| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 136/2024/00566/И |
| Дугаар | 136/ШШ2024/00525 |
| Огноо | 2024-12-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 136/ШШ2024/00525
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, * дүүрэг, * хороо, * давхар өөрийн байранд байрлах С Л ХХК,
Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * баг, * гудамж, * тоотод оршин суух М овогт Ч-ийн М,
Нэхэмжлэлийн шаардлага: 974,807.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С Л ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.М нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр * тоот Зээлийн гэрээ байгуулж 649,900 төгрөгийг сарын 3,3 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээл авсан болно.
Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 243,700 төгрөг төлсөн. Үндсэн зээлийн үлдэгдэл 500,759.99 төгрөг, зээлийн хүү 407,741.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 57,006.11 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг нийт 974,807.20 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ
Хариуцагч Ч.М хариу тайлбартаа: С Л ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 974,807.20 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, барьцаат зээлийн гэрээний хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
С Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.М-т холбогдох 974,807.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрчээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.С Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.М-гт холбогдох 974,807.20 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,945 төгрөгөөс 13,972.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13,972.5 төгрөгийг, 13,972.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ