Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 319/ШШ2025/00035

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би,

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:******* аймгийн ******* сумын буянт багийн 1-41 тоотод оршин суух, *******ы *******т холбогдох

0 (хоёр сая)төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.******* нь 2024 оны 04 дүгээр сард надаас 0 төгрөгийг 2 хоногийн хугацаатай буцааж өгөхөөр аман гэрээ байгуулж бэлнээр зээлж аваад одоог хүртэл өгөхгүй байна. Иймд Э.*******ээс миний 0 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Э.******* миний бие М.*******гоос 0 төгрөг зээлж авсан. Одоо өөрийн зээлж авсан 0 төгрөгийг 2025 ондоо багтаагаад 4 хуваагаад өгнө. Ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагчийн гаргасан тайлбартаа танилцаад шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Э.******* нь 2025 ондоо багтаагаад надаас авсан 0 төгрөгийг төлж өгөхөөр хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан тайлбартаа: Э.******* миний бие М.*******гоос 0 төгрөг зээлж авсан. Одоо өөрийн зээлж авсан 0 төгрөгийг 2025 ондоо багтаагаад 4 хуваагаад өгнө гэжээ.

Нэхэмжлэгч М.*******, хариуцагч Э.******* нарын шүүхэд гаргасан тайлбар, зээлж авсан 0 төгрөгөн дээр талууд маргахгүй байна.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч М.*******гоос зээлж авсан 0 төгрөгийг 2025 онд багтаан 4 хувааж төлж өгөхөөр хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.******* нь улсын тэмдэгтийн хураамжинд 46950 төгрөгийг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчид эвлэрч, хэргийг хялбаршуулсан хянан шийдвэрлэсэн бол улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоохоор хуульчилсан байх тул Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт ... энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэнэ... гэж заасан журмыг хариуцагч Э.*******т мэдэгдэх нь зүйтэй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******гийн 0 (хоёр сая) төгрөг нэхэмжилснийг хариуцагч Э.******* нь 2025 онд багтаан 4 хувааж төлөхийг хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагч Э.*******т мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА