| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00571/И |
| Дугаар | 136/ШШ2024/00519 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 136/ШШ2024/00519
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би
Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * тоот Барс төвийн *давхарт байрлах Т ББСБ ХХК,
Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * дугаар байр * тоотод оршин суух, Б овогт Ц-ийн Тс,
Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дүгээр баг, * байр * тоотод оршин суух Ж овогт Л-гийн Б
Нэхэмжлэлийн шаардлага: 5,912,597 төгрөг гаргуулах тухай
ТОДОРХОЙЛОХ нь:
Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Ц.Т, Л.Б нар манай ББСБ-тай * дугаар зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 5,000,000 төгрөгийг сарын 2,8 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүүг тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор баталгаат ипотекийн гэрээг байгуулж Дорноговь * сумын * дүгээр баг, Цагаан дөрвөлж * гудамж * тоот байршилтай 700мкв талбайтай өмчлөлийн газрыг барьцаалсан мөн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг байгуулж барьцаа хөрөнгөөр 900,000 төгрөгийн үнэлгээтэй хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэн хариуцагч мөнгийг хүлээн авч зохигчдын хооронд гэрээний олгох нөхцлийн талаар зээлдэгч нар үүргээ хэрэгжүүлэхгүй 574 хоногийн хугацаа хэтрүүлж үүргээ зөрчсөн. Төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр зээлийн хүүг зогсоож зээлдүүлэгт талын санаачилгаар гэрээг цуцалж шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3,510,380 төгрөг, хүү 1,988,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 397,703 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг нийт 5,912,597 төгрөг гаргуулах бөгөөд үүрэг зөрчсөн тохиолдолд баталгаат ипотекийн гэрээний барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагч Ц.Т, Л.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбараа: Миний бие Ц.Т нь нөхөр болох Л.Батсуурь нь хамтран 2022 оны 06 дугаар сард Т ББСБ ХХК-иас 5,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үедээ эргэн төлөлтөө цаг хугацаандаа төлж байсан. Харин 8 сараас хийж байсан ажил маань зогсоод төлөлтөө хийгээгүй. Одоо энэ мөнгийг 2025 оны 01 дүгээр сараас эхлэн төлнө. 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 412,597 өдөр тус тус энэ хуваариар төлж дуусгана гэжээ.
Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэлийн шаардлага 5,912,597 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 412,597 төгрөг төлөхөөр эвлэрлэв гэжээ.
Нэхэмжлэгчээс итгэмжлэл,улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтын хуулбар, нотариатын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний хуулбар, баталгаат ипотекийн гэрээний хуулбар, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний хуулбар, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үүргээ гүйцэтгэхийг шаардах хуудас, мэдэгдэх хуудас, Ц.Т-ын хүсэлт, зээлийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Т, Л.Б нарт холбогдох 5,912,597 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар 5,912,597 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 412,597 төгрөг төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Талуудын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Т, Л.Б нарт холбогдох 5,912,597 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар 5,912,597 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 01 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 02 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 03 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 04 дүгээр сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 05 дугаар сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдөр 412,597 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 109,295 төгрөгөөс 54,647.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 54,647.5 төгрөгийг хариуцагч нараас, 54,647.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ