Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 319/ШШ2025/00037

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* даргын нэхэмжлэлтэй

Хариуцагч:******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* *******-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:Хөрөнгө оруулалтын ажлыг ажлын даалгавар, зураг төсвийн дагуу бүрэн хийж дуусаж, ажлыг хэсэгт хүлээлгэн өгөх тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:******* аймгийн ******* сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 28040300 төгрөгөөр Халаалтын төвд нөөцийн худаг гаргах худгийн барилга барих ажлын тендерт 2021 онд ******* ******* шалгарч 2021 оны 11 дүгээр сарын 18- ны өдөр дугаартай гэрээ байгуулан ажилласан боловч гэрээний хугацаанд хөрөнгө оруулалтын ажлаа хийж дуусаагүй учир дахин 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр дугаартай ******* сумын халаалтын төвийн нөөцийн гүний худаг гаргах ажил гүйцэтгэх сунгалтын гэрээг хийж 2022 оны 05 дугаар сарын 20- ны өдөр ашиглалтад оруулахаар гэрээ хийсэн. Мөн гэрээний хугацаанд ажлаа хийж дуусгаагүй учир дахин 3 дахь удаагаа 2022 оны 08 дугаар сарын 18- ны өдөр дугаартай ******* сумын халаалтын төвийн нөөцийн гүний худаг гаргах ажил гүйцэтгэх сунгалтын гэрээг хийж 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтад оруулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэж дуусгаж хүлээлгэн өгөөгүй байна. Энэ хугацаанд удаа дараа тус ******* *******-д сумын ******* даргын албан тоотоор хөрөнгө оруулалтын ажлыг чанартай хийж хүлээлгэн өгөх талаар албан бичгийг хүргүүлсэн. Тус ******* ******* нь хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгэх явцдаа 2021 оны 12 дугаар сарын 06- ны өдөр 16502009 төгрөгийг компаний данс руу шилжүүлж авсан. Тус Халаалтын төвд нөөцийн гүний худаг гаргах худгийн барилга барих хөрөнгө оруулалтын ажлын даалгаварт тусгагдсан 80 метрийн гүнээс гаргах худгийн хэмжээг дутуу буюу 42.5 метрээс гаргасан учир гүний худгийн усны ундрага муу, нөөцийн худгийн шаардлага хангахгүй, гүний худгийн барилга чанар хангалтгүй баригдсан байна. Иймд тус ******* ******* ийг ажлын даалгавар болон зураг төсвийн дагуу хөрөнгө оруулалтын ажлыг 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* *******-ний захирал Ж. шүүхэд гаргасан тайлбартаа: ******* ******* / 4062485/ нь ******* аймгийн Алтан булаг сумын ******* дарга Н.ын нэхэмжлэлийн дагуу СЭААБСЗДТГ2021/108012 дугаартай гэрээт ажлыг зураг төсвийн дагуу ашиглагч Цэнгэг ус ХК-тай харилцан зөвшилцөх замаар 2025 оны 06 дугаар сарын 20- ны дотор хүлээлгэн өгөх хүсэлтийг хүргүүлж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

1. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* даргаас ******* *******-д холбогдуулан 27503349 төгрөгний үнэ бүхий Хөрөнгө оруулалтын ажлыг ажлын даалгавар, зураг төсвийн дагуу бүрэн хийж дуусаж, ажлыг хэсэгт хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.******* аймгийн ******* сумын ******* даргын тамгын газар болон ******* ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай ******* сумын халаалтын төвийн нөөцийн гүний худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан ба тухайн гэрээг ******* аймгийн ******* сумын ******* дарга батламжилсан байна.

3. Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дарга Г. нь ******* ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай ******* сумын халаалтын төвийн нөөцийн гүний худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Хөрөнгө оруулалтын ажлыг ажлын даалгавар, зураг төсвийн дагуу бүрэн хийж дуусаж, ажлыг хэсэгт хүлээлгэн өгөх шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

4. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан... ******* дарга харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатны засаг даргын шийдвэрийн гүйцэтгэлийг хангах, түүнчлэн тухайн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэг төрийн төлөөлөгч... болохын хувьд мөн, хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.15-д заасан... сумын төсвийн ерөнхийлэн захирагчийн чиг үүргийг хууль тогтоомжинд заасны дагуу хэрэгжүүлэх... үүргийнхээ хүрээнд ******* аймгийн ******* сумын ******* дарга Г. нь ******* аймгийн ******* сумын ******* даргын тамгын газар болон ******* *******-ний хооронд байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дугаартай ******* сумын халаалтын төвийн нөөцийн гүний худаг гаргах ажил гүйцэтгэх гэрээний үүргийг биелэлтийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх бүхий этгээд гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* аймгийн ******* даргын 2024 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн дугаартай н ыг ******* сумын ******* даргаар томилох тухай тушаалаар ******* сумын ******* даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн Н.ыг тус сумын ******* даргаар 2024 оны 12 дугаар сарын 10- ны өдрөөс эхлэн томилжээ.

н нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн 59.1.15-д зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч этгээд мөн гэж үзнэ.

Иймд ******* сумын 1 дүгээр баг, Булаг 9, 901/3 тоотод оршин суух, сумын ******* дарга овогтой , хариуцагч ******* *******-ний захирал Ж. нарын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар байгуулсан...

******* ******* нь худгийн ажлын даалгаварт тусгагдсан ажлыг 2025 оны 05 дугаар сарын 01- ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгнө.

Үүнд:

1.Худгийн гүнийг 80 метр болгох, усны ундаргыг 2.5 л/сек- ээс багагүй болгох

2. ЭЦВ- 6 маркийн насос суурилуулах

3.380 Вольтын тогийг шидийн хамт татах

4.Ф-50 цайрдсан ган шугамыг сүлжээнд холбох

5.Насосын шугамыг сүлжээнд холбох

6.Худгийн барилгад засвар хийх

Гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж хүлээлгэн өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллгааны журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж албан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон болно... гэх гэрээ байгуулж, зохигдчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, иргэн хуульд харшлаагүй гэх үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* даргын тамгын газраас 28040300 төгрөгний үнэ бүхий Хөрөнгө оруулалтын ажлыг ажлын даалгавар, зураг төсвийн дагуу бүрэн хийж дуусаж, ажлыг хэсэгт хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч төсвийн байгуулага тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж 298151 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бол хариуцагчаас төлөх улсын тэмдэгийн хураамжийг тал хувиар бууруулж гаргуулна гэж заасныг үндэслэн ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжинд 149075 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэхь хэсэгт ... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй ... гэж заасан ба зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д ... энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийг шийдвэрийн адил албадан гүйцэтгэнэ... гэснийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* дарга, ******* *******-ний захирал Ж. нарын хооронд байгуулсан ... худгийн ажлын даалгаварт тусгагдсан ажлыг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 01- ний өдрийн хооронд 100 хувь гүйцэтгэн хүлээлгэн өгнө.

Үүнд:

1.Худгийн гүнийг 80 метр болгох, усны ундаргыг 2.5 л/сек- ээс багагүй болгох

2. ЭЦВ-6 маркийн насос суурилуулах

3.380 Вольтын тогийг шидийн хамт татах

4.Ф-50 цайрдсан ган шугамыг сүлжээнд холбох

5.Насосын шугамыг сүлжээнд холбох

6.Худгийн барилгад засвар хийх ...

Гэрээнд заасан хугацаанд ажлыг хийж хүлээлгэн өгөөгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж албан гүйцэтгүүлэхээр талууд тохиролцсон болно ... гэх зохигчдын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* даргын Тамгын газар нь улсын тэмдэгийн хураамжинд 298151 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хариуцагч ******* *******-иас улсын тэмдэгтийн хураамжинд 149075 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээр зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА