Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 319/ШШ2025/00034

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж,хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа би

Нэхэмжлэгч: ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй *******ын *******ад холбогдох 352600 /гурван зуун тавин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, ******* овогт *******гийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Пүрэват нь 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зээлээ төлөх гэсэн юмаа бөгжөө анд тавиад өгөөч 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр цалин буухаар өгье гэж надаас гуйсан. Тэгээд би монетон бөгжөө анд тавиад 280000 төгрөг авч өгсөн. Түүнээс хойш ны хүү 12.600 төгрөг болсон. Мөн бэлнээр 65000 төгрөг зээлж авсан. Түүнээс хойш надаас авсан мөнгө болон наас миний монетон бөгж, ээмэг өгөхгүй байгаа тул Т.*******аас 352600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь хариуцагч Т.*******аас 352600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэг: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт хэргийн зохигч гэдэгт нэхэмжлэгч хариуцагч хуульд заасны дагуу тэдгээртэй эрх зүйн хувьд ижил, эрх үүрэгтэйгээр хэрэгт оролцож байгаа этгээд хамаарна. Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******* овогтой ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзлаа. Учир нь: бид нар хоорондоо учраа олсон тул хариуцагч Т.*******аас 352600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна ... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Т.*******ад холбогдуулан 352600 (гурван зуун тавин хоёр мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Л.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.*******тай харилцан тохиролцсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь сайн дураараа татгалзсан тайлбарыг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч Л.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн Төрийн сангийн тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11378 төгрөгийн тал хувь болох 5689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5689 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.*******ад холбогдох 352600 (гурван зуун тавин хоёр мянга зургаан зуу) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11378 төгрөгийн тал хувь болох 5689 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 5689 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА