Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00056

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 301/ШШ2025/00056

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                    301/ШШ2025/00056

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би,

Нэхэмжлэгч: А аймгийн Э сум, ... дүгээр баг, Б хороолол ..... тоотод оршин суух Б овогт Ү.Ж /ИБД:............./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Э сумын .... дүгээр багийн Б хороолол ........ тоотод оршин суух Б овогт Т.Б /РД:........../-д холбогдох

Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад: 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Иймд 2008 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, одоо 16 настай хүү Б.Т, 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, одоо 9 настай охин Б.Н нарыг эх Ү.Ж миний асрамжид өгч, хүүхдүүдэд хуульд заасан хугацаа, хувь хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэрээр эцэг Т.Б гаргуулж нэхэмжлэгч надад олгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ү.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: Ү.Ж миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Т.Б нь өөрийн биеэр надтай ирж уулзаж нэхэмжлэлээ татан авахыг гуйсан учир нэхэмжлэлээ татан авах хүсэлттэй байна гэжээ.

 

                                                                                                                       

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ү.Ж нь Т.Б-д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ү.Ж хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, тайлбараа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэгчийн хүсэлт тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.  

 

Нэхэмжлэгч Ү.Ж-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.Ж-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                       

                                                  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Ж-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Бд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Ү.Жавзандулам татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгөөс 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 35,100 (гучин таван мянга нэг зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ү.Ж-д олгосугай.

 

3.Нэхэмжлэгч шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР