| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бүрэнсэдийн Эрдэнэмөнх |
| Хэргийн индекс | 149/2024/00496/И |
| Дугаар | 149/ШШ2025/00013 |
| Огноо | 2025-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 149/ШШ2025/00013
2025 оны 01 дүгээр
сарын 07-ны өдөр 149/ШШ2025/00013 Мандал сум
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч:******* аймгийн ******* сумын ******* 1 дүгээр баг, ******* овоот гэх газарт оршин суух, ******* овогт *******ын ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: баг, тоотод оршин суух, овогт гийн *******/рд:/-д холбогдох
36827000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Б.******* нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Т.******* миний бие машин зарна гэсэн зарын дагуу 2023 оны 10 сар сайн гаргаад Б.******* гэх хүнтэй түүний дугаарын утас руу нь өөрийнхөө дугаарын утсаар холбогдож Б.*******ын зарж борлуулах гэж байгаа MITSUBISHI FIGHTER улсын дугаартай машины мэдээллийг авахад тус болон эзэн Сэлэнгэ аймгийн зүүн хараад байгаа машин гэж хэлсэн бөгөөд ярилцаж байгаад хоёр талынхаа замын голд буюу Улаанбаатар хотод уулзаж MITSUBISHI FIGHTER улсын дугаартай машиныг Б.*******аас худалдаж авахаар тохиролцоод Улаанбаатар хотод очиж Б.*******тай уулзахад энэ машин миний төрсөн ах ы ын машин юмаа. Яг өнөөдрийн байдлаар ах хөдөө модонд яваад байхгүй байна 2-3 хоногийн дараа ирнэ ирэхээр машиныг чиний нэр рүү нь шилжүүлж өгнө гэж хэлэхээр түүний үгэнд итгэж мөн хол газраас зорьж очсон болохоор тухайн машиныг нь аваад 2023 оны 10-р сарын 26-нд машины эзэн гэх Б.*******ын тоот дансанд өөрийнхөө тоот данснаас 20.500.000 төгрөг, мөн тэр өдөр эхнэр Г.гийн тоот данснаас Б.*******ын тоот дансанд 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж машинаа аваад ******* аймагт ирсэн. Б.*******аас MITSUBISHI FIGHTER маркийн улсын дугаартай машиныг хүлээж авахад эд анги нь эвдэрсэн эрхийн доголдолтой байсан тул 1.027.000 төгрөгийн сэлбэг авч машиндаа тавьсан.Тухайн 1.027.000 төгрөгийг 2023 оны 10-р сарын 26-ны өдөр тоот дансанд сэлбэг гэх утгаар шилжүүлсэн бөгөөд тухайн эд ангийг машиндаа тавиулахад засвар болон үйлчилгээний хөлс гэж 300.000 төгрөгийг тоот дансанд шилжүүлсэн. Эдгээр мөнгөнүүдийг шилжүүлж байхад Б.******* миний хажууд байсан. Үүнээс хойш миний бие Б.******* руу 3 хоногийн дараа буюу 2023 оны 10-р сарын 29-ний өдрөөс өнөөдрийг хүртэл машины нэрийг шилжүүлж авах талаар хэлэхэд өнөө маргааш, ахын ажил амжихгүй байна гэх шалтгаан хэлсээр өнөөдрийг хүрсэн. Миний бие аргаа бараад Б.*******ад ахынхаа дугаарыг өг гэсэн чинь нэг юнителийн дугаар надад өгсөн тухайн дугаар руу ярихад би хөдөө явж байна. Төв рүү орох болоогүй би өөрөө төв ороод яръя гэх мэт зүйлийг ярьдаг байсан бөгөөд миний бие Улаанбаатар хотод очиж Б.*******ын ах гэх хүнтэй ярихад утсаа салгасан. Түүнээс хойш утасны дугаар нь холбогдохгүй болсон. 2023 оны 10-р сарын 26-ны өдөр миний Б.*******тай MITSUBISHI FIGHTER маркийн улсын дугаартай машин худалдан авахаар амаар тохиролцсон аман хэлбэрийн гэрээ нь байгуулсан цагаасаа хүчин төгөлдөр бус ******* нь намайг хуурч мэхлэн хийсэн хэлцэл тул машины үнэ болгон түүнд шилжүүлсэн 36,827,000 төгрөгийг Б.*******аас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.******* нь надад худалдсан улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж, тухайн тээврийн хэрэгслийн торгууль болон миний Сэлэнгэ аймгийн Мандал суманд ирж буцсан зардал зэргийг бүрэн төлж барагдуулсан тул миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүрэн хэмжээнд татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан 36827000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Т.******* нь нэхэмжлэлийн үндсэн шаардлага болох 36827000 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүрэн хэмжээнд татгалзсан тайлбарыг шүүх хуралдааны явцад гаргаж байгаа нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342085 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******аас 36827000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342085 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ