| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00041/И |
| Дугаар | 301/ШШ2025/00064 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 301/ШШ2025/00064
301/ШШ2025/00064
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Дониддолгор би
Нэхэмжлэгч: У хот Бдүүрэг ... дугаар хороо Ү гудамж-... Р ... тоотод байрлах “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сумын ... дүгээр багийн Цны ... дугаар гудамжны ... тоотод оршин суух Ш.Бд холбогдох 1,771,006.26 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 1,250,000 төгрөг, хүүгийн өр 395,806.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 53,199.45 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагааны зардал 70,200 төгрөг, нийт 1,771,006.26 төгрөгийг хариуцагч Ш.Бэс гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...”М” ХХК надаас нэхэмжилж байгаа 1,771,006.26 төгрөг өгөхөд миний зүгээс татгалзах шаардлага байхгүй. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М” ХХК хариуцагч Ш.Бд холбогдуулан 1,771,006.26 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,771,006.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 1,771,006.26 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,290.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,645 төгрөг, хариуцагч Ш.Бэс 21,645 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжилсэн 1,771,006.26 /нэг сая долоон зуун далан нэгэн мянга зургаан төгрөг хорин зургаа мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,290.00 төгрөгөөс 43,290.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 21,645 төгрөг, хариуцагч Ш.Бэс 21,645 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ш.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР