Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 111/ШШ2015/0027

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг, нэхэмжлэгч Т., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, П.Адьяасүрэн, хариуцагч Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.баатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч , , тэдний өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн өмгөөлөгч П.баяр нарыг оролцуулан иргэн Т.ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдох “Баянхонгор аймгийн т сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т. миний бие 2013 оны 01 дүгээр сараас эхлэн т сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа бөгөөд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 15 дугаар хуралдааны 04 дүгээр тогтоолоор сумын Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан тухай шийдвэр гаргаж улмаар аймгийн Засаг даргад хүргүүлж, аймгийн Засаг даргын  2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжаар хууль бусаар үүрэгт ажлаас огцруулсан байна.

Дээрх шийдвэрүүд нь Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь заалтыг үндэслэсэн нь хууль бус үндэслэл байна. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ гэжээ. Энэхүү заалтаас харахад миний бие ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор шийтгэгдэж байгаагүй, мөн хууль тогтоомж зөрчсөн аливаа үйлдлээр арга хэмжээ авагдаагүй, ямар нэг байгууллага албан тушаалтан нотлоогүй асуудлаар шийдвэр гаргажээ.

Миний хувьд үйл ажиллагаандаа мөрдөгдөж буй бүхий л хууль тогтоомжийг дээдлэн, хуулиар олгогдсон чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаж байгаа гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр сумын Засаг даргыг хэрхэн ажиллаж байгаа талаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар “хангалттай” гэсэн үнэлгээ өгсөн нь дээрх хуулийн заалт болон тогтоол, захирамжийн үндэслэлтэй зөрчилдөж байгаа тул Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тоот тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна.” гэжээ.      

Нэхэмжлэгчийн Т. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ: “Миний бие Түмэн- овогтой нь т сумын Засаг даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжаар үүрэгт ажлаас огцорсон. Дээр шийдвэрийн талаар нэхэмжлэл гаргасан.

Ажлаас чөлөөлөгдснөөс хойш даруй 2 сар болох гэж байгаа тул 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойших ажилгүй байгаа хугацааны цалинг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байна.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.баатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “гийн баатар миний бие 2009 оны 09 дүгээр сарын 23-аас өнөөг хүртэл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 22.1.14 дүгээр заалтын дагуу захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар татагдсан.

Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус 15 дугаар хуралдаанаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн 05 дугаар тогтоол хүчингүй болгох /сумын Засаг даргыг томилсон/, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 15/03 дугаар тогтоолоор 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах санал хураалтын дүнг үндэслэсэн тогтоолыг хүчингүй болгох, 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолоор сумын Засаг даргыг огцруулах шийдвэрүүд гарчээ.

Засаг даргыг огцруулах үндэслэл нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонрихлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль зөрчсөн гэжээ.

нь сумын Засаг дарга Т.ын гэр бүлийн хүн бөгөөд орон нутгийн сонгуулиар төлөөлөгчөөр сонгогдсон. Анхдугаар хуралдаанаар Тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.

Анхдугаар хуралдаанаар сумын Засаг даргыг сонгоход төлөөлөгч санал өгсөн, Засаг даргыг огцруулах санал хураалтанд оролцож санал өгсөн нь үндэслэл болжээ.

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Засаг даргыг  огцруулах эсэх асуудлаар санал хураалгахад олонхи огцруулах асуудлыг хүлээж аваагүй шийдвэр гаргасан. Энэ асуудлаар дахин шийдвэр гаргасан нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32.8 дугаар зааптыг зөрчиж байна.

Тэргүүлэгч, төлөөлөгч гаас гаргасан тайлбар мэдэгдлийг хүлээн авч Үндсэн хуулинд заасан хүний эрх, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 12.1.1, 12.1.2 дугаар заалтанд заасан бүрэн эрхийг хүндэтгэж санал хураалтанд оролцох шийдвэрийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга баталгаажуулсан болно.

Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга миний бие 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны төгсгөл үед хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд суугаагүй, шийдвэр гаргахад оролцоогүй.

Иймд хурал даргалсан, шийдвэрт гарын үсэг зурсан ыг хариуцагчаар татаж өгөхийг хүсье.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.баатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “т сумын Засаг дарга асан Т.ыг огцруулах болсон шалтгаануудын талаар Нэг. Хууль зөрчсөн талаар

1. Т. нь ажилд орсон цагаасаа хойш Тамгын газрын дарга, бичиг хэргийн эрхлэгч, Засаг даргын орлогч зэрэг хүмүүсийг хууль бусаар ажлаас нь халж шүүхийн шийдвэрээр Тамгын газрын дарга , Засаг даргын орлогч М.Зоригт нар ажилдаа эргэж ороод байгаа ба энэ асуудлаас болж орон нутгийн төсвийн орлого 10 сая гаруй төгрөгөөр хохирсон нь Төсвийн тухай хуулийн 6-гийн 2.3, 2.5 -р заалтуудыг зөрчсөн. Тайлбар: Их Богд зам компаниас сумын орон нутгийн орлогод тушаах ердийн ашиг малтмал ашгласны төлбөр 5.600.000 төгрөгийг дансаар дамжуулалгүй хувиараа авч д төсөвт тодотгол хийлгэхгүйгээр өгүүлсэн. Тухайн жилийн төсөвт тусгагдаагүй зардлыг дараа жилийн төсөвт тусган хэрэгжүүлэх заалт зөрчсөн.

2. Өлийн давааны замыг засахдаа зориулалтын бус төхник ажиллуулж замыг засах биш эвдсний улмаас дараагаар нь машин явах боломжгүй болж хажуугаар нь давхар зам гарган явж байгаа ба үүнд 4.800.000 төгрөгийн, Цэцэрлэгт хүрээлэнгийн анхны хийхээр туршлагатай “ ” гэдэг компани зураг төслөө ирүүлсээр байтал уг ажилд тухайн ажпыг гүйцэтгэх зураг, төсөв, төсөл байхгүй туршлага муутай хүмүүс оруулж ажиллуулсаны улмаас ажлын гологдол гаргаж 3.200.000 төгрөгийн үргүй зардал тус тус гаргаж мөн дээрхи ажлуудыг хийлгэх, уг ажлыг гүйцэтгэхэд хяналт тавих ямар ч комисс томилоогүй ба төсвийг үр ашиггүй зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.4.1 төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж зарцуулах гэсэн заалт зөрчигдсөн. Дараа жил нь дахин тендер зарлаж “ ” компаниар хийлгэсэн боловч урьд жил нь гологдол гаргасан ажлыг дахин хийсний үнэ хөлсийг өгөөгүй байгаа.

3. Ахмадын өргөөг барих тухайн жилийн батлагдсан төсөв 37.000.000 төгрөг байтал 60739.000 төгрөгийн гүйцэтгэлээр санхүүжүүлж 23.7сая төгрөгөөр тухайн жилд батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулж тухайн жилд хийгдэхээр төсөвт тусгагдан батлагдсан бусад ажлыг орхигдуулсан нь Төсвийн тухай хуулийн 6.6.6 дугаар заалт зөрчсөнЗасаг дарга тухайн жилд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан төсвийн хүрээнд л ажлаа гүйцэтгэх ёстой. Зайлшгүй шаардлага гарвал Иргэдийн төлөөлөгчдийн хуралд асуудал оруулан төсөвт тодотгол хийлгэж болно.

5. Ахмадын өргөөг барихад батлагдсан төсөвөөс 23.3 сая төгрөгийн илүү зардал гаргасан, хууль бус шийдвэр гаргаж иргэдийг ажлаас халж 10.6 сая төгрөгийн зардал гаргасан нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6 Орон нутгийн иргэдийн санал аваагүй, орон нутгийн төсвийн төлөвлөгөөнд тусгаж батлаагүй зардал, арга хэмжээ ... гэсэн заалтыг зөрчсөн хууль тогтоомж зөрчсөн байна гэж үзсэн.

6. 2013 онд батлагдсан төсөв Өлийн давааны зам засварт 6000000 төгрөг, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад 2013 онд 20.000.000 төгрөг, Засаг дарга гэрээ байгуулсан 18.000.000 төгрөг, Цэнгэлдэх хүрээлэнгийн 10.000.000 төгрөгийн ажпыг хийхэд тус тус сонгон шалгаруулалт явагдаагүй нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4 дүгээр заалтыг зөрчсөн.

Чиг үүргийн талаар

1. Их богд зам компанийн ердийн ашигт малтмал ашигласны төлбөр 5.600.000 төгрөгийг гэдэг хүнээс авч дансаар дамжуулахгүйгээр д шүүхийн шийдвэрийн төлбөрт өгсөн нь Аудитын шалгалтаар гэдэг хүнээс хувиараа  зээлсэн гэж хэлж шалгалтийн дүгнэлтийг буруу гаргуулсан.

2. Сумын 90 жилийн хурдан морины хураамж 2.000.000 төгрөгийг ойн санхүүгийн тайланд оруулж тооцоогүй байсан энэ талаар тодорхой мэдээлэл санхүүгээс өгөөгүй байгаа.

3. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд газар зохион байгуулалтын төлөвлөгөөг сумын Засаг дарга өөрийн биеэр өргөн барих эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг албан ёсоор томилж томилогдсон хүн өргөн барих хуулийн дагуу энэ асуудлыг шийдвэрлэж итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилж өгөөч гэж утсаар хүсэлт тавихад наад 21 малд чинь би тийм бичиг гаргаж өгөх хүн мөн үү гэж доромжилсон, мөн малчидтай зүй бусаар харьцаж байсан зэрэг удирдах ажилтан хүнд баймгүй авир гаргасан.

4. Сонгуулиар та нарыг ялвал ажилд оруулна гэж амласан хүмүүсээ ажилд оруулахын тулд бичиг хэргийн эрхлэгчийг халж *******г Тамгын газрын даргыг халж сумын эрүүл мэндийн төвд нийгмийн эрүүл мэндийн ажилтан хийж байсан ******* нарыг хууль бусаар авч ажиллуулсан. Дараа нь энэ хоёр хүнээ ажпаас нь халсан. Тамгын газрын дарга шүүхийн шийдвэрээр эргэн ажилдаа орсны улмаас ******* ажилгүй болж олон сар ажилгүй хохирсон.

5. Манай сум сүүлийн 10 гаруй жил ажлын үзүүлэлтээр аймагтаа эхний 5 дотор байр эзэлж, 2011 онд аймгийн жишиг сумаар шалгарч байсан. Гэтэл одоо сумуудын ажпыг дүгнэх аймгийн мониторинг үнэлгээгээр 2013 онд 8 дугаар, 2014 онд 10 дугаар байр эзэлж сумын ажлын үзүүлэлт ихээхэн буурсан байдаг. Тэр дундаа Засаг даргатай холбоотой үзүүлэлтүүд ихээхэн доогуур үзүүлэлттэй байгааг баримтаас үзнэ байх. 2014 онд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаагүй нь төсвийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дугаар заалтыг зөрчсөн. Мөн сумын албан байгууллагын дарга эрхлэгч нар болон багийн засаг дарга нартай гэрээ хийгээгүй ажилласан зэрэг нь ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 32.2 дугаар заалтын чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн заалтаар огцруулах үндэслэл байна гэж үзсэн.

Цаашид энэ хүн сум удиран авч явах боломжгүй болоод байгаа яагаад гэвэл албан газруудын дарга нартайгаа таарамж муутай, Тамгын газрын дарга, орлогч дарга нараа ажлаас нь хууль бусаар халсны улмаас албан ажлын хүрээнд хэл амаа ололцоод сум орны эрх ашгийн үүднээс ажил явуулах боломжгүй, зэрэг байдлаас хийхэд энэ хүн эргэж ажилдаа тавигдах юм бол цаг агаар ихээхэн хүндрэх төлөвтэй байгаа энэ үед сум орон ард иргэдийн эрх ашиг ихээхэн хохирч үлдэнэ байх.

Дээрх байдалд дүгнэлт хийж нэг хүний эрх ашгаас нийт ард иргэд, сум орны  эрх ашгийг дээгүүрт үзэж шийдвэр гаргаасай гэж хүсэж байна.

ЗНДНТУ-ын тухай хуулийн 23-р зүйл, 23.1, хурлын үйл ажиллагааны үндсэн хэлбэр хуралдаан байна гэсэн заалт 23.7....сум ... Хурлын хуралдаанд тухайн хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэсэн заалт, 25-р зүйл, 25.1 Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар тус тус батлана  гэсэн заалт, эдгээр заалтуудыг үндэслэн засаг даргыг огцруулсан хурлын хуралдааны тогтоол шийдвэр нь хуулийн хүчинтэй гэж үзэж байна.Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 15 дугаар хуралдааныг хурлын дарга Б.баатар даргалан хуралдаан үргэлжиж байх явцад хуралдаан даргалагч хуралдааныг орхин гарсны улмаас хуралдааныг үргэлжлүүлэх даргыг төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгон хуралдааныг үргэлжлүүлж хэлэлцэх асуудлыг дуусгасан болно. Мөн хурлын хуралдааныг төлөөлөгч удирдахыг хориглосон заалт байхгүй тул хурал олонхийн саналаар шийдвэр гаргадаг хуулийн заалтын дагуу төлөөлөгч аар хуралдааныг удирдуулах шийдвэр гаргасан.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Т.ын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу т сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар тогтоолыг ирүүлж, аймгийн Засаг дарга дээрх хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд огцруулсан.

Иймд иргэн Т.ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ирүүлсэн тайлбартаа: “Иргэн Т.аас ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дугаар “Засаг даргыг огцруулах тухай” тогтоол гарч тус сумын Засаг дарга Т.ыг огцруулахаар аймгийн Засаг даргад уламжилсан.

Аймгийн Засаг дарга “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь заалтын дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд Т.ыг огцруулж, т сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 16/01 дугаар “Засаг дарга томилуулахаар уламжлах тухай” тогтоол ирүүлсний дагуу Л.Цэдэнсодномыг томилсон.

Иймд Иргэн Т.аас ирүүлсэн нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т.ын нэхэмжлэлтэй аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлтгүй байна. Иймээс захиргааны хэргийн анхан шатны хурлаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.

Гуравдагч этгээд ******* шүүхэд дахин ирүүлсэн тайлбартаа: “Миний  бие Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 300 дугаар захирамжаар т сумын Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Нэхэмжлэгч Т.ын нэхэмжлэлтэй сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргад тус тус холбогдох нэхэмжлэлд т сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр хууль, хууль бусыг сайн мэдэхгүй.

Миний бие Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг 100 хувь хүлээн зөвшөөрнө. Сумын Засаг даргын үүрэгт ажлаас буухад нөлөөлөх хүчин зүйл үгүй болно. Шүүх хуралд оролцохгүй.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т. анх “Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1-д заасан эрхийнхээ дагуу “2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс хойших ажилгүй хугацааны цалинг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад “Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн тоот захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаадлагаа тодорхойлж, энэ шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримт, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, гэрч нарын шүүх болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбар, мэдүүлэг, бусад баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаадрлагын тухайд: т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцээд дүгээр тогтоолыг гаргажээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй.”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй.” гэж тус тус заажээ.

Тухайн тохиолдолд т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор ээлжит бус 15 дугаар хуралдааны товыг зарлаж, хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хавсралтаараа баталсан байна. Уг хэлэлцэх асуудалд Газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн тодотгол батлах, Хүний эрхийг хангах салбар хороо байгуулах, Анхдугаар хуралдааны сумын Засаг даргыг томилох, 14 дүгээр хуралдааны санал хураалтын шийдвэрийг хэлэлцэх, бусад гэсэн 5 асуудлыг хамруулжээ.

Дээрх хэлэлцэх асуудлын дараалалд анхдугаар хуралдааны сумын Засаг даргыг томилох, 14 дүгээр хуралдааны санал хураалтын шийдвэрийг хэлэлцэх гэж оруулсан атлаа 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөр огноотой “Засаг даргыг огцруулах тухай” тогтоолыг гаргасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар ээлжит бус хуралдааны тэмдэглэл, гэрч*******гийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг, хэлэлцэх асуудал, дараалал баталсан баримт зэргээр “Засаг даргын огцруулах тухай” асуудлыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хэлэлцэхээр шийдвэрлээгүй нь тогтоогдсон болно.

Түүнчлэн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаар ээлжит бус хуралдааныг 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үргэлжлүүлж, хэлэлцэх асуудалд Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай, анхдугаар хуралдааны сумын Засаг даргыг томилох, 14 дүгээр хуралдааны санал хураалтын шийдвэрийг хүчингүй болгох, бусад, Сумын ИТХ-ын ээлжит бус 16 дугаар хуралдааны тов зарлах тухай зэрэг 4 асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, уг хуралдааныг даргалагчийг сонгосон зэрэг нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.8, 23 дугаар зүйлийн 23.6, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нэхэмжлэгч Т.ыг хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэсэн үндэслэлээр огцруулахаар шийдвэрлэсэн тухайгаа шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа дурджээ.

Өлийн давааны зам засварын ажлыг зориулалтын бус техник ажиллуулж, дахин зам гаргаж 4.800.000 төгрөгийг үр ашиггүй зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, ахмадын өргөөний барилгыг барихад төсөвлөгдсөн төсвийг 23.7 сая төгрөгөөр хэтрүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6, 60 дугаар зүйлийн 60.3.6, хууль бус шийдвэр гаргаж, иргэдийг ажлаас халж 10.6 сая төгрөгийг зардал гаргасан нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.6, Өлийн давааны зам засвар, цэнгэлдэх хүрээлэн болон цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг хийхэд сонгон шалгаруулалт явуулаагүй, энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн, т сумын 90 жилийн ойн хурдан морины уралдааны хураамж болох 2.000.000 төгрөгийг санхүүгийн тайланд тусгаагүй, мэдээлэл өгөөгүй, малчидтай зүй бусаар харьцдаг зэрэг зөрчлийг нэхэмжлэгч Т.ыг т сумын Засаг даргын албан тушаалаас огцруулахаар шийдвэрлэх шалтгаан болсон гэж тайлбарлах боловч дээрх асуудлуудыг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит бус 15 дугаар хуралдааны үргэлжлэл гэх 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар мөн хэлэлцээгүй байна.

т сумын Засаг даргын Тамгын газрыг төлөөлөн *******, иргэн *******тай ӨДЗЗА-04 дугаар бүхий “Өлийн давааны зам засварын ажил гүйцэтгэх гэрээ” -г 2013 оны 7 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан байх бөгөөд гэрээний үнийн дүн 4.480.000 төгрөг гэж талууд тохиролцжээ. Энэ үнийн дүн бүхий ажлыг сонгон шалгаруулалт зарлаагүй гэж нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн8.2-т “Энэ хуулийн 8.1.1-д заасан босго үнээс дээш төсөвт өртөгтэй бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад энэ хуульд өөрөөр заагаагүй бол нээлттэй тендер шалгаруулалтын журмыг хэрэглэнэ.”, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд мөрдөх журмыг сонгоход баримтлах босго үнэ”-ийг тогтоож,  шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг 10.0 сая төгрөг байхаар журамласан байна.

Ахмад настан, хүүхэд залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийтийн биеийн тамир, амралт, соёлын үйлчилгээний төвийн барилгын ажлын төсвийг барилгын зураг төсвийн “ЦЭСДА” ЗБН64.149.181 төгрөг байхаар тооцоолж, уг барилгын ажлын төсвийг т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 05 дугаар тогтоолын хавсралаар анх 37.000.000 төгрөг байхаар төлөвлөж, улмаар мөн хурлын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 14/11 дүгээр тогтоолоор 23.704.250 төгрөгийг нэмж тодотгож, нийт 60.704.250 төгрөгийг зарцуулахаар шийдэрлэсэн байх тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.6, 60 дугаар зүйлийн 60.3.6 дах хэсгүүдийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна.

Цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудыг хийхэд сонгон шалгаруулалт явуулаагүй зөрчлийн тухайд т сумын Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 45 дугаар захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, уг үнэлгээний хороо “ ” ХХК-ийг шалгаруулах саналыг Засаг даргын Тамгын газарт хүргүүлсний дагуу шийдвэрлэж, 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 16.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан атал сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзсэн нь буруу юм. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн 2013 оны санхүүгийн баримтад хийсэн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын2014 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн танилцуулгад цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын дүнг 991.2 мянган төгрөгөөр илүү зарцуулсныг зөрчил гэж үзсэн, мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т. 2013 онд цэцэрлэгт хүрээлэнг шинээр барьж гүйцэтгэх ажлуудыг “******* ******* *******” ХХК-тай шууд гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн болно. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.3-т “Энэ хуулийн 30.4.1, 30.4.2-т заасны дагуу явуулсан тендер шалгаруулалтын үр дүнд 30.1-д заасан нөхцөл байдал дахин үүсвэл шууд гэрээ байгуулах” гэж заасныг зөрчсөн хэдий ч хариуцагч нар маргаан бүхий актыг гаргахдаа дээрх үндэслэлийг авч үзээгүй байна.

т сумын 90 жилийн ойн хурдан морины уралдааны хураамж болох 2.000.000 төгрөгийг санхүүгийн тайланд тусгаагүй, зарцуулалтыг тайлагнаагүй гэх зөрчлийн тухайд дээрх орлого нь Орон нутгийн хөгжлийн сан болон төсвийн орлогын аль алинд хамаарахгүй бөгөөд т сумын Засаг даргын Тамгын газрын 2014 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий 23 албан хаагчийг аялалд явуулахаар шийдвэрлэж, холбогдох этгээдэд мөнгөн шилжүүлэг хийсэн, мөн ойн санхүүгийн тайланг Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр хуралдаан дээр тайлагнасан байхад дээрх зөрчлүүдийг гаргасан гэж үзснийг нь буруу гэж үзэв.

Хууль бус шийдвэр гаргаж, иргэдийг ажлаас халж 10.6 сая төгрөгийг зардал гаргаж, төсвийг үр ашиггүй зарцуулсан, малчидтай зүй бусаар харьцдаг, “Их Богд зам” ХХК-ийн ердийн ашигт малтмал ашигласны төлбөрийг бэлнээр авч, гийн ажилгүй байсан хугацааны цалин болгож олгосон гэх асуудлуудад шүүх дүгнэлт өгөөгүй, өөрөөр хэлбэл дээрх үйл баримттай холбоотой хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд байгаа, ёс зүйн асуудлыг баримтаар тогтоох боломжгүй юм.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгчийн шүүхээр хүчингүй болгуулахаар маргаж буй дээрх актыг гаргахдаа хариуцагч Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3, т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоолыг тус тус үндэслэсэн байна.

Аливаа шатны Засаг даргыг дээд шатны Засаг дарга огцруулахдаа Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсгүүдийг үндэслэж болох хэдий ч хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн тухайн шатны Хурлын тогтоол үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч, асуудлыг шийдвэрлэх ёстой.

Тухайн тохиолдолд т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаар хууль тогтоомж зөрчиж, Засаг даргыг огцруулахаар уламжилсан байхад нөхцөл байдлыг тогтоолгүйгээр Баянхонгор аймгийн Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамж гаргасныг буруу гэж шүүх дүгнэлээ.

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Т.ыг Баянхонгор аймгийн т сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамж хууль бус болох нь дээрх байдлаар тогтоогдож байх тул урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна.”, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албантушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор,  хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Т.ын ажилгүй байсан хугацааны буюу 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэлх цалин 5.622.023 /Таван сая зургаан зуун хорин хоёр мянга хорин гурван/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас /Засаг даргын Тамгын газар/ гаргуулах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн т сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр тогтоол, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, т сумын Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2.  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгийг тус тус баримтлан Т.ын ажилгүй байсан хугацааны цалин 5.622.023 /Таван сая зургаан зуун хорин хоёр мянга хорин гурван/ төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргаас /Засаг даргын Тамгын газар/ гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тус бүрээс 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                              Ч.ОЮУНСАЙХАН