Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2025/00037

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг                                                                                    

   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг                                                                               

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          ******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* аймаг Бор-Өндөр сум 4 дүгээр баг ******* байр *******-*******08 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,299,863 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 202******* оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад                                                                     

    

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ нь ******* ББСБ”-тай 2022 оны 02 сарын 18-ны өдөр 140000719942 дугаартай зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 99390733 дугаарыг ашиглан зээл авч, төлж байсан болно. нь уг гэрээний үндсэн дээр 2023 оны 0******* дугаар сарын 1*******-ны өдрөөс 2023 оны 07 сарын 14-ний өдрийн хооронд 3 удаагийн хүсэлтээр нийт 1,300,000 төгрөгийг тус бүр 1 сарын хугацаатайгаар авсан ба зээлийг гэрээнд заасан 30 хоногийн хугацаанд төлж барагдуулаагүй.

“******* ББСБ”-ын зүгээс гээс зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч огт төлж барагдуулаагүй байна. 202******* оны 01 сарын 21-ний өдрийн байдлаар гийн зээлийн гэрээний үүрэг нийт 1,299,863 төгрөг, үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 81*******,861 төгрөг, зээлийн хүү 406,222 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77,780 төгрөг. нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байх тул “******* ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,299,863 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байгаа болно.” гэжээ.

 

2.Хариуцагч ******* овогт ******* Сийлэгцэрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ганбаатар овогтой Сийлэгцэрэн миний бие “******* ББСБ” ХХК-аас зээлж авсан 1,299,863 төгрөгийг 10 хоногийн хугацаанд төлж барагдуулах болно.” гэжээ.

 

                                                           ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 1,299,863 (нэг сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун жаран гурав) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.  

 

2.Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

3.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 4*******1 дүгээр зүйлийн 4*******1.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.

 

4.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 1,299,863 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

*******.Хариуцагч нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай зээлийн эрх нээх гэрээ байгуулж, цахим зээлийн гэрээ байгуулж зээл авсан, үндсэн зээлийн төлбөр, зээлийн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 1,299,863 төгрөгийн хамт төлөх үүрэг хүлээсэн байна.

 

6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,299,863 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна. 

 

            7.Хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 1,299,863 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

8.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,747 төгрөгийн тал хувь болох 17,873 төгрөг *******0 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,873 төгрөг *******0 мөнгийг, хариуцагч гээс  улсын тэмдэгтийн хураамж 17,873 төгрөг *******0 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 7*******, 7*******8 дугаар зүйлийн 7*******8.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 1,299,863 (нэг сая хоёр зуун ерэн есөн мянга найман зуун жаран гурав) төгрөгийг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3*******,747 төгрөгийн тал хувь болох 17,873 төгрөг *******0 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 17,873 төгрөг *******0 мөнгийг, хариуцагч гээс  улсын тэмдэгтийн хураамж 17,873 төгрөг *******0 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дугаар зүйлийн 7*******.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

 

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           М.ЭНХМАНДАХ