| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00076/И |
| Дугаар | 301/ШШ2025/00078 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 301/ШШ2025/00078
| 2025 оны 02 сарын 10 өдөр | Дугаар 301/ШШ2025/00078 | Архангай аймаг |
301/ШШ2025/00078
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг, дүгээр хороо, Ж , 9/1, 8 давхарт байрлах “С” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Э сум, 7 дугаар баг, т хороолол, .. дугаар гудамж, .... тоотод оршин суух Б.Б-д холбогдох
1,033,661.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Үндсэн зээл 660,140.55 төгрөг, зээлийн хүү 318,555.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,665.87 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 1,033,661.97 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Б овогтой Б нь С газраас зээл авсан нь үнэн бөгөөд эргэн төлөлтөө цаг тухайн үед нь хийгээгүй. Миний бие өөрийн бурууг ойлгож 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор 1,033,611 төгрөгийн хохирлыг бүрэн төлж дуусгах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан 1,033,661.97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 1,033,661.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжилсэн 1,033,661.97 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,400 төгрөгөөс 14,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,700 төгрөг, хариуцагч Б.Б 14,700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжилсэн 1,033,661.97 /нэг сая гучин гурван мянга зургаан зуун жаран долоон төгрөг ерэн долоо/ мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн дотор багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,900 төгрөгөөс 14,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 14,700 төгрөг, хариуцагч Б.Б 14,700 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР