Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00068

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00068

Архангай аймаг

                                                                    301/ШШ2025/00068

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн П газрын  хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Д эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн оролцов.

    ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтээ: “...Э.Д эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Д нь Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээний үлдэгдлийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Э.Д оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг нь тодруулж өгнө үү гэсэн хүсэлтээ дэмжиж байна...” гэв.

 2. Хүсэлт гаргагч А аймгийн П газраас:

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 129/ШЗ2022/02438 дугаар захирамж,

- А аймгийн Э сумын ... дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

- Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 тоот албан бичгээр ирүүлсэн Э.Д “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч А аймгийн П газар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Д эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

Э.Д нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргатай зээлийн гэрээ байгуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэл 13,807,364 төгрөгийг гаргуулах талаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр Э.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

Хэрэгт авагдсан Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 129/ШЗ2022/02438 дугаар захирамж,

- Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 22 тоот албан бичгээр ирүүлсэн Э.Д Архангай аймаг, Э сум, ...дугаар баг, ... дугаар байр, .... тоот” гэсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

- А аймгийн Э сумын ... дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 23 дугаар тодорхойлолт зэргээр  нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт Э.Д /РД:........./-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар А аймгийн П газрын энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт Э.Д/РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Д эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

          / Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, утасны дугаар: ............/

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР