэгч, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс шаардах эрхтэй ч хариуцагч мэдээллийг буруу нийлүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3 дахь хэсэгт зааснаар мэдээлэл нийлүүлэгч нь нэхэмжлэгчийн авсан гэх 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн мэдээлэлд үндэслэн илгээсэн Монгол *******наас ирүүлсэн “Титан Си Ар Эй ЗМС” ХХК-ийн лавлагаанаас үзвэл алдаатай нийлүүлсэн гэж үзэх алдаанд хамаарагдахгүй гэж үзэхээр байна./2ХХ-ийн 85 тал/

Зээлдэгч буюу нэхэмжлэгч ******* гэрээгээр хүлээсэн үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1зааснаар хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлэх үүрэгтэй юм.

            Хариуцагч талын зээлийн гэрээний үүрэгт 63,656,036.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,430 төгрөгөөс 273,215 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагч ******* ******* ХК-ид олгох нь зүйтэй.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХК-ид холбогдох зохигч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ/20214688395 дугаартай зээлийн гэрээний дагуу үүссэн зээлдэгчийн зээлийн “Муу” ангиллын мэдээллийг “Хэвийн” болгож засуулахыг хариуцагчид даалгуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******д холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63,656,036.66 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч ******* ******* ХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Батчулуунаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 957,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХК-иас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 546,430 төгрөгөөс 273,215 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан хариуцагч ******* ******* ХК-ид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацааны дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  

   

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             ******