Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 301/ШШ2025/00085

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 301/ШШ2025/00085

Архангай аймаг

 

        

 

 

 

 

   2025           02           17                                              301/ШШ2025/00085

 

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

        хэргийг хэрэгсэхгүй болгох

    тухай

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  Д.Орхонтамир би

Нэхэмжлэгч: У  хот, Х дүүрэг, ... дугаар хороо, С байрлах, “Х” ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А  аймаг, Э  сум, . дугаар баг, Н  хороолол, ..... тоотод оршин суух, Д.Ө /РД:.../-д холбогдох

 

4,001,528 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Үндсэн зээл 1,725,086 төгрөг, зээлийн хүү 2,032,328 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 215,114 төгрөг, нотариатын зардал 29,00 төгрөг, нийт 4,001,528 төгрөгийг нэхэмжилж байна... гэжээ.

 

            Хариуцагч Д.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д овогтой Ө  миний бие нь “Х” ХК-иас нэхэмжилсэн 4,001,528 төгрөгийг 10 сарын хугацаанд төлж хохиролгүй болгоно. 2025 оны 03 дугаар сарын 24-ний 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны10 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 401,528 төгрөгийг төлж барагдуулна...” гэжээ

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.Ө  холбогдуулан 4,001,528  төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,001,528 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч Д.Ө нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 4,001,528  төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,980 төгрөгөөс 39,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,490 төгрөг, хариуцагч Д.Ө 39,490 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжилсэн 4,001,528 /дөрвөн сая нэг мянга таван зуун хорин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Ө 2025 оны 03 дугаар сарын 24-ний 400,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны10 дугаар сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 400,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 401,528 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,980 төгрөгөөс 39,490 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 39,490 төгрөг, хариуцагч Д.Ө  39,490 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Ө нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                      ШҮҮГЧ                                    Д.ОРХОНТАМИР