Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00070

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 301/ШШ2025/00070

Архангай аймаг

 

                                 

 

 

 

 

 

 

 

                                                                   301/ШШ2025/00070

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Х.Д-гийн  хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Х.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн оролцов.

           

    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээ: “...Ц.Э-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ц.Э-ээс хашаа байшин худалдан авсан. Би мөнгийг нь өгсөн. Тэгтэл бичиг баримтаа буюу гэрчилгээгээ миний нэр дээр шилжүүлж өгөхгүй байгаа. Уг нь манай хоёрын гэр ойрхон байдаг юм. Ц.Э уулзаад газрын гэрчилгээгээ шилжүүлье гэхээр “за, яг маргааш, нөгөөдөр” гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүргэсэн байна. Тэгээд өмнө жил Улаанбаатар хот руу 2 хүүхдээ аваад шилжсэн байна. Энд уг нь 2 том хүү нь байгаа...” гэв.

 

 2. Хүсэлт гаргагч Х.Д-гоос:

- Архангай аймгийн Э. сумын ... дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 337 дугаар тодорхойлолт,

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 129/ШЗ2024/03014 дугаар захирамж зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот албан бичгээр ирүүлсэн Ц.Э-ыг “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч Х.Д нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э-ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Х.Д, Ц.Э нарын хооронд хашаа байшингийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэхтэй холбоотой харилцаа үүссэн байх бөгөөд хүсэлт гаргагч Х.Д нь уг хашаа байшингийн гэрчилгээг гаргуулж авах талаар нэхэмжлэл гаргах хүсэлтэй байгаа болохоо илэрхийлсэн зэргээр Ц.Э нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцох үндэслэл үүссэн байна.

 

Хэрэгт Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 129/ШЗ2024/03014 дугаар захирамж,

- Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30 тоот албан бичгээр ирүүлсэн Ц.Э “Архангай аймаг, Э сум, .. дүгээр баг, Б... ... дугаар гудамж ... тоот, ... дүгээр хороо” гэсэн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”,

- Архангай аймгийн Э сумын 5 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 337 дугаар тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

            Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х.... овогт Ц... Э.... /РД:А..../-ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

          Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.    

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн  133.1.9-д заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Х... овогт Ц... Э... /РД:.../-ыг эрэн сурвалжилсугай.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т  заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Э-ыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Архангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          / Хүсэлт гаргагч Х.Д, утасны дугаар: ...../

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн  дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                                               

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ОРХОНТАМИР