| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00058/И |
| Дугаар | 301/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00054
301/ШШ2025/00054
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дүгээр хороо, Ж гудамж М ... давхар ... тоотод байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ааймгийн Э сумын ... дүгээр багийн Бн ... дугаар гудамж ...а тоотод оршин суух Б.Ад холбогдох 5,269,681.92 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
“М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Ад зээлүүлсэн 13,000,000.00 төгрөгөөс үлдсэн үндсэн зээлийн төлбөрт 5,239,681.92 төгрөг, нотариатын зардал 30,000, нийт 5,269,681.92 төгрөг тус тус гаргуулах...” гэжээ.
Хариуцагч Б.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б овогтой А нь “М” ХХК-аас авсан зээлийн үлдэгдэл болох 5,269,681.92 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч Б.Ад холбогдуулан 5,269,681.92 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 5,269,681.92 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.А нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 5,269,681.92 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99.264.91 төгрөгөөс 49,632.455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,632.455 төгрөг, хариуцагч Б.Аээс 49,632.455 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 5,269,681.92 /таван сая хоёр зуун жаран есөн мянга зургаан зуун наян нэгэн төгрөг ерэн хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.А төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,264.91 төгрөгөөс 49,632.455 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 49,632.455 төгрөг, хариуцагч Б.Аээс 49,632.455 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.А нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР