| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 153/2024/00649/И |
| Дугаар | 319/ШШ2025/00011 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 319/ШШ2025/00011
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, *******ын *******т холбогдох
******* дугаартай авто машинд учруулсан хохирол 550000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 06 дугаар сарын 26- ны өдөр ******* дугаартай Toyota Probox маркын машиныг ******* сумын авто зам дээр Э.******* нь машинаараа жолооч талын хоёр хаалгыг мөргөж, цагдаа дуудахад 550000 төгрөгний хохирол төлж өгөхөөр тохиролцсон боловч тухайн мөнгийг төлөхгүй 5 сар хүлээлгэлээ. Би өөрийн зардлаар машинаа засварласан тул Э.*******аас машинд учруулсан хохирол 550000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 550000 төгрөгийг нэхэмжлэгчид 3 сарын дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Д.******* хариуцагчийн гаргасан тайлбартаа танилцаад шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.******* нь 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдөр буюу цагаан сарын өмнө 550000 төгрөгийг төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан ******* аймгийн ******* сумын авто зам дээр өөрийнх нь ******* дугаартай Toyota Probox маркын авто машиныг мөргөж, 550000 төгрөгний хохирол учруулсаныг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба ******* дугаартай Toyota Probox маркын авто машинаа ******* аймгийн Жаргалант тамир ХХК-иар засварлуулж, хоёр хаалга солиулсан зардалд 150000 төгрөг төлсөн, 2 хаалгыг 300000 төгрөгөөр ХХК- иас худалдан авсан, мөн хаалгыг тээвэрлэхэд 100000 төгрөг төлсөн нийт 550000 төгрөгний зардал гаргасан, машины хаалга эвдэрсэн гэх гэрэл зургийг нэхэмжлэлдээ хавсарган ирүүлжээ.
Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 550000 төгрөгийг нэхэмжлэгчид 3 сарын дотор төлж барагдуулна гэжээ.
Нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Э.******* нарын шүүхэд гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн... ******* аймгийн Жаргалант тамир ХХК-иар засварлуулж, хоёр хаалга солиулсан зардалд 150000 төгрөг төлсөн, 2 хаалгыг 300000 төгрөгөөр ХХК-иас худалдан авсан, мөн хаалгыг тээвэрлэхэд 100000 төгрөг төлсөн, авто машины гэрэл зураг... зэргээс үзэхэд 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* сумын төвд хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Д.*******ын ******* дугаартай Toyota Probox маркын авто машины жолооч талын хоёр хаалга талаас мөргөсөн, 550000 төгрөгний хохирол учруулсан талаар талууд маргахгүй байна.
Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч Д.*******ын тээврийн хэрэгсэлийг мөргөж учруулсан гэм хорын хохиролд 550000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн дотор төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 18350 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоохоор хуульчилсан байх тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт ... энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ... гэж заасан журмыг хариуцагч Э.*******т мэдэгдэх нь зүйтэй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.*******ын гэм хорын хохиролд 550000 ( таван зуун тавин мянга) төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.******* нь 2025 оны 03 дугаар сарын 01- ний өдрийн дотор төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 18350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 9175 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Э.*******т мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА