| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00028/И |
| Дугаар | 301/ШШ2025/00033 |
| Огноо | 2025-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 301/ШШ2025/00033
301/ШШ2025/00033
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: А аймаг, Э сум, ... дүгээр баг,Дны гудамж ... тоотод байрлах Х банк ХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Ч сумын ... дугаар баг Х гэх газарт оршин суух Ц овгийн Бын С /ИБД:.../-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 12,952,707.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Х банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.С нь Х банкны Өсалбарын О тооцооны төвөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалуулан 770,000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, өрхийн хэрэгцээнд зориулан зээлж авсан. Дээрх зээлийн үлдэгдэл дээр нэмэлтээр дараах цалингийн зээлийг авсан. Үүнд: 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэмэлтээр 2,300,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг хувийн хэрэглээнд зориулан, 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр нэмэлтээр 400,000 төгрөгийн онлайн цалингийн зээлийг хувийн хэрэглээнд зориулан, 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэмэлтээр 9,940,913 төгрөгийн онлайн цалингийн зээлийг хувийн хэрэглээнд зориулан, хамгийн сүүлд буюу 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/52130572 тоот зээлийн гэрээ, БГХ/52130572 тоот барьцааны гэрээ байгуулан цалингийн зээлийн үлдэгдэл 13,003,499.80 төгрөг дээр нэмэлтээр 140,000 төгрөг, нийт 13,143,499.80 төгрөгийн онлайн цалингийн зээлийг жилийн 18.6%-ийн хүүтэй, 30 сарын хугацаатай, хувийн хэрэглээнд зориулан тус тус зээлж авсан. Тус гэрээнд зээлдэгч нь зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягттай тус тус танилцан, зөвшөөрлөө илэрхийлж нууц код, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулахаар банктай харилцан тохиролцсон бөгөөд аль нэг хэлбэрээр нь баталгаажуулсан зээлийн гэрээ, зээл олголт эргэн төлөлтийн хуваарь, барьцааны гэрээ болон харилцагчид зээлийн бүтээгдэхүүний мэдээлэл танилцуулах маягтыг банк хүлээн авснаар талуудын хооронд гэрээ, хэлцэл байгуулагдсанд тооцохоор харилцан тохиролцсон байна. Зээлдэгч Б.С нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээл хугацаа хэтэрсэн тул банкнаас зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн боловч зээлдэгч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийт 305 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Иймд банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 31752130572 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон нийт зээлийн, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 12,948,207.18 төгрөг, нотариатын төлбөр 4,500 төгрөг, нийт 12,952,707.18 төгрөгийн төлбөр гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.А хариуцагч Б.С нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,952,707.78 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээг цуцалж, төлбөрийг дараах графикийн дагуу төлж барагдуулна. Зээлийн нийт хугацаа 16 сар. Нэхэмжлэлийн шаардлага болох 12,952,707.18 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 954,707.18 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би хариуцагч Б.Сын дээрх хуваарийн дагуу төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд бидний эвлэрлийг баталж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банк ХК нь хариуцагч Б.Ст холбогдуулан 12,952,707.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.С нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 12,952,707.18 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 954,707.18 төгрөгийг тус тус хувааж төлөхөөр, нэхэмжлэгч төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцож эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,193.00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 111,096.5 төгрөгийг, хариуцагч Б.Саас 111,096.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банк ХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х банк ХК-ийн нэхэмжилсэн 12,952,707.18 төгрөгийг хариуцагч Б.С төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 800,000 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 954,707.18 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар, нэхэмжлэгч хариуцагчийн төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,193.00 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогоос 111,096.5 төгрөгийг, хариуцагч 111,096.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.С сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР