| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашбумба Орхонтамир |
| Хэргийн индекс | 301/2025/00079/И |
| Дугаар | 301/ШШ2025/00086 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 301/ШШ2025/00086
| 2025 оны 02 сарын 17 өдөр | Дугаар 301/ШШ2025/00086 | Архангай аймаг |
|
|
|
|
2025 02 17 301/ШШ2025/00086
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, ... дүгээр хороо, П, Ай си тауэр, .... давхар, ...А тоотод “И” ББСБ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймаг, Э сум, 2 дугаар баг, ... 30-39 тоотод оршин суух, Д.Цог-Эрдэнэ /РД:АЯ90090679/-д холбогдох
4,622,169.14 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “И” ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Иймд зээлдэгч Д.Ц үндсэн зээлийн төлбөрт 3,478,791,96 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,050,980.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,796.86 төгрөг, шимтгэлийн авлага 11,100 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 4,622,169.14 төгрөгийг гаргуулж өгнө үү...”гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д овогтой Ц миний бие нь “И” ББСБ -аас нэхэмжилсэн 4,622,169.14 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны 1,540,730 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,540,730 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,540,730 төгрөгийг төлж барагдуулна..., Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “И” ББСБ нь хариуцагч Д.Ц холбогдуулан 4,622,169.14 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад 4,622,169.14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Д.Ц нь нэхэмжлэгч “И” ББСБ-ын нэхэмжилсэн 4,622,169.14 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөрт багтаан төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,904.71 төгрөгөөс 44,452.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 44,452.35 төгрөг, хариуцагч Д.Ц 44,452.35 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И” ББСБ-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И” ББСБ-аас нэхэмжилсэн 4,622,169.14 /дөрвөн сая зургаан зуун хорин хоёр мянга нэг зуун жаран есөн төгрөг арван дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Ц 2025 оны 03 дугаар сарын 25-ны 1,540,730 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 1,540,730 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1,540,730 төгрөгийг төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,904.71 төгрөгөөс 44,452.35 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 44,452.35 төгрөг, хариуцагч Д.Ц 44,452.35 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “И” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Д.Ц нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ОРХОНТАМИР