Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 136/ШШ2024/00540

 

 

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, * сум, * баг, * тоотод оршин суух, М овогт Ш-ий Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, * сум, * баг, * байр * тоотод оршин суух Б овогт П-ын Б-т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролын төлбөрт 1,950,000 төгрөг гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: Ш.Б,

Хариуцагч П.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хосбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдөр такси хөлсөлж байгаад автын осолд орж эрүүл мэндээр хохирсон. Миний сууж явсан машиныг П.Б мөргөсөн. Улаанбаатар хот, * сум, * сумын хооронд явж эмчилгээ сувилгаа хийлгэсэн нийт гарсан зардал 1,950,000 төгрөгийг Б-ээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан хариу тайлбараа: Ш.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь осолдсон орсон бол эм тарианы баримт, толгой тархины зураг гэх мэт баримт байх ёстой. Энэ талаар ямар ч нотлох баримт алга. Дандаа идэж уух, архи дарс,хоол бензиний баримт байгаа тул зөвшөөрөхгүй гэв. Тэр хэлээд байгаа эм нь даралтны эм,гэмтэлт даралтны эс уухгүй ш дээ. Өдий насны хүн даралт нь ихэсдэг байх. Тэр эмнэлгээс асуух,лавлах хэрэгтэй байх.Шинжилгээний баримт байх ёстой.

Талууд шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ш.Б-ийн нэхэмжлэлтэй П.Б-т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 950,000 төгрөгийг багасгаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Ш.Б-ийн нэхэмжлэлтэй П.Б-т холбогдох эрүүл мэндийн гэм хорын төлбөрт 1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 950,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлөхөөр эвлэрчээ.

Талуудын дээрх эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Ш.Б-ийн нэхэмжлэлтэй П.Б-т холбогдох эрүүл мэндийн гэм хорын төлбөрт 1,950,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 950,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 1,000,000 төгрөгийг хариуцагч 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захирамжийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ