Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2024/00501

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, * дүүрэг, * дүгээр хороо, * өөрийн байранд байрлах Х Х Б ХК

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дугаар баг, * гудамж * өөрийн байранд байрлах Д Г А Ш Ш Г Г

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, * гудамж, хойд талд хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн газар эзэмших эрхийн нэгж талбарын * дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, *дүгээр баг, * гудамжны хойд талд хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00568 дугаар захирамжаар хариуцагч Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв НҮТББ, Д.З, Д.О нараас 670,415,963.67 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШЗ2024/00098 дугаар захирамж, 136/ГХ2024/00016 дугаар гүйцэтгэх хуудсаар хуулийн хүчин төгөлдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлээгүй бол Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, * гудамж, хойд талд хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-ийн газар эзэмших эрхийн нэгж талбарын * дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр баг, * гудамжны хойд талд хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжид заасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын * тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт битүүмжилсэн. Битүүмжилсний дараа үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 24080157/09 дугаар тогтоолоор хураасан. Ингээд талуудаас буюу Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-өөс үнийн санал асуухад зах зээлийн ханшаас хэт дээгүүр 4,408,772,624 төгрөгийн үнийн санал хүргүүлсэн.

Зах зээлийн ханшаас хэт дээгүүр үнэлсэн тул Х Х Б ХК-иас хөндлөнгийн шинжээч томилж өгөх хүсэлт гаргасан ба хүсэлтийн дагуу хөндлөнгийн шинжээч томилогдож хөрөнгийн үнэлгээг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1299 тоот Мэдэгдлийг төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө буюу Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0713005766 дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 7 дугаар баг, Найрамдал гудамж, хойд талд хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-ийн газар эзэмших эрхийн нэгж талбарын * дугаартай Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * гудамжны хойд талд хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт 3,601,306,200 төгрөгөөр үнэлсэн.

Х Х Б ХК-иас дээрх хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, * гудамж, хойд талд хаягт байрлалтай 2952 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгө нь гэрчилгээн дээрээ 2952 м2 гэсэн боловч бодит хэмжилтээр 2205 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө юм. Мөн шинжээч нь зах зээлийн үнэлгээг буруу тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийг хэт өндрөөр үнэлж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдах учиртай. Мөн хөрөнгийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд засан шаардлагыг хангаж, уг хуульд нийцэж байх учиртай. Иймээс хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоогдсон эсэх, хуульд нийцсэн эсэхэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж байгаа этгээд хяналт тавих үүрэгтэй. Хөрөнгийн үнэлгээг хуулийн хүрээнд бодитой тогтоогдсон гэж үзсэн тохиолдолд хөрөнгийн үнэлгээг холбогдох талуудад мэдэгдэх үүрэгтэй.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан тул хуулийн хугацаанд нэхэмжлэлээ гаргав. Мөн хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-д иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэрийг үндэслэн эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг үндэслэл журмын дагуу гаргана гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75дүгээр зүйлийн 751.2.1-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, хураах, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдолд заасны дагуу нэхэмжлэлийг үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэнэ. Уг хэргийг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00568 тоот захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан тул Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00568 дугаар шүүгчийн захирамжаар төлбөр төлөгч Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нийгэмд үйлчилдэг ТББ, Д.З, Д.О нараас 670,415,963 төгрөгийг гаргуулж Х Х Б ХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч хуулийн этгээд Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нийгэмд үйлчилдэг ТББ, иргэн Д.З, Д.О нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдал гудамж хойд талд тоот хаягт байрлах 2952 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг Найрамдлын гудамжны хойд талд хаягт байршилтай нэгж талбарын * дугаартай 25000 м2 тайлбай бүхий эзэмшлийн газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг * гудамжны * дүгээр байрны * тоот хаягт байршилтай 56,6 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаарт бүртгэлтэй Дорноговь аймгийн Сайншан сумын * дүгээр баг * гудамжны * дугаар байрны * тоот хаягт байршилтай 43,5 м2 талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал авах мэдэгдлийг өгөхөд төлбөр төлөгч Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Д.З, Д.О нар нь 4,508,772,624 төгрөгөөр үнийн санал ирүүлснийг талууд харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилоход Ү-0713005766 дугаарт бүртгэгдсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг Найрамдал гудамж хойд талд тоот хаягт байрлах 2952 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын * дүгээр баг * гудамжны хойд талд хаягт байршилтай нэгж талбарыг * дугаартай 25000 м2 талбай бүхий эзэмшлийн газрын хамт 3,601,306,200 төгрөгөөр үнэлснийг талуудад танилцуулсан. Тус газраас 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1299, 01/1300, 01/1301 дугаар албан бичгээр шинжээчийн үнэлгээг талуудад танилцуулсан бөгөөд мэдэгдэлд заасан хугацаанд талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо шүүхэд гаргаагүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгөд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10/05 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд энэхүү тогтоолыг талуудад гардуулан өгч тус газраас зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна.

Төлбөр авагч Х Х Б ХК нь анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардуулан өгөх үед үнэлгээний гомдлоо гаргаагүй байсан бөгөөд нэхэмжлэл гаргасан албан бичиг нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хугацаатай байх боловч Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13:45 минутад бүртгэлд авсан болох нь баримтаас тодорхой харагдаж байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гарган өгсөн нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ГХ2024/00016 дугаар гүйцэтгэх хуудас, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШЗ2023/00568 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШЗ2024/00098 дугаар Шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн хуулбар, Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24080157 дугаар тогтоолын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 24080157/02 дугаар тогтоолын хуулбар, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтын хуулбар, 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14080157/09 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 09 дгээр сарын 10-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, Дорноговь аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн Үнийн санал хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Барилгын төсөв, Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Таримал модны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, хариуцагчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/1136 дугаар албан бичгийн хуулбар, нэхэмжлэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 5/10767 дугаар албан бичгийн хуулбар, 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн Шинжээч томилох тухай 24080157/07 дугаар тогтоолын хуулбар, Шинжээчид хууль тайлбарласан тухай тэмдэглэлийн хуулбар, мөнгөний нэхэмжлэлийн хуулбар, Хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар, хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1300, 01/1301 дугаар албан бичгийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/1299 дугаар албан бичгийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 10/5 дугаар тогтоолын хуулбар, хариуцагчийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01/1369, 01/1368, 01/1367 дугаар албан бичгийн хуулбар, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар зэрэг нотлох баримт болон шүүхээс талуудын хүсэлтээр гэрчээр Б.Эрдэнэбаатарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 756 дугаар зүйлийн 756.2-т заасны дагуу дуу-дүрсний бичлэгийн тусламжтай шүүгч, зохигч, гэрч нэгэн зэрэг холбогдон мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлснийг бүхэлд нь шинжлэн судлаад

3.Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.

4.Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 136/ШШ2023/00568 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Дорноговь аймгийн төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв НҮТББ, Д.З, Д.О нараас 668,595,300.42 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,820,663 төгрөг нийт 670,415,963.67 төгрөг гаргуулж Х Х Б ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан 2018 оны 05-р сарын 21-ний өдөр №* тоот Үл хөдлөх эд хөрөнгийн зээлийн гэрээ, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн №*, №*, №* тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №*, №*, №* Баталгааны гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

5.Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 136/ШЗ2024/00098 дугаар захирамжаар шийдвэрлэж мөн өдрийн 136/ГХ2024/00016 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Дорноговь аймгийн төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв НҮТББ, Д.З, Д.О нарт холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

6.Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

7.Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагааг явуулж, Дорноговь аймаг Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-* дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 7 дугаар баг, Найрамдал гудамж хойд талд хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө; газар эзэмших эрхийн нэгж талбарын * дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, 4 дүгээр баг, Найрамдал гудамж хойд талд хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрыг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн * тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, 2024 оны 09 дүгээ сарын 10-ны өдрийн 24080157/09 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасантай,

8.Төлбөр авагч, төлбөр төлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал авахад талууд үнийн саналд тохиролцоогүй байх тул төлбөр авагч Х Х Б ХК-ийн хүсэлтээр Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 24080157/07 дугаар тогтоолоор Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Э-ыг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

9.Шинжээч нь дүгнэлтээ 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж хүргүүлснийг ажиллагааны талуудад 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр танилцуулж гардуулсныг төлбөр авагч Х Х Б ХК нь үнэлгээг эс зөвшөөрч гомдлоо 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шууданд хийж, шүүх 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэжээ.

10.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болохоор,

11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хугацааг минут, цаг, ажлын өдөр, хоног, сар, жилээр тоолох, хугацааг тоолж эхэлсэн минут, цаг, хоногийг хугацаа тоолоход оруулахгүй, хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь хугацаа дуусах сүүлийн хоногийн 24 цагт дуусахаар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг тогтоосон хугацааны сүүлийн өдрийн 24 цагийн дотор шуудан, харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцохоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлд нарийвчлан зохицуулсан байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон төлбөр авагч Х Х Б ХК хэн аль нь үнэлгээчний тайланг танилцуулах, гомдлоо шүүхэд гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

12.Шинжээч нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 7 дугаар баг, Найрамдал гудамж хойд талд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн биет байдалтай 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр танилцаж хэмжилт хийхэд тэнхлэгээрх талбай 2357.6 м2, ашигтай талбай 2227.6 м2 талбайтай болохыг тооцоолж, үнэлгээний өртгийн хандлагын аргад тэнхлэгээрх талбайн хэмжээг, зах зээлийн хандлагын аргад ашигтай талбайн хэмжээг баримталж үнэлгээ хийжээ. /Үнэлгээний тайлангийн 18, 19 тал/

13.Нэхэмжлэгч Х Х Б ХК тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2205 м2 талбайтай гэж тайлбарлан өөрийн үнэлгээний тайланг нотлох баримтаар ирүүлсэн. Уг тайланд үнэлж буй хөрөнгийн мэдээлэл хэсэгт барилгын суурийн хэмжээ 984м2, нийт ашигтай талбай 2205,18 м2 гэж дурджээ.

14.Шинжээч 2357 м2 талбайг тайлбарлахдаа тэнхлэгийн талбай гэдэг нь барилгын мэргэжлийн ойлголт. Энэ дээр тэнхлэг гэдэн нь 6м, 9 м, 12 метрээр барилгуудад тэнхлэг тогтоодог. Тэнхлэг нь ханын голоор явдаг. Дундуур гэсэн үг. Жишээ нь 60 см ханатай барилгын хувьд 6,6 метрээр бодохоор ханын гол хавьцаа 40:20-ын хэмжээтэй явдаг. Ханын зузаан үндсэндээ ордог гэж ойлгож болно гэсэн.

15.Нэхэмжлэгчийн гарган өгсөн үнэлгээний баримтад барилгын суурийн хэмжээгээр буюу 984 м2 гэж тодорхойлсон. 984+3=2952 м2 буюу улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн хэмжээтэй тохирч байна.

16.Мөнх-Оргил трейд үнэлгээ ХХК-ийн дүгнэлтээр барилгын ашигтай талбайг 2227 м2, нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн дүгнэлтээр ашигтай талбай 2205 м2 гэж тодорхойлсны зөрүү /2227-2205=22м2/ болж байна.

17..Шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг өртгийн хандлагын аргаар 4,006,578,200 төгрөгөөр, газрыг 473,924,600 төгрөгөөр үнэлж нийт 4,480,502,800 төгрөгөөр,

18.Зах зээлийн хандлагын аргаар үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт 3,601,306,200 төгрөгөөр үнэлж, зах зээлийн үнэлгээг сонгон 3,601,306,200 төгрөгөөр үнэлжээ.

19.Нэхэмжлэгч нь шинжээч Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-иас гаргасан хөрөнгийн үнэлгээг үндэслэлгүй гарсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчиж гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

20.Шинжээч хөрөнгийн үнэлгээчин нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

21.Мөнх оргил трейд үнэлгээ ХХК-ийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ижил төстэй газрыг сонгон авч, итгэлцүүр ашигласан, үнэлгээний аргаа ойлгомжтой тодорхой тайлбарлаж, стандартын дагуу тодорхойлсон байх тул нэхэмжлэгчийн ойролцоо байршлыг сонгох, ижил хэмжээ бүхий хөрөнгөтэй харьцуулаагүй гэх агуулга бүхий тайлбар үндэслэлгүй байна.

22.Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

23.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х Х Б ХК-ийн нэхэмжлэлтэй Д Г А Ш Ш Г Гхолбогдох Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-0713005766 дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, * дугаар баг, *гудамж, хойд талд хаягт байрлалтай 2952 м2 талбайтай, сургалтын төв, дотуур байр зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дорноговь аймгийн Төмөр замын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн газар эзэмших эрхийн нэгж талбарын * дугаартай Дорноговь аймаг, Сайншанд сум, * дүгээр баг, * гудамжны хойд талд хаягт байрлалтай 25000 м2 эзэмшлийн газар, төмөр зам сургалт зориулалттай, эзэмших эрхтэй газрын хамт үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1.Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3-т заасны дагуу шийдвэрийг эс зөвөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ