Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00055

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00055

Архангай аймаг

 

 

 

 

 

 

                                                                                

        

               301/ШШ2025/00055

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

      хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: А...... аймгийн ......... сумын Ба......... багт оршин суух Т.... овогт Ё.У /ИБД:........./-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А...... аймгийн Э........ сумын .... дүгээр багийн ........ тоотод оршин суух Ж.....овогт Ч.М /ИБД: ........../-д холбогдох

 

4,772,133 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Ч.М дэлгүүрт ажиллаж байх хугацаандаа хувьдаа хэрэглэсэн 4,722,133 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

            Хариуцагч Ч.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ч овогтой М миний бие нь уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Ё.У, хариуцагч Ч.М холбогдуулан 4,772,133  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,772,133 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Ч.М нь нэхэмжлэгч Ё.У нэхэмжилсэн 4,772,133  төгрөгийг 2025 оны 01 сарын 23-ны өдрийн багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Энэхүү захирамжийг хариуцагч Ч.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг тус тус мэдэгдэж.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,304 төгрөгөөс 45,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,652 төгрөг, хариуцагч Ч.М-аас 45,652 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ё.У олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ё.У нэхэмжилсэн 4,772,133 /дөрвөн сая долоон зуун далан хоёр мянга нэг зуун гучин гурван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.М 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,304 төгрөгөөс 45,652 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 45,652 төгрөг, хариуцагч Ч.М-аас 45,652 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ё.У-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ч.М нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР