| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2024/00731/И |
| Дугаар | 319/ШШ2025/00061 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 319/ШШ2025/00061
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн ******* ******* дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт гийн т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 153/2024/00731/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч М.*******,
Хариуцагч Н.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Н.т холбогдуулан “Эцэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “...М.******* миний бие 2009 онд той танилцан. Улмаар 2*******0 онд хамтран амьдарсан билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2*******1 оны 03 дугаар сарын 29-ны өдөр охин , 2*******5 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин нар төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2*******8 оноос салж тусдаа амьдрах болсон юм. Тэр үеэс хойш 2 охин маань миний асрамжид амьдарч өсөж торнисон. Одоо бид тус тусын амьдралтай болсон, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний охин , нарыг миний асрамжид үлдээж, эцэг Н. оос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү...” гэв.
1.2. Хариуцагч Н. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. миний бие М.*******гаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч М.******* нь 2022 онд надад холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн хүүхдийн асрамжийг М.*******д хариуцуулж, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Гэтэл өнөөдөр ахин ийм утгатай нэхэмжлэл гаргаж байгаад гайхаж байна. Миний бие хоёр охиныхоо хичээлийн хэрэгсэл, хувцас хунарыг авч өгдөг. Мөн өвлийн хувцас хунарыг нь ч авч өгдөг. Өөр надаас ямар мөнгө авах гээд байгаа юм бэ. Миний бие бөөрний хагалгаанд орсны улмаас 60 хувийн группт байдаг.
Би хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй. Учир нь миний бие эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн эрүүл мэндийн шалтгаанаар группт байдаг. Хүүхдийн тэтгэлгийг хуульд заасан хэмжээгээр төлөх боломжгүй. Нэгэнт энэ хэрэг өмнө шийдвэрлэгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хэрэв үнэхээр хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар бол би эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлэх хүсэлтэй. Учир нь бид хоёр гэр бүлээ салгахад өөрийн амьдарч байсан байраа өгөөд хувцсаа аваад гараад явсан. Би ч мөн ялгаагүй Солонгос улсад ажиллаж олсон мөнгөөрөө уг байрыг худалдаж авахад нэмэрлэсэн. Би унаж байсан машинаа байрны урьдчилгаанд өгсөн. Мөн өөрийн дансаар байрны мөнгө шилжүүлж байсан” гэв.
2. Нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
2.1. Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, багийн Засаг даргын тодорхойлолт, Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа, нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан хүсэлт зэргийг,
2.2. Хариуцагчаас: Хариу тайлбар, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 153/ШШ2022/00452 дугаартай шийдвэрийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар тус тус гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Н.т холбогдуулан “Эцэг тогтоолгох, охин , нарыг өөрийн асрамжид үлдээж, эцэг Н.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, зөвхөн хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн.
4. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
4.1 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
-Шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг миний асрамжид үлдээсэн, тухайн үед биеийн эрүүл мэндийн байдлаас болж хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан.
- 2*******9 оноос охин , нарыг асран хамгаалж байгаа тул эцэг Н.оос хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй.
4.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзаж байгаа үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
-Охин , нарын тэтгэлгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Асрамж тогтоох үед тэтгэлэг гаргуулахаас татгалзсан учраас дахин гаргуулах боломжгүй.
- Би явахдаа амьдарч байсан байраа өгөөд хувцсаа аваад гараад явсан, хөдөлмөрийн чадвараа алдсан тул тэтгэлгийг төлөх боломжгүй гэж тайлбарлав.
5. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар нэхэмжлэгч М.******* хариуцагч Н. нар нь 2*******0 оноос 2*******9 он хүртэл хамтран амьдарч байсан, хамтран амьдрах хугацаанд 2*******5 оны 05 дугаар сарын 21-ний өдөр охин , 2*******1 оны 03 дугаар сарын 29-ний өдөр охин төрсөн, 2022 онд шүүхээс охин , нарыг эх М.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. (хавтаст хэргийн 3-7 дахь тал),
6. Хариуцагч Н. нь охин , нарын эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.
7. Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хүүхдийг тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болох бөгөөд ийнхүү тохиролцоогүй тохиолдолд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг тал бүрээс нь харгалзан үзэж, хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоох эсэхийг шүүх шийдвэрлэхээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-т хуульчилсан.
8. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 452 дугаартай шийдвэрээр охин , нарыг эх М.*******гийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан үндэслэлээр уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эцэг Н. нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.3-т зааснаар тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах, эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
9. Охин , нар нь 2*******9 оноос эх М.*******гийн асрамжид байгаа боловч дээрх хуульд заасны дагуу 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүргийг эцэг Н. хүлээх юм. Иймээс шүүх хүүхдийн эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалах үүднээс хүүхдийн тэтгэлгийг хариуцагчаас гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтоохоор Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг баримтлан, мөн зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар , нарыг 11 нас хүртэл тухайн бүс тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар бүр хариуцагч Н.оос гаргуулж шийдвэрлэв.
10. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-т зааснаар тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүхэд нэхэмжлэл гаргаж тэтгэлгийн хэмжээг багасгаж болохыг тэмдэглэж байна.
11. Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.*******д сануулах нь зүйтэй.
12. Нэхэмжлэгч М.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2*******1 оны 03 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин , 2*******5 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг гийн оос гаргуулсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч М.*******д мэдэгдсүгэй.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК