Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 137/ШШ2025/00073

 

 

 

 

 

 

 

 

 

         2025        02          19                                          137/ШШ2025/00073                               

     

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

   зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

   болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ би

 

Нэхэмжлэгч: Н-ийн Ч дүүргийн ... дүгээр хороо, С нэрэмжит талбай .. тоотод байрлах  “Г банк” ХК-ийн Д салбар /улсын бүртгэлийн дугаар ..., регистрийн дугаар ..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д аймгийн Ө сумын .. дүгээр баг, Б-ын гудамж ...... тоотод оршин суух, А овогт О-гийн Б /РД:, утас:/-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 10,434,203.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч,  2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн Д салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...О.Б нь 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Г банктай дижитал зээлийн гэрээ /цалингийн зээл/ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч О.Б нь дижитал зээлийн гэрээнд заасны дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зорчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 95 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,434,203.08 төгрөг, нотариатын төлбөр 8,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 181,897.25 төгрөгийн хамт Голомт банканд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Омбо овогтой Болд нь Голомт банкны нэхэмжилсэн 10,434,203.08 төгрөгийг хүлээн зөвшөөрч төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г банк” ХК-ийн Д салбар нь хариуцагч О.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,434,203.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Б нь зээлийн гэрээний үүрэгт 10,434,203.08 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрчээ.

 

 Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХК-ийн  Д салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 10,434,203.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Болд нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 181,897.25 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн  50 хувь буюу 90,948.625 төгрөгийг улсын орлогоос, мөн хураамжийн 50 хувь болох 90,948.625 төгрөгийг хариуцагч О.Б-с тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ