Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 310/ШШ2025/00073

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 310/ШШ2025/00073

Дундговь аймаг

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 758, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч ******* овогт******* // нь******* ХХК /РД:/-д 1198319 /нэг сая нэг зуун ерэн найман мянга гурван зуун арван есөн/ төгрөгийг 2025 оны 02 сарын 20-нд 599160 /таван зуун ерэн есөн мянга нэг зуун жаран/ төгрөг, 2025 оны 03 сард 599160 /таван зуун ерэн есөн мянга нэг зуун жаран/ төгрөгөөр төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33311 /гучин гурван мянга гурван зуун арван нэгэн/ төгрөгөөс 16655.5 /арван зургаан мянга зургаан зуун тавин таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 16655.5 /арван зургаан мянга зургаан зуун тавин таван төгрөг таван мөнгө/-ийг, хариуцагч*******оос 16655.5 /арван зургаан мянга зургаан зуун тавин таван төгрөг таван мөнгө/-ийг тус тус гаргуулан******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ