Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 136/ШШ2024/00522

 

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * баг, Өөрийн байранд байрлах Х Б ХК,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * дугаар баг, * хороолол, * байр * тоотод оршин суух Х овогт Э-ын Т,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * баг, * гудамж, * байр * тоотод оршин суух Бн овгт Т-ийн О

Нэхэмжлэлийн шаардлага: 17,244,902.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х Б ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Т, Т,О нар 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Х Б-тай * дугаартай зээлийн гэрээ байгуулж, өрхийн зориулалтаар 20,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 16.8 хувийн хүүтэйгээр авсан. Банк нь зээлдэгч Э.Т-лын хас банк дахь * дугаартай дансанд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 20,000,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэвч зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2024 оны 04 дүгээр сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар 217 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс Э.Т, Т.О нарыг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 15,451,795.60 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хүү 1,735,986.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,119.96 төгрөг, нийт 17,244,902.06 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.О, Э.Т нар хариу тайлбартаа: Х Б-ны нэхэмжлэлийн шаардлага 17,244,902.06 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар, итгэмжлэл, дансны хуулга, хариуцагч нарын иргэний үнэмлэхний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Х Б ХК-ийн нэхэмжлэлтэй Т.О, Э.Т нарт холбогдох 17,244,902.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Х Б ХК-ийн нэхэмжлэлтэй Т.О, Э.Т нарт холбогдох 17,244,902.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244,175 төгрөгөөс 122,087.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 122,087.5 төгрөгийг, 122,087.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ