Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 319/ШШ2025/00013

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******ийг оролцуулан явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******- ний нэхэмжлэлтэй ************** ******* *******-д холбогдох сууцны бус зориулалттай хэсэгт өргөтгөл хийснийг албадан буулгуулах

Нэхэмжлэгч ******* - - ийн нэхэмжлэлтэй ************** ******* *******-д холбогдох сууцны бус зориулалттай хэсэгт өргөтгөл хийснийг албадан буулгуулах

Хариуцагч: ************** ******* *******ний сөрөг нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******, *******- -д холбогдох сууцны бус зориулалттай хэсэгт шат хийснийг албадан буулгуулах, мөн ******* - -ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай дундын өмчлөлийн хөрөнгийг ашиглуулах тухай гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03 - ны өдөр хүлээн авч хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* ******* ******* *******- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Манай компани нь аймгийн сумын ******* багийн хотхоны 1 давхарт эмийн сангийн үйлчилгээ явуулдаг. Уг үл хөдлөх хөрөнгийг 2016 онд худалдаж авсан. 2023 оны 10 дугаар сарын 29- ний өдөр 0 давхарт эмийн сангийн үйлчилгээ явуулдаг ************** ******* ******* нь манай хувийн өмчид зөвшөөрөлгүй халдаж, цонхны доод талын ялууг нурааж, дээшээ өндөрлөж манай цонх хүртэл өргөтгөл хийсэн. Уг өргөтгөл нь хувийн хэвшлээс гарч манай үл хөдлөх хөрөнгийн эзэмшлийн талбайд хууль бусаар зөвшөөрөлгүй халдсан гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* - шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн сууц өмчлөгчдийн дундын эзэмшил өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг ашиглуулах эрхийг ******* ******* ******* *******-д гэрээгээр олгосон. Холбогдох шийдвэрийг манай сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл гаргасан. ************** ******* ******* нь 2023 оны 10 дугаар сарын - ний өдөр ОО давхарын өмчлөгч бөгөөд тус орон сууцанд эмийн сангийн үйлчилгээ явуулдаг. ************** ******* ******* нь сууц өмчлөгчдийн дундын эзэмшил, өмчлөлд зөвшөөрөлгүй халдаж цонхны доод талын ялууг нурааж дээшээ өндөрлөж өргөтгөл хийсэн. Уг өргөтгөл нь хувийн хэвшлээс гарч манай сууц өмчлөгчдийн дундын эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийн талбайд халдаж, хууль бусаар зөвшөөрөлгүй халдсан гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд ************** ******* ******* нь сууц өмчлөгчдийн дундын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөнд зөвшөөрөлгүй халдаж барьсан өргөтгөлийн барилгыг албадан буулгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч: ************** ******* *******-нь сөрөг нэхэмжлэлдээ: ************** ******* ******* нь аймгийн сумын ******* багийн 2-203 байр 0 давхар 2 орон сууцыг 2023 оны 03 дугаар сард худалдан авсан. ************** ******* ******* нь тус байрны 0 давхарын 2 тоотод үйл ажиллагаа явуулдаг. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001038025 дугаартай гэрчилгээтэй, 110 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эрхийн улсын бүртгэлийн Ү- 16170056 дугаарын гэрчилгээтэй нэг хүний хувийн өмч.

************** ******* ******* үйл ажиллагаа явуулж буй хувийн өмч үл хөдлөх хөрөнгийн гадна хана руу ******* ******* ******* *******- нь шатаа 2-3 метрийн зайнд нэвтэрч баригдсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Иймд ******* ******* ******* ******* нь ************** ******* *******-ний үйл ажиллагаа явуулж буй хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн гадна хана руу нэвтэрч баригдсан шатыг албадан буулгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3-т сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин / цаашид орон сууцны байшин гэх - ийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн зориулалтын хэвийн байдлыг хангах, өмчлөгчийн эрх ашиг, сонирхолыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий хуулийн этгээдийн эрхгүй заавал гишүүнчлэлтэй холбоог хэлнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн орон сууцны байшинд байнга оршин суудаг насанд хүрсэн хүнийг сонгох бөгөөд удирдах зөвлөл нь орон тооны бус байна.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт Холбооны гишүүдийн тоо орон сууцны байшингийн онцлогийг харгалзан давхар, орц, байшингийн оршин суугчдыг төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүдийн тоог бүх гишүүдийн хурлаас тогтооно.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан Удирдах зөвлөлийн гишүүн чөлөөлүүлэх сууц өмчлөгчдийн олонхийн саналаар сонгогдоно,

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан Удирдах зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүдийн дотроос олонхийн саналаар сонгоно гэж заасан

Гэтэл нэхэмжлэгч *******- -ийн удирдах зөвлөлийн гишүүдэд Н., гишүүн С., н. нар байдаг гэх боловч гишүүн нь өөрийгөө удирдах зөвлөлийн гишүүн биш, ******* ******* ******* ******* болон *******- - ийн хооронд байгуулсан дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглуулах 01 дугаартай гэрээнд гарын үсэг зураагүй гэдэг.

Тухайн гэрээнд ийн гарын үсгийг дуурайлган зурсан, тухайн - ийн удирдах зөвлөлийн гишүүнд байдаггүй, гэрээ байгуулах эрхгүй этгээд юм.

Иймд ******* ******* ******* ******* нь ************** ******* *******- ний үйл ажиллагаа явуулж буй хувийн өмч үл хөдлөх хөрөнгийн гадна хана руу халдаж нэвтэрч баригдсан шатыг албадан буулгуулах, *******- - ийн 2024 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн 01 дугаартай дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглуулах тухай гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* *******, *******- нь ************** ******* *******-д холбогдуулан зөшөөрөлгүй барьсан өргөтгөлийг албадан буулгуулах нэхэмжлэл, хариуцагч ************** ******* ******* нь ******* ******* ******* *******, ******* - -д холбогдуулан гадна хана руу нэвтэрч барьсан шатыг албадан буулгуулах, *******- - ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглуулах тухай гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын маргааны зүйл нь нийтийн зориулалттай орон сууцны өмчлөгч нь сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх бусад өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхолыг хөндөхгүй байх хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх шаардлагад хамаарч байна.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ******* нь ************** ******* *******-д холбогдуулан өөрийн хувийн өмчид зөвшөөрөлгүй халдаж барьсан өргөтгөлийг албадан буулгуулах шаардлага гаргасан.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******- нь хариуцагч ************** ******* *******-д холбогдуулан гаргасан сууц өмчлөгчдийн дундын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөд зөвшөөрөлгүй халдаж барьсан өргөтгөлийг албадан буулгуулахыг хүссэн шаардлага гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч болон сөрөг нэхэмжлэгч ************** ******* ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 34 дүгээр зүйлд зааснаар дараахи хүсэлтийг гаргаж байна.

Нэг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч хариуцагч хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил, эрх үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй гэжээ.

Иймд ******* ******* ******* *******-д холбогдуулан гаргасан ************** ******* *******- ний үйл ажиллагаа явуулж буй хувийн өмч үл хөдлөх хөрөнгийн гадна хана руу нэвтэрч баригдсан шатыг албадан буулгуулах тухай, мөн *******- - ийн 2024 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн 01 дугаартай дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглуулах тухай гэрээг хүчингүй болгуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Хоёр: Дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах 2024 оны 04 дүгээр сарын 25- ны өдрийн 01 дугаартай гэрээнд зурагдсан Н.ийн гарын үсэг мөн эсэх талаар кримналистикийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай, аймаг сум, ******* баг Турлиах 16 айлын 1-2 тоод РД Н.ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтүүдээсээ бүхэлд нь татгалзаж байна. Хүлээн авна уу гэжээ.

аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай захирамжаар иргэний хэргийг хугацаа товлохгүйгээр хойшлуулж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч ******* ******* **************, ******* - , сөрөг нэхэмжлэгч ************** ******* ******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан хүсэлтүүдийг шүүхэд ирүүлсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******- , ******* ******* **************, сөрөг нэхэмжлэгч ************** ******* *******, нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, шүүхэд гаргасан хүсэлтээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар эрхийнхээ дагуу татгалзсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасан Энэ хуулийн 106.3, 106.4 т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж , тогтоол гаргана. Эдгээр тогтоол , захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч болон, сөрөг нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигчид эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана гэснийг үндэслэж, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, сөрөг нэхэмжлэгч ************** ******* ******* ний төлсөн 70200 төгрөг, нэхэмжлэгч ******* - - ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэсэн хэрэгт мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасан... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ... гэх зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан тул зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,106.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******- ний нэхэмжлэлтэй ************** ******* *******-д холбогдох сууцны бус зориулалттай хэсэгт өргөтгөл хийснийг албадан буулгуулах, нэхэмжлэгч ******* - - ийн нэхэмжлэлтэй ************** ******* *******-д холбогдох сууцны бус зориулалттай хэсэгт өргөтгөл хийснийг албадан буулгуулах, сөрөг нэхэмжлэгч ************** ******* *******-ний сөрөг нэхэмжлэлтэй ******* ******* ******* *******, ******* - -д холбогдох сууцны бус зориулалттай хэсэгт шат хийснийг албадан буулгуулах, мөн ******* - - ийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01 дугаартай дундын өмчлөлийн хөрөнгийг ашиглуулах тухай гэрээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч, сөрөг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, сөрөг нэхэмжлэгч ************** ******* ******* ний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг, нэхэмжлэгч ******* - - ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА