Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 520

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

            Улсын яллагч Ш.Хосбаяр,

            Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан,

            Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон Тайжууд овогт Д.Бд холбогдох 2014250004711 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцэгийн хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 25 дугаар гудамжны 0414 тоотод хаягийн бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 16 дугаар гудамжны 254 тоотод оршин суух, төрөөс авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Д.Б  (РД:00000000),

нь 2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны 49 дүгээр байрны 36 тоот хохирогч А.Нямсүрэнгийн байранд цонхыг нь хагалан нэвтэрч дунд гарын орчин цагийн мөнгөн аяга, 400 евро (996.928 төгрөг)-той түрийвч зэрэг нийт 1.114.928 төгрөгийн эд зүйлс хулгайлахыг завдсан,

-2014 оны 9 дүгээр сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах хохирогч Ц.Оюуны эзэмшлийн “Анир” хүнсний дэлгүүрт хаалгыг нь хөшин нэвтэрч биет 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан,

-2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Сэлбийн 6 дугаар гудамжны 55 тоот хохирогч Р.Отгончимэгийн өвлийн сууцанд цонхоор нэвтэрч үнэт эдлэлүүд, бэлэн 30.000 төгрөг, Эл Жи загварын гар утас зэргийг хулгайлж, 1.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 28 дугаар гудамжны 345 тоот хохирогч С.Дугарсүрэнгийн байшингийн салхивчаар нэвтэрч 5 ширхэг мөнгөн аяга хулгайлч, 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 8 дугаар сард Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 41 дүгээр гудамжны 852 тоот хохирогч Д.Дэнсэнбалын байшинд нэвтэрч 10 ширхэг дээлийн энгэрийн эгнэсэн хурганы арьс, галын гуулин үлээгүүр, цахилгааны 100 метр утас, цохилттой дрилл, төмөр таслагч, унадаг дугуй, цахилгааны уртасгагч, Самсунг, Шарп, Фунлипу загварын телевизорууд, хурган дээл, 3-4 метрийн урттай хурганы арьс, шаналуу, 3 ширхэг гуулин цөгц, Малчин телевизор зэрэг нийт 17 төрлийн эд зүйлсийг хулгайлж, 4.125.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2013 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Мөнхтунгалагийн эзэмшлийн хүнсний дэлгүүр (ТҮЦ)-т цонхыг хагалан нэвтэрч Самсунг маркийн зөөврийн компьютер, интернетийн модем, Нокиа 3210, Нокиа 1600 маркийн гар утаснууд болон биет 400.000 төгрөг зэргийг хулгайлж, 1.035.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 8 дугаар сарын 20-ны Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Усан сангийн 4 дүгээр гудамжны 47б тоот хохирогч Б.Уранчимэгийн Монгол гэрт хаалганы цоожийг нь хөшин нэвтэрч 32 инчийн Тошиба загварын ЛСД зурагт, чемодантай хувцас зэргийг хулгайлж, 444.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Баруун тасганы А16в тоот хохирогч С.Батзоригийн Монгол гэрт хаалганы цоожийг нь хөшин нэвтэрч Шарп загварын 32 инчийн ЛСД зурагтыг орны бүтээлгийн хамт хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 6 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнх-Амирлан” гоо сайханы газарт хаалганы цоожийг эвдэн нэвтэрч 40 инчийн Вива маркийн телевизор, Самсунг Таб 3 маркийн таблет, үсчний хэрэгслүүд зэргийг хулгайлж 850.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 5 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Д.Түмэн-Өлзийгийн эзэмшлийн “авто угаалгын газар”-аас машин угаадаг мотор, тоос сорогч, дамартай уртасгагч, эрэгтэй хүний усны гутал, 120 литрийн усны сав зэргийг хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Хувьсгалчдын Г-605 тоот хохирогч Б.Гандэлгэрийн Монгол гэрт хаалганы цоожийг нь эвдэн нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, хос монетон ээмэг, дунд гарын хаш хөөрөг, дунд гарын хөөрөг зэргийг хулгайлж, 3.930.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Зүүн тасганы 1 дүгээр гудамжны 1 тоот хохирогч Э.Эрдэнийн Монгол гэрт хаалганы цоожийг хөшин нэвтэрч Шарп брэндийн 32 инчийн ЛЕД зурагт хулгайлж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 1 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух хохирогч О.Бурмаа, М.Батжаргал нарын өвлийн сууцанд цонхоор нь нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, 3.6 граммтай алтан бөгж, монетон бөгж, улаан шигтгээтэй монетон кулон, гинж, компьютерийн техник хэрэгслүүд, хайрцагтай парламент тамхи зэргийг хулгайлж, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 389 тоотод оршин суух хохирогч С.Лхагва-Эрдэнийн байшинд цонхоор нь нэвтэрч том мөнгөн аяга, дунд гарын мөнгөн аяга, дунд гарын эртний мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, алтан гинж, алтан ээмэг, гаанс, хөөрөг, мөнгөн эдлэл, ээмэг, гинж, зүүлт, бугуйвч зэрэг эд зүйлсийг хулгайлж нийт 3.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Жамсран уулын өвөр 7 дугаар гудамжны 3288 тоотод оршин суух хохирогч Т.Хандсүрэнгийн байшинд цонхоор нь нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга, хөөрөг, бэлэн 10.000 төгрөг зэргийг нийт 4.720.000 төгрөгийн хохирол учруулсан,

 -2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-595 тоот хохирогч Э.Ариунаагийн байшинд цонхоор нь нэвтрэн орж бэлнээр 210.000 төгрөг, скай маркийн гар утас зэргийг хулгайлж, 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийн 22-544б тоот хохирогч Т.Пүрэвсүрэнгийн гэрт хаалгыг нь хөшин нэвтрэн орж 2 ширхэг зөөврийн компьютер, зургийн аппарат, хөөрөг, монетон ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хулгайлж нийт 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 18-578 тоот хохирогч Бат-Өрнөлтийн байшинд цонхоор нь нэвтрэн орж зургийн аппарат, эмээлийн тоног, дунд гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлийг хулгайлж, 200.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Ард аюушийн 07-205 тоот хохирогч Ч.Баттулгын орон байранд нэвтэрч халтар манан хөөрөг, Никон маркийн гэрэл зургийн аппарат, цагаан өнгийн пүүз зэргийг хулгайлж, 3.340.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны ХГ-12-141 тоот хохирогч З.Энхбаярын байранд цонхоор нь нэвтэрч Тошиба маркийн 40 инчийн зурагт хулгайлж 520.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны ХГ-10-840 тоот хохирогч Ё.Оролмаагийн байранд цонхоор нь нэвтэрч Самсунг маркийн 42 инчийн Эл Си Ди телевизор, мөнгөн бурхан хулгайлж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамж 755 тоот хохирогч Л.Баярцэнгэлийн өвлийн сууцанд вакум цонхоор нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, гар утас зэргийг хулгайлж, 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-11-10 тоот хохирогч Д.Атарцэцэгийн өвлийн сууцны вакум цонхоор нь нэвтэрч 40 инчийн Тошиба маркийн телевизор хулгайлж, 560.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-715 тоот хохирогч О.Ууганжаргалын байшинд хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Тошиба маркийн 32 инчийн зурагт, Ди Ви Ди тоглуулагч, хаш хөөрөг, мөнгөн эдлэл зэргийг хулгайлж, 240.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-213Б тоот хохирогч Ш.Хос-Эрдэнийн өвлийн сууцны цонхоор нэвтэрч кулонтой монетан гинж, монетан бугуйвч, Сваровский шигтгээтэй ээмэг бөгжний хослол, мөнгөн бөгж, мөнгөн ээмэг (хос) зэргийг хулгайлж, 389.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Б-12-329 тоот хохирогч Б.Батчимэгийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэж нэвтэрч 150.000 төгрөг, дунд гарын хөөрөг, Самсунг галакси маркийн гар утас хулгайлж, 510.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын А-6-122 тоот хохирогч Т.Энхтуяагийн өвлийн сууцны вакум цонхыг хагалж нэвтэрч ASUS маркийн зөөврийн компьютер, гоёлын зүүлт, үнэгэн малгай хулгайлж, 475.000 төгрөгийн хохирол учруулсан, нийт 27 удаагийн үйлдлээр 32.832.928 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

 

 

 холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүх хуралдаан дээр шүүгдэгчээс “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлж барагдуулна. Гэмшиж байна.” гэв.

   Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

1.А.Нямсүрэн, Ц.Оюун, Р.Отгончимэг, С.Дугарсүрэн, Д.Дэнсэнбал, Б.Мөнхтунгалаг нарын эд зүйлийг авсан талаар: “…2013 оны 12 дугаар сарын 10-11-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны урд талд хойшоо харсан ТҮЦ-ний хаалт төмрийг тасдагчаар тасдаад цонхыг нь хагалаад дотогшоо ороод Нөүтбүүк бэлэн 200 гаран мянган төгрөг, 2 ширхэг Нокиа маркийн гар утас авсан. ...2014 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 5 дугаар сургуулийн ард талын 5 давхар улбар шар өнгийн байрны зүүн талын айлын цонхоор дамжаад балконоор 2 давхрын айл руу ороод унтлагын өрөөний шүүгээн дээр байсан мөнгөн аяга, түрийвч зэрэг эд зүйл авсан. Жижиг өрөөнөөс монетон гинж аваад орж ирсэн цонхоор гарах гэсэн чинь цонхны доор нэг цагдаа хүн дагуулсан гэрэл тусгаад аль цонх гээд яриад байсан тэгээд сандраад урд талын цонхоор гарах гэсэн чинь хөдөлгөөнт эргүүлийн машин зогсож байсан хажууд нь нэг цагдаа байсан тэгээд би эд зүйлээ орон дээр тавиад баригдах нь ойлгомжтой боллоо гэж бодоод үүдний өрөөнд нь өвдөглөөд суугаад гаднаас цагдаа орж ирэхийг хүлээж байсан. Тэгээд гэрийн эзэн гэх залуу цагдаа нартай орж ирээд намайг бариад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. ...Тэгээд би батлан даалтанд байх хугацаандаа зугтаагаад би 2014 оны 8 дугаар сарын сүүлээр гудамжаар явж байсан тэгээд тэр өдөр мөнгө байхгүй хонох газар байхгүй явж байсан чинь эзэнгүй бололтой 2 давхар цагаан саарал өнгийн байшин байхаар нь хашааг нь давж ороод нэг давхрын вакум цонхыг нь хөшиж онгойлгож орсон чинь байшин засвар хийж байгаа бололтой, дээд давхартаа эд зүйл хураасан байсан. Хонох газар байхгүй байсан болохоор эндээ очиж хонож байсан. Тэгээд эд зүйлүүдийг нь ухаж байгаад монгол авдарнаас нь бурханы гуулин цөгц 5-6 ширхэг, өөр гуулин, янз бүрийн жижиг сажиг эд зүйл, авдар дотроос дээлний хурган дотор авсан. Бас хуучин том том зурагт байхаар нь хагалаад дотроос нь зэсийг авсан. ...Дараа нь 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Билиг дээд сургуулийн хашаан дотор байсан Анир хүнсний дэлгүүрийг шөнө урд талын цонхыг түлхэн онгойлгож ороод лангууны доор алимны хайрцаг дотор байсан бэлэн 300 гаруй мянган төгрөг байхаар нь аваад арын хаалгыг нь онгойлгоод гараад явсан. ...2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Сэлбэ голын зүүн талын далан дагуу явж байгаад 2 давхар байшинтай айл байсан, гаднаас нь харсан чинь хүнгүй юм шиг байхаар нь хашааны хаалгыг нь нүдэж үзсэн чинь хүн гарч ирэхгүй байсан, тэгэхээр нь хашааны гүйдэг хаалгыг нь онгойлгож ороод байшингийн 2 давхарын балкон руу нь авирч гараад дотогшоо орсон. Гэр дотор зурагтын 2 талын тавиур дотроос монетон ээмэг бөгж, унтлагын өрөөнөөс LG маркийн гар утас аваад нэг давхрын цонхоор нь гараад явсан. ...Дараа нь  2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянбүрдээс хойшоо чигээрээ ганцаараа өдөр явж байгаад  худагтай гудамжаар явж байсан чинь улаан тоосгон байшинтай зүүн талдаа бас нэг байшинтай урд талдаа нэг гэртэй хашаа байхаар нь би хаалгыг нь нүдсэн чинь хүн гарч ирэхгүй болохоор хашааны хаалгыг онгойлгож ороод улаан тоосгон байшингийн хаалганы зүүн талын цонхыг түлхэж онгойлгож ороод зурагтын хажуу талын тавиур дээр давхарлаад өрсөн 5 ширхэг мөнгөн аягыг аваад орж ирсэн цонхоороо гараад явсан” гэжээ.

2.Б.Уранчимэгийн эд зүйлийг авсан талаар: “…2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Баянбүрдийн тойргийн баруун талын шатахуун түгээхийн зүүн талаар хойшоо явж байхад хашаандаа олон гэртэй айл байсан, бүх гэр нь цоожтой, хашааны хаалга онгорхой байхаар нь хашаанд ороод хамгийн наад талын гэрийн цоожийг эвдэж ороод гэрийн баруун хойд талд байсан, тавиур дээр байсан ЛСД дэлгэцтэй хар өнгийн зурагт бас хүрэн чемодантай хувцас аваад гарсан. Тэр айлаас гарч доошоо уруудаж, зам гарч такси бариад Нарантуул зах дээр очиж, зурагтаа 80 мянган төгрөгөөр танихгүй хүнд зарсан. Чемодантай хувцсыг нь үзсэн чинь хэрэгтэй мөнгө болох зүйл байхгүй болохоор нь Нарантуул захын хойд талын нүхэн гарцны хойно хаячихсан. Би 80 мянган төгрөгөөр хоол унд идээд буудалд хоноод үрээд дууссан. Би орны бүтээлэгт нь зурагтыг нь ороогоод аваад гарсан” гэжээ.

3.С.Батзоригийн эд зүйл авсан талаар: “…2014 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 13-14 цагийн үед гудамжаар явж байсан уг хашаанд цоожтой гэр байсан. Тэгээд би уг хашаанд ороод хамгийн наад талын айлын хаалганы цоожийг хөшиж онгойлгож ороод тавиур дээр байсан ЛСД дэлгэцтэй зурагтыг орны бүтээлгэнд ороогоод аваад гарсан. Тэгээд би такси бариад ломбард хайгаад олдохгүй байхаар нь таксины ахад 50 мянган төгрөгөөр зараад баруун 4 зам дээр буусан” гэжээ.

4.М.Сонинцэцэгийн эд зүйл авсан талаар: “…2015 оны 6 дугаар сарын 05-наас 06-ны шилжих шөнө УИД-ийн баруун талд байдаг 4 давхар шар өнгийн байрны подвальд байдаг үсчний газрын цоожийг эвдэж орсон чинь олон салаа өрөөтэй газар байсан. Тэгээд би коридорийн хананд байсан зурагт, орон дээр байсан Таб байхаар нь аваад гарсан. Уг эд зүйлийг маргааш нь Нарантуул зах дээр аваачаад танихгүй хүнд зурагтыг 130 000 төгрөгөөр, Табыг 50 000 төгрөгөөр зарсан” гэжээ.

5.Д.Түмэн-Өлзийгийн эд зүйл авсан талаар: “…2015 оны 5 дугаар сарын 21-ний орой 01 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Эх нялхасын эсрэг буюу микро зогсдог зогсоолын хажууд байдаг дугуй засварын хажуу талд байсан блокон амбаар шиг зүйл байсан. Үүд хэсгээ хавтангаар тагласан байхаар нь юу байгаа юм бол гэж үзсэн чинь автомашин угаадаг мотор, усны гутал зэрэг эд зүйлс байхаар нь мотор, усны гутал, цахилгаан уртасгагч зэргийг аваад такси барьж яваад маргааш нь 100 айл дээр аваачаад танихгүй хүнд 25000 төгрөгөөр зарсан” гэжээ.

6.Б.Гандэлгэрийн эд зүйл авсан талаар: “…2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Зурагтын шинэ эцсийн буудлаас зүүн хойшоо гудамжаар явж байгаад эзэнгүй монгол гэртэй хашаа байхаар нь орж гэрийнх нь цоожийг хөшиж онгойлгоод 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг мөнгөн аяга авч гараад автобусанд сууж Нарантуул зах орж хөөрөг зардаг хүмүүст хөөргийг нь үзүүлээд 1 хөөргийг нь 60 000 төгрөгөөр зарсан. 2 ширхэг мөнгө аягаа мөнгөн эдлэл зардаг хүмүүст 120 000 төгрөгөөр зарсан” гэжээ.

7.Э.Эрдэнийн эд зүйл авсан талаар: “…2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Эх нялхасын эсрэг талд Баянхошуу явдаг микро зогсдог автобусны буудлын урд талын гудамжаар ороод зүүн урагшаа харсан ногоон өнгийн хашаа дотор нэг амбаартай гэр байсан. Хаалгаа цагаан өнгийн цоожоор цоожилсон байхаар нь цоожийг нь хөшиж онгойлгоод гэрт ороод гэрийн зүүн хойд талд байсан 32 инчийн LCD зурагт авч орны бүтээлгээр ороогоод гэрээс гарч зам дээрээс такси барьж Нарантуул зах орж танихгүй явж байсан хүнд 120 000 төгрөгөөр зарсан” гэжээ.

8.О.Бурмаагийн эд зүйл авсан талаар: “…Би уг айлаас хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэжээ.  

9.С.Лхагва-Эрдэнийн эд зүйл авсан талаар: “…Би 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт нарийн гудамжаар явж байхад улаан өнгийн төмөр хашаатай айл байсан. Хашааны дотор байсан байшин, гэр хоёрт хүн байгаагүй. Тэгээд би байшингийнх нь унтлагын өрөөний цонхыг нь түлхэж дотогш ороод өрөөн дотор байсан орны хажуугийн шүүгээнээс бэлэн 120.000 төгрөг, монетон ээмэг, бөгж, алтан гинж, ээмэг зэрэг эд зүйл авсан. Цаашаа дамжаад том өрөөний шүүгээнээс 3 ширхэг мөнгөн аяга авсан. Гал тогооны өрөөнд байсан шүүгээнээс нэг ширхэг мөнгөн аяга авсан. Би уг эд зүйлсийг аваад орж ирсэн цонхоороо буцаад гарсан” гэжээ.

10.Т.Хандсүрэнгийн эд зүйл авсан талаар: “…2015 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 14-15 цагийн үед байх гэж бодож байна. Дарь-Эхийн гэр хорооллын гудамжаар ганцаараа явж байсан. Тэгтэл улаан өнгийн тоосгон байшин нүдэнд туссан. Яагаад туссан гэхээр гаднаас нь харахад хөшигнүүд нь бүгд хаалттай байхаар нь хүнгүй байж магадгүй гэж бодоод хашааных нь хаалгыг нүдсэн. Тэгтэл хүн онгойлгож өгөхгүй байсан. Тэгээд би тэр айл хүнгүй юм байна гэдгийг мэдээд хашааны хаалгыг нь нээгээд, хашаанд орсон. Дараа нь байшингийн урагшаа харсан жижиг цонхыг түлхтэл онгойсон. Ингээд би байшинд гал тогооны өрөөгөөр дамжиж ороод хувцасны шкаф ухаж үзээд тэр шкафнаас түлхүүр олсон. Тэр түлхүүрээр авдар онгойлгоод авдар дотроос 5 ширхэг мөнгөн аяга аваад, бурхан дээр байсан бэлэн 10.000 төгрөгийг авсан. Ингээд буцаад орж ирсэн газраараа гарах гэж байгаад гал тогооны шургуулгуудыг нээгээд үзтэл нэг ширхэг мөнгөн аяга байсан. Тэр мөнгөн аягыг бас аваад орж ирсэн цонхоороо гараад явсан. Гарч яваад мөнгөн аягануудаа урт цагаанд байдаг алт, мөнгөний дархануудад аваачаад бүгдийг нь нийлүүлээд 550.000 төгрөгт өгсөн. Би одоо ямар хүнд өгснөө зааж өгч чадахгүй. Танихгүй хүн байсан. Мөнгөөрөө хувцас хунар авсан. Ойр зуурт хэрэглээд дуусгасан” гэжээ.

11.Л.Бат-Өрнөлтийн эд зүйлийг авсан талаар: “…Би 2015 оны 7 дугаар сард улсын баяр наадмын үеэр, хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Дарь-Эхийн замаас хойшоо Дамбадаржаа руу явдаг замын хажууд ертөнцийн зүгээр баруун талын блокон хашаатай, саарал өнгийн төмөр хаалгатай айлын хашааных нь хаалганы дээд талын гүйдэг цоожийг нь гараа оруулж, давуулж байгаад татаад дотогш орсон. Хашаан дотор нь тоосгон байшин байсан бөгөөд уг байшингийн вакум цонхыг нь түлхэж онгойлгоод дотогш нэвтэрч, мөнгөн аяга, зургийн аппарат, эмээлийн цагаан цайвар өнгөтэй баавар, даруулга зэрэг эд зүйлсийг авсан. Эхлээд дээшээ 2-р давхар руу гардаг шатны хажуугийн сервант дотор байсан нэг ширхэг мөнгөн аягыг авч, дараа нь зургийн аппарат нь жижиг өрөөнд нь ил байхаар нь аваад, гал тогооны шургуулган дотор байсан нэг хутгыг аваад, том өрөө рүү орж, эмээл байхаар нь эмээлийн баавар, даруулга зэргийг огтолж авсан. Энэ айлаас хулгайлж авсан эд зүйлсээ Урт цагаанд байрлах алт мөнгөний дарханд 120.000 төгрөгөөр зарсан. Эмээлийн тоногийг үзүүлэхэд мөнгөн тоног биш, орчин үеийн шинээр хийгдсэн зүйл байна гэж хэлэхээр нь гараад, урт цагааны хажуугийн хогийн саванд хийгээд хаячихсан. Зургийн аппаратыг нь Урт цагаанаас гараад ТЕДИ төв орж, утас авдаг ченжид 20.000 төгрөгөөр зарсан” гэжээ.

12.Ч.Баттулгын эд зүйлийг авсан талаар: “…Хашааны гүйдэг хаалгыг нь татаж онгойлгож ороод дээрх байшингийн зүүн талын цонхыг нь түлхэж онгойлгож ороод том өрөөнийх нь зурагтны баруун тавиур дээр байсан хөөргийг нь авсан мөн зурагтны доод талын шүүгээнээс зургийн аппарат авсан мөн үүдэнд гутлын тавиур дээр байсан цагаан өнгийн кетийг өмсөөд өөрийнхөө өмсөж явсан хар өнгийн пүүзээ дээрх айлд үлдээчихээд гарч явсан. Тэгээд дээрх айлаас гараад хаагуур юу хийж явснаа сайн санахгүй байна.” гэжээ.

13.Т.Пүрэвсүрэнгийн эд зүйлийг авсан талаар: “…Би 2015 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун алтан өлгийд байх улаан тоосгон нэг давхар байшинтай айлын ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байсан вакум цонхоор орсон бөгөөд уг цонх нь ялааны тортой байсан. Тэр торыг нь хуулж аваад цонхоор нь ороход модон ширээ байсан бөгөөд уг ширээн дээр гишгэж орсон. Тэгээд тухайн айлаас авдарны доор хажууд байсан нөүтбүүкийг авч, орны цаад талд байсан цүнхтэй нөүтбүүк байсныг мөн авсан. Тэгээд том өрөөнд байсан хувцасны шкафан дээр байсан үнэт эдлэлийн савнаас мөнгөн ээмэг, бөгж, тасархай гинж зэрэг зүйлс авсан. Мөн зургийн аппарат авсан. Тэгээд тэр айлаас буцаад цонхоор нь гараад монелийн шинэ зам дагуу автобусны буудал руу явж автобусанд суугаад Баянбүрд дээр суусан. Тэгээд би интернэтэд ороод зар хараад нөүтбүүк худалдан авах хүн байсан. Тэгээд би 2 нөүтбүүкээ нийлүүлээд 80.000 төгрөгөөр эрэгтэй 30 орчим насны хүнд зарсан. Зургийн аппаратыг нь 20.000 төгрөгөөр үл таних хүнд зарсан. Мөнгөн эд зүйлүүдийг урт цагааны алт мөнгөний дархан бололтой нэг хүнд 10 гаруй мянган төгрөгөөр зарсан” гэжээ.

14.Э.Ариунаагийн эд зүйлийг авсан талаар: “…2015 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Зурагтын хуучин эцсээс хойшоо өгсөж явж байгаад цэнхэр хаалгатай гудамжаар дээшээ өгсөж байхад ягаан дээвэртэй мансартан давхартай саарал өнгийн байшинтай хашаа байхаар нь хашааг нь давж ороод байшингийн зүүн талын вакум цонхыг нь хөшиж онгойлгоод гэр дотор нь гар утас бэлэн мөнгө байхаар нь авсан, өөр үнэ хүрэх зүйл байхгүй байсан. Бэлэн мөнгө 200.000 орчим төгрөг, утас Жи мобайлын гар утас байсан” гэжээ.

15.Бусад хохирогчийн эд зүйлийг авсан талаар: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

Хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

            1.А.Нямсүрэн: “…2014 оны 7 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө манай гэр эзэнгүй байсан юм. Энэ үеэр манай гэрт хулгай орсон байсан. Гэртээ очоод үзэхэд манай балконоор дамжаад гал тогооны цонхыг хагалж, хулгай орсон байсан. Гэр доторх юмаа бүртгэж үзэхэд алдагдасан зүйл бол байхгүй байсан. Хулгайч нь хулгай хийх гэж байгаад газар дээрээ баригдсан байсан. Тэр хулгайч манайхаас мөнгөтэй түрийвч, мөнгөн аяга авах гэж бэлдэж тавиад авч чадаагүй байсан. Мөнгөн аяга, бурханы доод талын шүүгээнд байсан, түрийвчтэй мөнгө мөн энэ аягатай хамт байсан юм. Дунд гарын 140.000 төгрөгийн үнэтэй, орчин үеийн мөнгөн аяга байсан. Түрийвчинд нь 400 евро байсан, түрийвч бол 20 орчим мянган төгрөгийн үнэтэй хуучин арьсан түрийвч байсан” гэжээ.

            2.Ц.Оюун: “…2014 оны 9 дүгээр сарын 05-ны өглөө би өөрийн түрээслэн ажиллуулдаг Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Анир” нэртэй хүнсний дэлгүүртээ 07 цаг өнгөрөөгөөд орж ирээд дэлгүүрийн лангууны ард талд байдаг ширээний дээд талын шургуулганы доогуур цаасан хайрцаганд байсан 1.100.000 төгрөг алга болсон байсан. ... Өмнөх өдөр би дэлгүүртээ ганцаараа ажиллаж байгаад 00 цаг өнгөрөөгөөд хаалгаа гаднаас нь түгжээд явсан юм. Манай дэлгүүр хоёр хаалгатай бөгөөд ард талын хаалга дотроосоо түгжээтэй байдаг ба нууц цоожтой байсан юм. Урд хаалга ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Урд талын хаалга нь давхар бөгөөд хоёулаа түгжээтэй байсан юм. Харин ард талын хаалга нь дан юм. Тэгээд өглөө нь дэлгүүр рүүгээ ороод мөнгө алга болсон байхаар нь ард талын хаалгыг шалгаж үзэхэд гаднаас нь хөшиж цоожийг эвдэн онгойлгосон байсан ба тус хаалгыг зүгээр л хаагаад орхисон байсан” гэжээ.

3.Р.Отгончимэг: “…2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 12 цагт гэрээсээ явцгаагаад 18 цагийн үед манай дүү Эрдэнэдаваа манай хоёр хүүхдийг аваад түрүүлээд гэрт ирэхэд гэрийн доторх эд зүйлс эмх замбараагүй байсан учраас над руу утсаар залгаж, гэрт хулгай орсон байна гэж ярихаар нь би утсаар залгаж цагдаа дуудсан. Байшингийн баруун талын цонхны жижиг салхивчны хэсэг онгорхой байсан. Мөн мансардны балконы цонх онгорхой харагдаж байсан, доторх байдал нь хувцасны шүүгээнүүдийг онгойлгож доторх эд зүйлийг гаргаж хаясан, мөнгөний гахай байсныг хагалж түүн дотор байсан мөнгийг авсан байсан. Манай хүүхэд нэгдүгээр ангид орохдоо мөнгөний гахай аваад түүн дотроо мөнгө хийж цуглуулж байсан. Одоо манай хүүхэд гуравдугаар анги яг хэдэн төгрөг байсныг мэдэхгүй байна. Ханын шүүгээнд байсан цэнхэр өнгөтэй шигтгээтэй бөөрөнхий, саарал өнгийн дөрвөлжин хэлбэртэй алт, мөнгөн эдлэл хийж байсан 2 ширхэг хайрцагтай эд зүйл алдсан. Уг хоёр хайрцаг дотор монетон ээмэг 4 гр, бөгж 3 гр, гинж 2гр, кулон 3гр, 2012 онд 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан. …2013 онд худалдаж авсан мөнгөн ээмэг 5 граммтай, мөнгөн гинж 4 граммтай, мөнгөн бөгж 5 граммтай, мөнгөн кулон 5 граммтай нийтдээ 250.000 төгрөгийн үнэтэй, 2005 онд монетон ээмэг 1 хос 2 грамм 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан, мөнгөн хослол 50.000 төгрөг, 2013 онд 100.000 төгрөгөөр худалдаж авсан мөнгөн хослол ээмэг, бөгж, кулон, 2010 онд 50.000 төгрөгөөр худалдаж авсан хөр өнгийн цэцэгтэй сваровски хослол, 2012 онд 55.000 төгрөгөөр худалдаж  авсан ээмэг, кулоны ягаан болор шигтгээтэй мөнгөн хослол, 2014 онд 150.000 төгрөгөөр худалдаж авсан мөнгөн хослол 1 ширхэг. Мөн стенкен доторх шар хайрцаг дотор байсан түрийвчнээс 30.000 төгрөг, жижиг өрөөнд орон дээр байсан хар өнгийн LG маркийн мэдрэгчтэй хавтгай гар утас 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 200.000 төгрөгөөр худалдаж авсан огт бариагүй шинэ утас 1 ширхэг цэнэглэгчийн хамт зэрэг эд зүйлийг алдсан” гэжээ.

4.С.Дугарсүрэн: “…Манай аав Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дэнжийн 28-345 тоотод амьдардаг бөгөөд тухайн үед эзэнгүй байх үед буюу 2014 оны 11 сарын 12-ны өдөр аавын гэрт хулгай орж 5 ширхэг мөнгөн аяга хулгайд алдагдсан учир Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн өдөр буюу 2014 оны 11 сарын 12-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд аавын гэрт очоод салхинд унасан нүүрсний амбаарын ханыг янзлах гээд очсон юм. Тэгээд аавын өвлийн байшингийн хаалгыг онгойлгоод орсон чинь үүдний гутлын шкафны нэг хаалга нь салаад уначихсан байсан тэгээд гайхаад өрөөнүүдийнхээ гэрлийг асаагаад үзэхэд шкаф, сервант зэргийн хаалга онгойчихсон, гутлын шкафанд байсан гутлуудыг гаргаад овоолчихсон байсан. Тэгэхээр нь ах дүү нар руугаа яриад хэн хэзээ ирсэн эсэхийг лавлахад ирсэн хүн байхгүй байсан. Тэгээд гэр ундуй, сундуй  болчихсон байхаар нь шууд цагдаа дуудсан юм. Тэгээд Австрали руу яриад эцэг, эхээсээ хаана, хаана юу байсан талаар лавлахад сервантан дотор 5 ширхэг мөнгөн аяга байх ёстой гэж хэлсэн. Тэгээд тэр аяганууд нь байхгүй байсан. Манай эцэг, эх хоёр 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гадагшаа явсан, явсан хойгуур нь бид нар 2-3 хоноод эргэж тойрдог байсан юм. Алдагдсан мөнгөн аяга нь 5 ширхэг дунд гарынх бөгөөд тэр дунд нэг нь хүүхдүүд бид нараас дурсгасан, орц ихтэй, цул аяга байсан. Мөн нэг нь амсарыг тойруулаад хайрт аавдаа Бадралаас гэсэн бичигтэй байсан. Нэг ширхэгийг нь 140.000 төгрөгөөр үнэлж байгаа. Аягануудын 2 бичигтэйг нь дурсгаж өгсөн, нөгөө гурвыг худалдаж авсан байх” гэжээ.

5.Д.Дэнсэнбал: “…2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр манай ах Бат-Эрдэнэ манай барьж байгаа байшингаас жижиг сажиг юм авах гээд очоод бас гэрээ давхар эргэх гээд яваад очсон гэрийн цонх онгорхой байхаар нь гайхаад түлхүүрээр орох гэтэл онгойхгүй байхаар нь цонхоор ороод гэрийнхээ эд зүйлийг харсан чинь ундуй сундуй хамаг эд зүйл хөглөрсөн байхаар нь над руу ярьсан тэгээд цагдаа дуудаад би гэрээсээ гараад шууд нөгөө байшин руугаа очсон. Гэртээ ортол хамаг эд зүйл байхгүй юм бусниулсан байсан. Тэгээд дахин 9 сарын 23-ны өдөр дахин дотор засал хийлгэсэн хүмүүс шатаа авах би Жавцандулам нөхөртэй бид 3 очсон цонх онгорхой байхаар нь хаалгаа дахин түлхүүрдсэн болохгүй байхаар нь Жавцандуламын нөхрийг цонхоор оруулсан дотроос нь онгойлгон дотор нь ундааны сав гэх зэрэг эд зүйл байхаар нь би дахин дуудлага өгөөд буцаж хаалгаа түгжээд явсан юм. Тэгээд дахин 9 сарын 25-ны өдөр дахин дүү Даариймаатай ирээд цагдаагийн бүрэлдэхүүн рүү яриад эд юмаа цэгцлэх талаар яриад юмаа янзлаад явсан. Тэгээд дахин 2014 оны 9 сарын 26-ны өдөр ах Бат-Эрдэнэ дүү Даариймаа нөхөр Радумер, Батсүх нар ирээд хашааны хаалга түгжээтэй байхаар нь ороод юм аа янзлаад байж байсан дээд давхар доошоо буугаад матрасаа харсан чинь ахын дээл матрасан дээр байхаар нь гайхаад энд орж ирээд байна гээд ярьж байгаад дүү Батсүх дээшээ гарсан чинь гэнэт яадаг муу хулгайч вэ гээд орилоод байхаар нь гайхаад дээшээ гарсан чинь өндөр туранхай шар залуу дээгүүрээ нүцгэн хүн байхаар Батсүх 2 гарыг нь хойно нь хүлээд цагдаагийн байгууллага дуудсан юм. …Авдранд байсан хурган дээлний 3 м эгнэсэн арьс, 10-аад ширхэг хурганы арьс, эмээгийн хурган дээл, өвөөгийн зулын гуулин цөгц 80 ширхэг, 40 см галын гуулин үлээгүүр, 1 чихгүй арцны шаналууд, Чех цахилгааны утас 100м, цохилттой дриль 1 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, Самсунг, Шарп, Жинлипе 1 ширхэг 4 дэлгэц их биеийг нь тоносон. Дамартай уртасгагч доторх утсыг 35 м нь тасдсан. Зөөврийн гэрлийг нь тасдаад метрийг нь сайн мэдэхгүй, хүүхдийн унадаг дугай, DDish телевиз эдгээр зүйлүүд алга болсон байсан” гэжээ.

6.Б.Мөнхтунгалаг: “…Би Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төрийн банкны өмнөөс харсан ТҮЦ-ийг ажилуулдаг юм. Би 2013 оны 12 дугаар сарын 10-ны шөнө 24 цагт хаагад ТҮЦ-ний хаалгаа хаагаад цоожлоод гэрт ирсэн. 2013 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутын үед манай хорооны хэсгийн байцаагч утсаар яриад “танай ТҮЦ-нд хулгай орсон байна, яаралтай ир гэсэн. Тэгээд ТҮЦ дээрээ очтол хойшоо харсан торлосон цонхоор хулгай орсон байна лээ. Орон дээр хөнжлөөр бүтээсэн байсан Самсунг нөүтбүүк, телемаксийн интернетийн модем, нэгжний орлого болон хүнсний орлого нийлээд 400.000 төгрөг болон хоёр гар утас, үүргэвч зэрэг эд зүйл алдагдсан. Самсунг маркийн хүрэндүү өнгөтэй нөтбүүк цүнхтэй нь алдсан. 4 жилийн өмнө БСБ-ээс 1.100.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоогоос 2 жилийн өмнө телемаксийн интернетийн модемыг 200.000 төгрөгөөр авсан. Бэлнээр 400.000 төгрөг алдагдсан. Дэвсгэртүүдийг нь санахгүй байна. Хоёр гар утсанд нэгжнүүд байсан. Симээ сэргээхэд нэгж буцаад ороод ирсэн. Иймд нэгж алдаагүй. Нокиа 3210 маркийн саарал өнгөтэй гар утас 20.000 төгрөгөөр авсан, хар өнгийн Нокиа маркийн гар утас 23.000 төгрөгөөр авсан” гэжээ.

7.Б.Уранчимэг: “…2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед гэрэээсээ гараад 17 цаг 50 минутад гэртээ ирсэн чинь манай хашаа, гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд би гэртээ ороод харсан чинь гэрийн баруун хойд талд байсан зурагт байхгүй байсан. Бас гэрийн бүх шүүгээ нээгээд замбараагүй болсон байсан. Гэрийн баруун хойно байсан 32 ичнийн Тошиба зурагт, зүүн орны бүтээлэг, хүрэн чемодантай хүүхдийн хувцас байхгүй болсон байсан. Өөр эд зүйл алдагдаагүй” гэжээ.

8.С.Батзориг: “…2014 оны 07 сарын 14-ний өдөр гэрт ээж, аав, дүү нар ирсэн. Тэгээд гадагшаа 15 цагийн үед гэрэээсээ гараад орой 18 цаг 20 минутын орчим гэртээ ирсэн чинь гэрийн хаалганы цоожийг мултлаад эвдсэн байсан. Тэгээд цагдаад дуудаад цагдаа ирэхээр нь гэрт орсон. Гэрт ороход хойд орны бүтээлэг, 32 инчийн ЛСД Шарп маркийн зурагт байхгүй байсан” гэжээ.

9.М.Сонинцэцэг: “…2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 76 дугаар байранд байдаг Мөнх Амирлан гоо сайхан болох өөрийн ажил дээрээ ирсэн чинь хулгай орсон байсан. Тухайн өдөр түрүүлээд үсчин Алимаа ирээд орох гэсэн чинь цоож нь онгойхгүй өөр цоож зүүсэн байхаар нь урд талын хаалгаар орох гэсэн хаалга нь онгорхой хулгайл орсон байсан гэсэн. Би тэр үед яг ирж таараад цагдаад дуудлага өгсөн. Манай гоо сайхнаас 42 инчийн LCD зурагт, самсунг маркийн таблет, манай өрөөнд байдаг ээж Цэрэнмягмарын цоожтой хөргөгчинд байсан үсний будагнууд, нөмрөг хулгайд алдагдсан байсан” гэжээ.

10.Д.Түмэн-Өлзий: “…2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо дугуй засварын хойд талд машин угаалгын газар ажиллуулж байгаад машин угаалгын насос, шинэ тоос сорогч, 100 литрийн цэнхэр өнгийн поошиг, усны гутал зэрэг эд зүйлээ дугуй засварын гадна талын блокон саравчинд хийгээд хаалга байхгүй байхаар нь эслэг хавтангаар хаагаад наана 2 ширхэг машины дугуйгаар хаагаад гинжээр бэхлээд цоожлоод дугуй засварын залуу болох Алтангадаст харж байгаарай явлаа шүү гээд яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь Алтангадас утсаар яриад таны эд зүйлийг хулгайлаад аваад явсан байна. Би шөнө унтчихсан байна гэхээр нь очсон наана нь тавьсан байсан эслэг хавтанг эвдээд машин угаалгын мотор 1 ширхэг, улаан өнгийн тоос сорогч, дамартай уртасгагч, эрэгтэй хүний усны гутал 1 хос, 120 литрийн цэнхэр өнгийн усны поошиг зэрэг алдсан” гэжээ.

11.Б.Гандэлгэр: “…2015 оны 5 дугаар сарын 22-ны өдөр би 10 цагийн үед аав Баяраа ээж Сарангуа, дүү Гантогтох, охин Номин-Эрдэнэ, эхнэр Насанбаярын хамтаар Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байрлах гэрээ түгжээд эмнэлэг рүү явсан. Манай гэрт хүн үлдээгүй, хашаандаа ганц гэрээрээ байдаг. Өдрийн 15 цагийн орчимд гэр бүлийнхэнтэйгээ гэртээ харихад хашааны хаалга онгорхой, гэр цоожгүй, хаалга нь хаалттай байсан. Гэрийн цоож орон дээр байсан, гэрт байсан хувцасны шкафны нүдэнд байсан 1 ширхэг хөөрөг, хос монетон 1 ширхэг, бурханы шургуулганд байсан 1 ширхэг хөөрөг, 1 ширхэг мөнгөн аяга зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Тэгээд шууд цагдаад хандаж дуудлага өгсөн” гэжээ.

12.Э.Эрдэнэ: “…2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр өөрийн гэр болох Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 1-1А тоотоос манай ээж 7 цагийн үед гараад явсан байсан. Би өдөр 15 цагийн орчимд гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн үүдний амбаарын хаалга, гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд орсон чинь манай гэрийн зүүн талын орон дээр байсан бүтээлэг, хойморт байсан Шарп брэндийн 41 инчийн LCD зурагт алга болсон байсан” гэжээ.

13.О.Бурмаа: “…2015 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 12 цагаас 13 цаг 30 минутын хооронд хүүхдээ хүргэж өгчөөд гэртээ иртэл цонхоор хулгайч орж эд зүйл алдагдсан байсан. ...Манай хүүгийн компьютерийн процессор дотроос Asus gtx 750ti алдагдсан. Энэ нь 320 000 төгрөг, seagatebaracuda dark 1tb нь 160 000 төгрөг, 8 gb ddr3 ram 140 000 төгрөг,  Microsoft mouse 3.0 нь 45 000 төгрөг, бага гарын мөнгөн аяга Мөнгөн завъяа дэлгүүрээс 2012 онд 120 000 төгрөгөөр авч байсан байх, 100 000 төгрөгөөр үнэлнэ. Би алтан бөгжөө Баянхонгор аймгаас 3,9 гр цэвэр алт аваад хотод алт мөнгөний дарханаар титэмтэй бөгж хийлгэсэн. Уг бөгжөө 390 000 төгрөгөөр үнэлнэ. Цагаан алттай бөгжөө Орос улсаас 2008 онд 4,2 граммтай бөгж 580 000 төгрөгөөр авч байсан. Энэ үнээр нь үнэлнэ. Солонгос монетон гинж, кулонтойгоо 2014 онд манай шавь нар мөнгө өгөхөөр нь 180 000 төгрөгөөр авч байсан. Энэ үнээр нь үнэлнэ. Арилдаггүй Солонгос бөгж комоор нь 170 000 төгрөгөөр авч байсан ба хулгай орох үед ээмгийг нь зүүж байсан чинь бөгжийг нь авсан байсан. Граммыг нь мэдэхгүй, 20 000 төгрөгөөр үнэлнэ. Англи загварын өрөөсөн монетон ээмэг хосоор нь манай дүү Англиас авчирч өгсөн. Харин 1 ширхэгийг нь хулгайд алдсан. Уг ээмэг нь 1 грамм бөгөөд 30 000 төгрөгөөр үнэлнэ. Өөр алдагдсан зүйл байхгүй” гэжээ.

14.С.Лхагва-Эрдэнэ: “…Би 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байхад миний эхнэр Ч.Оюунчимэг гэрт хулгай орчихсон байна гэж надад утсаар хэлсэн. Гэртээ ирэхэд цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн үзлэг хийж байсан. Хулгайч манай байшин руу унтлагын өрөөний цонхыг түхээд орчихсон байсан. Байшин дотор ороод эд зүйлээ бүртгэж үзэхэд манай унтлагын орны хажууд байсан шүүгээнээс миний хөөрөг, гаанс хоёр байхгүй болсон байсан. Харин орны хажууд байдаг эхнэр унтдаг хэсгийн шүүгээнээс эхнэр Оюунчимэгийн үнэт эдлэл болох алтан гинж, алтан ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, зүүлт зэрэг алдагдсан. Бас том өрөөнд байсан шилэн шүүгээнээс 4 ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан” гэжээ.

15.Т.Хандсүрэн: “…Би нөхөр Д.Андрейн хамтаар БЗД-ийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр 7-3288Б тоотод амьдран сууж байна. Хөгшин бид 2 гадуур нэг их гарч яваад байдаггүй. Манай гэр ихэнхдээ л эзэнтэй байдаг юм. 2015 оны 5 дугаар сарын 03-ны ням гарагт би нөхрийн хамтаар 11 цаг жаахан өнгөрч байхад гэрээ цоожлоод, хашаагаа хааж, түгжээд гарч явсан. Тэгээд явж байтал 17 цагийн үед манай охин Золзаяа утсаар залгаад танай гэрт хулгай орчихсон байна. Цагдаа дуудчихсан гэж хэлсэн. Охин Золзаяагийн гэр нь манай хажууханд байдаг юм. Манай гал тогооны өрөөний, урагшаа харсан цонхыг хөшөөд, түгжээг нь онгойлгоод хулгайч орсон байсан. Манай гэрийн том өрөөний баруун талын авдар дотор байсан 5 ширхэг мөнгөн аяга, гал тогооны өрөөний шүүгээнд байсан. Манай хөгшний хоол иддэг 1 ширхэг мөнгөн аяга, мөн бурханы гүнгэрваа дотор байсан 10.000 төгрөг, хувцасны шкафны нүдэнд байсан жижиг цагаан хөөрөг зэргийг аваад явсан байсан. Бид нар гэрийнхээ гадна талын төмөр хаалгыг түлхүүрээрээ онгойлгож орсон. Дотор талын модон хаалга түгжээгүй болсон байсан. Уг нь нөхөр бид 2 гарахдаа хаалгаа давхраар нь түгжээд гарсан юм. Гал тогооны өрөөнөөс алдсан мөнгөн аяга нь 500 гр багтаамжтай, 1970 онд хийлгэж байсан. Хуучны, хар тагшин аягыг 12 лан мөнгөөр бүрж мөнгөлсөн, ямар нэгэн хээгүй, цулгай, их гарын аяга байсан” гэжээ.

16.Л.Бат-Өрнөлт: “…2015 оны 7 дугаар сарын 11-ний өглөө 8 цаг өнгөрч байхад гэр бүлээрээ Төв цэнгэлдэх хүрээлэн орж наадмын нээлтийн үйл ажиллагаа үзэхээр явсан. Тэгээд 13 цаг 40 минутын үед гэртээ ирэхэд хашааны жижиг хаалга онгорхой байсан. Манай хашааны хаалга кодтой учраас гаднаасаа онгойдоггүй. Харин дотор талаасаа онгойдог. Мөн жижиг өрөөний вакум цонх онгорхой байсан. Тэгээд хулгай орсон байна гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа ирсний дараа алдагдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 4 үе дамжин ирсэн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, аяганы гадна талд ямар нэгэн хээ угалз байхгүй, зузаан мөнгөөр бүрсэн тагш нь нэг талдаа босоо цууралттай байсан. Энэ аягаа 500.000 төгрөгөөр үнэлнэ. Мөн эмээлийн пойлуулсан материалаар хийгдсэн ком чимэг алдагдсан. Энэ комыг 2013 онд 60.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Энэ үнээр нь үнэлнэ. Luniks FX60 маркийн зургийн аппаратыг 2011 онд БСБ дэлгүүрээс 470.000 төгрөгөөр худалдаж авсан” гэжээ.

17.Ч.Баттулга: “…Манай гэр Баянгол дүүргийн 11-р хороонд байрлах Зүүн Ард Аюушийн 7-205 тоотод байдаг юм. 2015 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 14 цаг үед гэрээсээ гэр бүлээрээ гараад дүүргийн ойн хуралд суучихаад үдээс хойш 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн том өрөөний цонхыг хөшиж онгойлгож ороод хулгай хийсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм. Манай гэрийн том өрөөний сервантанд байсан цэнхэр өнгийн дайлантай Халтар манан хөөрөг, мөн Никон маркийн гэрэл зургийн аппарат, мөн үүдэнд гутлын тавиур дээр байсан цагаан өнгийн пүүз алга болсон” гэжээ.

18.Т.Пүрэвсүрэн: “…Би 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 22-р хороо, Баруун алтан өлгийн 33-544Б тоот гэрээс нөхөр Алтанхуяг, 3 охины хамт 13 цаг өнгөрч байхад гараад гэртээ 20 цаг өнгөрч байхад ирсэн. Бид нарыг ирэхэд хашааны хаалга түгжээтэй байсан нь онгорхой, зүүн тийш харсан цонх онгорхой байсан. Тэгээд ороод үзтэл манай гэрт байсан 2 ширхэг нөүтбүүк, зургийн аппарат, хөөрөг, монетон хос ээмэг, монетон гинж нь алга болсон байсан. Мөн миний өөрийн жижиг савтай ээмэг, бөгж алга болсон бөгөөд тухайн саванд 2 мөнгөн гинж, мөнгөн ээмэг байсан бусад нь зүгээр гоёлын зүйлүүд байсан. Эдгээр зүйлүүд алга болсон” гэжээ.

19.Э.Ариунаа: “…Би 2015 оны 7 дугаар сарын 24-ний өглөөний 09 цаг 20 минутын үед гэрээсээ гараад ажлаа хийж байгаад өдөр 15 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд өвлийн байшингийн вакум цонх нь онгорхой байсан. Тэгээд би гэр рүүгээ орсон чинь гэрийн эд зүйлийг бүгдийг нь онгичоод хаячихсан эмх цэгцгүй болгосон байсан. Юмаа бүртгэж үзсэн чинь орны гудас доогуур түрийвчинд байсан бэлэн 210.000 төгрөг, ширээн дээр байсан Скай маркийн гар утас зэрэг эд зүйлүүд алдагдсан байсан. Тэгээд би гэрээ цэвэрлэчихээд байж байхад манай найз ирээд цагдаад дуудлага өг гэхээр нь би дуудлага өгсөн юм.” гэжээ.

20.З.Энхбаяр: “…2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 17-н цагийн үед би гэрээ түгжээд гараад явсан бөгөөд тухайн өдөр би хоёр хүүхдийн хамт ээжийнхээ гэрт очиж хоносон юм. Тэгээд маргааш нь 10 цагийн үед гэртээ ирэхэд хаалга онгорхой гэрийн хаалга түгжээтэй цонх онгойсон байдалтай байсан. Тэгээд гэрт орж үзэхэд зурагт байхгүй болсон байсан. Зурагт нь хар өнгийн 40 инчийн хар өнгийн Тошиба брэндийн зурагт байсан.” гэжээ.

21.Ё.Оролмаа: “…Би 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 18.30 минутын үед гэртээ галаа түлчихээд хашаандаа байрлах айл руу орж сууж байгаад 19.00 цагийн үед гэртээ ороход зүгээр байсан ба буцаж гараад хажуу айлдаа байж байгаад 21.00 цагийн үед гэртээ ороход манай гэрийн том өрөөний вакум цонх онгорхой гэрээс Самсунг маркийн 43 инчийн телевизор болон мөнгөлсөн 8*5 см хэмжээтэй Цагаан Дарь-Эх бурхан зэрэг эд зүйл алдагдсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэжээ.

22.Н.Алтантуяа: “…Би 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр Хувьсгалчдын г-11-В тоотод байрлах гэрээсээ хүүхдээ сургуульд нь хүргэж өгөхөөр гараад 17.30 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалганы цоож байхгүй онгорхой байхаар нь гэртээ ороод харахад гэрийн хойморьт тавиур дээр байсан Сони маркийн 32 инчийн телевизор удирдлагын хамт авсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэжээ.

23.Л.Баярцэнгэл: “…Би 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 07.10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр хувьсгалчдын г-755 тоотод байрлах гэрээсээ ажилдаа гарсан. Тэгээд намайг ажил дээрээ байж байхад 17:00 цагийн үед манай нөхөр Цогтбаяр залгаад “гэрт хулгай орчихсон байна” гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр ажлаа тараад гэртээ ирэхэд нь манай өвлийн сууцны цонхны хаалт төмрийг хөшиж вакум цонхоор хулгайч орж эд зүйл алдагдсан байсан.” гэжээ.

24.Д.Атарцэцэг: “…Би 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр хувьсгалчдын г-11-10 тоотод байрлах гэрээсээ 08:15 цагийн үед гарсан. Тэгээд намайг гадуур явж байхад манай гэрт хамт байдаг хамаатны хүүхэд Ууганбаяр над руу 15.00 цагийн үед залгаад “гэрийн цонх онгорхой хулгайч орсон байна, зурагт алга” гэхээр нь шууд гэртээ ирэхэд манай өвлийн байшингийн том өрөөний вакум цонх хагас онгорхой байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгөөд цагдаа нарыг ирэхээр нь хаалгаа түлхүүрдэж онгойлгож ороод харахад манай том өрөөний зүүн урд хэсэг байрлах тавиур дээр байсан 40 инчийн Тошиба маркийн телевизор DDISH суваг хүлээн авагчтай алдагдсан байсан. Манай гэрт орсон хулгайч цонхоор ороод гарахдаа гэрийн хаалгаар гарсан байх, гэрийн хаалга дотроосоо бариулын дарахаар онгойдог юмаа. Гэхдээ намайг гэртээ ирэх үед Ууганбаяр мэдэхгүй гэрт ороод үзчихсэн байсан” гэжээ.

25.О.Ууганжаргал: “…Би 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 08.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо хувьсгалчдын г-715 тоотод байрлах гэрээсээ гарч ажилдаа явсан. Тэгээд орой ажлаа тараад орой 20:30 цагийн үед гэртээ ирэхэд хашааны явган хаалга онгорхой байхаар нь хашааны том хаалгыг онгойлгож машинаа оруулчихаад гэртээ орох гэхэд манай өвлийн сууцны хаалганы цоож байхгүй байхаар нь хаалгаа нээгээд харахад манай гэрийн доторхи эд зүйлүүдийг онгичоод хаячихсан байхаар нь цагдаагийн байгууллагад хандаж дуудлага өгөөд удаагүй цагдаа нарыг ирэхээр нь гэртээ орж эд зүйлээ шалгахад гэрийн баруун хэсэгт байрлах хар, цагаан өнгийн шүүгээн дээр байсан Тошиба маркийн хар өнгийн гадаргуутай 32 инчийн телевизор мөн телевизорийн доод тавцан дээр байсан саарал өнгийн гадаргуутай DVD тоглуулагч 1 ширхэг, мөн гэрийн хойд хэсэгт байрлах бор шаргал өнгийн хувцасны шүүгээний баруун талын хаалганы дотор талын дээд /давхар хаалгатай./ тавцан дээр байсан ногоон өнгийн эмжээртэй шар торгон дайлантай бага гарын хийцтэй мөнгөн нуухтай, шүрэн толгойтой цагаан хаш хөөрөг 1 ширхэг, гэрийн урд хэсэгт байрлах тольтой хүрэн өнгийн шүүгээний зүүн талын шургуулганд байсан алтлаг шаргал өнгийн гоёлын цүнхэнд  байсан талсттай монетан жижиг цагираган ээмэг /хос/ монетан талсттай бөгж /чигчий хурууны/ 1 ширхэг монетан гинж, цулгуй мөнгөн бугуйвч 1 ширхэг, цул мөнгөн бөгж 1 ширхэг, цэнхэр ягаан өнгийн шигтгээтэй мөнгөн гинж, ээмэг, кулоны хамт мөн хөх саарал сувдан бөгж, ээмэг гинж, кулоны хослол циркон шигтгээтэй бөгж 1 ширхэг, мөн манай охины улаан өнгийн шигтгээтэй мөнгөн ээмэг  /хүүхдийн/ мөн толгойн гоё хийлгэхээр цуглуулж байсан мөнгө эдлэлүүд алдагдсан” гэжээ.

26.Ш.Хос-Эрдэнэ: “…Би 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 08.00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 хорооны нутаг дэвсгэр хувьсгалчдын Б-213Б тоотод байрлах гэрээсээ гарсан. Тэгээд орой 17:00 цагийн үед гэртээ ирэхэд манай өвлийн сууцны вакум цонхыг хөшсөн гэрийн эд зүйл онгичсон байдалтай байхаар нь хулгайч орсон гэж мэдээд цагдаагийн байгууллагад хандаж цагдаа нарыг ирэхээр нь хамт гэртээ орж шалгахад манай зочины өрөөний баруун талын вакум цонхыг хөшиж унтлагын өрөөний баруун талын хананд байрлах хүүхдийн хувцасны шүүгээнд байсан эхнэр Дулмаагийн хэрэглэдэг монетан хос ээмэг, монетан кулонтой гинж, монетан бугуйвч, мөнгөн хүзүүний зүүлт, мөнгөн бөгж, зэрэг эд зүйл алдагдсан байсан” гэжээ.

27.Б.Батчимэг: “…Би гэртээ аав Болд, дүү Лхамжав нарын хамт оршин суудаг юм. Харин манай ах Батбаяр нь гэр бүлийнхээ хамт манай хашаан дотор манай гэрийн эсрэг талд Монгол гэрт оршин суудаг юм. 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр аав Болд бид хоёр 12 цагийн үед гэрээсээ гараад Алтанбүргэд гээд Замын цагдаагийн газрын урд талд амьдардаг ахынхаа гэрт очисон юм. Тэгээд гэрт хүн үлдээгүй аав бид хоёр гарахдаа бүргэд хаалганы цоожийг түгжээд тамбарын хаалгыг хятад цоожоор нь түгжээд хашааны хаалгаа зүгээр хаагаад гарсан юм. Аав бид хоёрыг ах Алтанбүргэдийн гэрт байхад 14 цаг 40 минутын үед гэрт хулгай орсон байна гэж аав руу залгаж хэлсэн тэгээд шууд тэндээсээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны цагдаагийн хэсэг дээр очиж цагдаа хэлээд шууд гэр рүүгээ очсон юм. Гэрийн хашааны хаалгаар орход манай гэрийн хаалга түгжээтэй, харин вакум цонх онгорхой байдалтай байсан. Том өрөөнд байсан бүх эд зүйлсийг эмх замбараагүй байдалтай тараасан байсан. Тэгээд алдагдсан эд зүйлс байна уу? гэж аав, ах бид гурав бүртгэж үзсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд үзлэг хийгээд гар хурууны хээг бэхжүүлж аваад явсан” гэжээ.

28.Т.Энхтуяа: “…Би Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд байгаа хаяган дээрээ 2010 оноос хойш оршин сууж байгаа юм. 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би гэрээсээ Бэлх рүү үсчингийн сургалтанд суух гээд гараад явсан юм. Тэгээд гэртээ 16 цагийн үед ирэхэд цонх хагалсан байсан. Тэгээд гэрт ороод үзхэд буйдан дээр байсан зөөврийн компьютер, ээмэг, зүүлт, мансартанд авдранд байсан үнэгэн малгай зэрэг зүйлсийг хулгайд алдсан байсан” гэжээ.

Гэрчүүдээс мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

1.М.Сүхбаатар: “…Би Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 28-345 тоотод 1981 оноос хойш одоог хүртэл оршин сууж байна. Дугарсүрэн нь миний 3 дахь хүүхэд, манай гэрт хулгай ороход би Австрали улсад амарч байсан. Тэгээд манайх цоожтой эзэнгүй байсан. Тэгээд Дугарсүрэн манай гэрийг эргэж, тойрч байсан. ...Гэрийн том өрөөний баруун талын хананд байрласан сервантны тавиур дээр 5 мөнгөн аяга давхарлаад байж байсан. Алдсан мөнгөн аяганы нэг мөнгөн аягыг хийлгэсэн, бусад мөнгөн аягыг бэлэг дурсгалд авсан байдаг” гэжээ.

2.Ц.Даваасүрэн: “…2014 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 30 минутын үед эхнэр Уранчимэг залгаад гэрт хулгай орсон байна хүрээд ир гэсэн. Тэгээд гэрт ирэхэд гэр онгорхой гэрт байсан 32 инчийн зурагт алга болсон байсан. Бас Эрээнээс авирсан бор чемодантай хүүхдийн хувцас байхгүй болсон байсан” гэжээ.

3.Т.Цэрэнмягмар: “…Би хулгай гарсан өдөр амраад хүүхэд харж байсан. Надад хулгай орсон байна гэж хэлж байсан, би очиж чадаагүй. Тэгээд маргааш нь буюу 2015 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ирээд эд зүйлээ бүртгэсэн чинь үсний будагнууд, нөмрөг алдагдсан байсан. Уг эд зүйлийг охин Сонинцэцэг нэхэмжилсэн байгаа” гэжээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2015.7.09-ний 02/675 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн ¹1, 3, 4, 7, 11 гэж дугаарласан гарын мөр Б.Болдбаатар, Ч.Алтангэрэл, Б.Ариунтуяа, Ч.Буян-Орших, Б.Ган-Эрдэнэ, О.Бурмаа, М.Батжаргал нарын гарын дардас шинжилгээнд тэнцэнэ. Харин ¹2, 5, 6, 8, 9, 10, 12, 13, 14 дугаартай гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй.

2.Тэнцэж байгаа хэргийн газраас бэхжүүлсэн ¹1 дугаартай гарын мөр Очирын Бурмаагийн барун гарын эрхийн хуруугаар, ¹11 дугаартай гарын мөр нь Д.Бгийн зүүн гарын долоовор хуруугаар тус тус үүсгэгдсэн байна гэжээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2015.7.25-ны 01/341 тоот дүгнэлтэд:

1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 8 хэсэг дактохальсанд байх гарын мөрнүүдийн 2 дугаарт дактохальсанд байх гарын мөр ¹1 гэж дугаарласан нь шинжилгээнд тэнцэнэ.

2.Уг шинжилгээнд тэнцсэн гарын мөр ¹1 нь Папилон санд MN000510007777 дугаараар бүртгэгдсэн Д.Бгийн Дүгэрийн зүүн гарын алганы хээтэй, тохирч байна. Уг гарын мөр нь эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрнүүдтэй тохирохгүй байна гэжээ.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2015.7.25-ны 02/766 тоот дүгнэлтэд:

1.2015.7.14-нд БЗД-ийн 22-р хороо Алтан өлгийн 33-544б тоотод хулгай орж эд зүйлс алдагдсан гэх хэргийн газраас илрүүлж бэхжүүлж ирүүлсэн 20 ширхэг мөрний 2, 11, 17, 19 дугаартай 4 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ.

2.Шинжилгээнд тэнцэх дээрх дакто хальсан дахь 4 ширхэг гарын мөрийг “АДИС Папилон” санд, “2015-361-БЗД” гэж кодлон автомат хайлтанд явуулж үзэхэд 19 гэж дугаарласан 1 ширхэг мөр уг санд хадгалагдаж буй Дүгэр овогт Д.Б гэсэн нэртэй MN005210008034 кодоор бүртгэгдсэн хүний баруун гарын дунд хурууны дардастай ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдэгээрээ хоорондоо тохирч байна. Харин эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй ерөнхий ба хувийн онцлог шинж тэмдгээрээ хоорондоо тохирохгүй байна гэжээ.

Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзвэл, шүүгдэгч Д.Б нь

2014 оны нь 7 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 49 дүгээр байрны 36 тоотод оршин суух А.Нямсүрэнгийн байшингийн цонхыг  хагалан нэвтрэн орж, дунд гарын орчин цагийн мөнгөн аяга, 400 евро (996.928 төгрөг)-той түрийвч зэрэг нийт 1.114.928 төгрөгийн эд хөрөнгө хулгайлахыг завдсан,

2013 оны 12 дугаар сарын 10-наас 2016 оны 5 дугаар сарын 26-ны хооронд Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт орших иргэдийн оршин суух монгол гэр, байшин, амбаар болон үйл ажиллагаа явуулдаг худалдааны ТҮЦ, үсчин гоо сайхны газрын хаалга, цоож эвдэх, цонх хагалах аргаар нэвтрэн орж удаа дараа бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авснаас   

хохирогч Ц.Оюунд 1.100.000 төгрөгийн,   Р.Отгончимэгт 1.380.000 төгрөгийн, С.Дугарсүрэнд 520.000 төгрөгийн, Д.Дэнсэнбалд 4.125.000 төгрөгийн, Б.Мөнхтунгалагт 1.035.000 төгрөгийн, Б.Уранчимэгт 444.000 төгрөгийн, С.Батзоригт 250.000 төгрөгийн, “Мөнх-Амирлан” гоо сайхны газарт 850.000 төгрөгийн, Д.Түмэн-Өлзийд 420.000 төгрөгийн, Б.Гандэлгэрт 3.930.000 төгрөгийн, Э.Эрдэнэд 250.000 төгрөгийн, О.Бурмаад 1.700.000 төгрөгийн, С.Лхагва-Эрдэнэд 3.120.000 төгрөгийн, Т.Хандсүрэнд 4.720.000 төгрөгийн, Э.Ариунаад 350.000 төгрөгийн, Т.Пүрэвсүрэнд 510.000 төгрөгийн, Л.Бат-Өрнөлтөд 200.000 төгрөгийн, Ч.Баттулгад 3.340.000 төгрөгийн, З.Энхбаярт 520.000 төгрөгийн, Ё.Оролмаад 500.000 төгрөгийн, Л.Баярцэнгэлд 280.000 төгрөгийн, Д.Атарцэцэгт 560.000 төгрөгийн, О.Ууганжаргалд 240.000 төгрөгийн, Ш.Хос-Эрдэнэд 389.000 төгрөгийн, Б.Батчимэгт 510.000 төгрөгийн, Т.Энхтуяад 475.000 төгрөгийн, Н.Алтантуяад 280.000 төгрөгийн буюу нийт 27 удаагийн үйлдлээр бусдад 31.998.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгийн үнэлгээнүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2015.7.09-ний 02/675, 2015.7.25-ны 02/766, 2015.7.25-ны 01/341 тоот дүгнэлтүүд, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд шүүгдэгч Тайжууд овогт Д.Бг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнээс бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2013-2016 онуудад 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг орон байранд нэвтэрч, давтан үйлдсэнээс бусдад 31.998.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн ба уг хуульд таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулж болохоор заасан, харин 2015 оны Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заажээ. Шүүх хохирлын хэмжээг тодорхойлохдоо мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар 10.000-аас дээш 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нэг нэгжийг 1000 төгрөгтэй тэнцүү буюу үлэмж хэмжээгээр тооцсон болно. Шүүгдэгч нь 27 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинжтэй боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд уг байдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүний хүндрүүлэх шинжид тооцоогүй байжээ. 

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч тэрээр хулгайлах гэмт хэргийг 27 удаа үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналаар Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна.

Шүүгдэгч Д.Бгаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол 31.998.000 төгрөгийг гаргуулж, нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Д.Б нь 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хойшлуулшгүйгээр 3 хоног саатуулагдсан, 2014 оны 12 дугаар сарын 09-нөөс 2015 оны 4 дүгээр сарын 29 хүртэл 140 хоног, 2015 оны 8 дугаар сарын 01-нээс мөн оны 11 дүгээр сарын 30-ныг хүртэл 120 хоног, 2016 оны 7 дугаар сарын 26-наас мөн оны 11 дүгээр сарын 24-нийг хүртэл 120 хоног, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс шүүх хуралдаан хүртэл 234 хоног, нийт 617 хоног цагдан хоригдсон тул уг хугацааг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Тайжууд овогт Д.Бг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнээс бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Бг 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Бд оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн цагдан хоригдсон 617 (зургаан зуун арван долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бгаас 31.998.000 (гучин нэг сая есөн зуун ерэн найман мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ёшибуу овогт Цэвэгжавын Оюун (РД:ТА57052561)-д 1.100.000 төгрөг, хохирогч Онход овогт Раднаажавын Отгончимэг (РД:РЙ84022405)-т 1.380.000 төгрөг, хохирогч Үлтидэн овогт Сүхбаатарын Дугарсүрэн (РД:ХГ75061719)-д 520.000 төгрөг, хохирогч Хиад Боржгон мэргэн овогт Дансрангийн Дэнсэнбал (РД:ВЭ79051564)-д 4.125.000 төгрөг, хохирогч Боржигон овогт Баттулгын Мөнхтунгалаг (РД:ТЖ75011682)-т 1.035.000 төгрөг, хохирогч Цоохор овогт Бүдийн Уранчимэг (РД:ДЕ76060808)-т 444.000 төгрөг, хохирогч Сүхэдэй овогт Сүрэнжавын Батзориг (РД:ПЭ86072610)-т 250.000 төгрөг, хохирогч Их шавь овогт Магсаржавын Сонинцэцэг (РД:НХ85062708)-т 850.000 төгрөг, хохирогч Барзагтай овогт Доржийн Түмэн-Өлзий (РД:ПЭ66111831)-д 420.000 төгрөг, хохирогч Боржигон овогт Баяраагийн Гандэлгэр (РД:ВЕ87122512)-т 3.930.000 төгрөг, хохирогч Боржигон овогт Энхбатын Эрдэнэ (РД:МЗ87012010)-д 250.000 төгрөг, хохирогч Он цэцэгт овогт Очирын Бурмаа (РД:ДЮ64111904)-д 1.700.000 төгрөг, хохирогч Шанхад овогт Сүхчимэдийн Лхагва-Эрдэнэ (РД:СВ81120911)-д 3.120.000 төгрөг, хохирогч Их Мэргэд овогт Тогтохын Хандсүрэн (РД:АЮ48121566)-д 4.720.000 төгрөг, хохирогч Борья овогт Лхагвасүрэнгийн Бат-Өрнөлт (РД:СШ80102912)-д 200.000 төгрөг, хохирогч Жаргалжин овогт Чулуунбаатарын Баттулга (РД:ЧО66103173)-д 3.340.000 төгрөг, хохирогч Таргууд овогт Түмэн-Өлзийгийн Пүрэвсүрэн (РД:ОЮ63112800)-д 510.000 төгрөг, хохирогч Хүнд овогт Энхбаатарын Ариунаа (РД:СП81010808)-д 350.000 төгрөг, хохирогч Багш овогт Загалын Энхбаяр (РД:ШД84040104)-т 520.000 төгрөг, хохирогч Хайрханы цагаан гэрийнхэн овогт Ёндонжамцын Оролмаа (РД:ИЦ80060704)-д 500.000 төгрөг, хохирогч Саарал адуу овогт Нямжанцагийн Алтантуяа (РД:АЙ84010228)-д 280.000 төгрөг, хохирогч Баажий овогт Лхаасүрэнгийн Баярцэнгэл (РД:МП84110762)-д 280.000 төгрөг, хохирогч Жалайр овогт Дэмбэрэлийн Атарцэцэг (РД:ДС60122707)-т 560.000 төгрөг, хохирогч Өндөр дарга овогт Оюун-Эрдэнийн Ууганжаргал (РД:СО82050302)-д 240.000 төгрөг, хохирогч Зүүн хярынхан овогт Шинэбаатарын Хос-Эрдэнэ (РД:УШ89021651)-д 389.000 төгрөг, Сартуул овогт Болдын Батчимэг (РД:ИЭ86120764)-т 510.000 төгрөг, хохирогч Сартуул овогт Тангадын Энхтуяа (РД:ИЭ83022300)-д 475.000 төгрөгийг тус тус олгосугай.

7.Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.БУЯННЭМЭХ