Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 149/ШШ2025/00011

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг хүсэлт гаргагч ******* овогт *******ы *******ийг

-АУДС-иас 1988 оны 06 дугаар сарын 30-ны өдөр олгосон №******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн,

-Сэлэнгэ аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны Эрүүлийг хамгаалах газрын даргын 1988 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №150 дугаартай АУДС-ийг төгсөгчдийг хуваарилах тухай тушаал, тушаалын хавсралтын,

-Сэлэнгэ аймгийн Сант сумын эмнэлгийн даргын 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №19 дугаартай Ээлжийн амралт, илүү цагийн хөлс олгох тухай тушаалын,

-Сэлэнгэ аймгийн Сант сумын Хүн эмнэлгийн даргын 1999 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №93 дугаартай Ажлаас чөлөөлөх ба тэтгэмж олгох тухай тушаалын,

-Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн төвийн даргын 1999 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №Б/99 дугаартай Ажилд томилох, ажил хүлээлцэх тухай тушаалын,

-Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2002 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн №Б/94 дугаартай Цалингүй чөлөө олгох ба ажил хавсруулан ажиллуулах тухай тушаал, хавсралтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдэж, шийдвэрийг аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ