Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/636

 

 

 

 

   2023            6              22                                          2023/ДШМ/636

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Солонго,

хохирогч Ш.Б, Г.С, Ц.А,

шүүгдэгч Н.Б,

нарийн бичгийн дарга  Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч М.Далайхүү, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2023 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.О, Б.Н, Г.С, Ц.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Н.Б-д холбогдох 2005011481694 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

......... овгийн ......-ын Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ......... аймагт төрсөн, .. настай, э..эгтэй, .. боловсролтой, ......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... дүүргийн .. дугаар хороо, .. тоотод оршин суух, /РД:............../,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 07 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 02 сар 04 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоож шийдвэрлэж байсан.

1. Шүүгдэгч Н.Б нь “Хаан банканд ажилладаг, ахлах эдийн засагч зарах 2, 3 байр байгаа” гэж хохирогч Д.Н-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвд байрлах Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг өөртөө авч залилсан,

2. Өөрийгөө “Хаан банканд ажилладаг, шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан байр гэж “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд 69.7 м.кв2 өрөө байрыг зарна” гэж хохирогч Г.Н-тэй 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 312 тоот “Зээлийн гэрээ” байгуулж баримт бичиг ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.200.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

3. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.О-д “би Хаан банканд эдийн засагчаар ажилладаг, манай банканд шүүхийн шийдвэрээр хураагдсан байр байгаа, уг байрыг худалдана, байрны урьдчилгаа болон бичиг баримтыг хөөцөлдөхөд шаардагдах мөнгийг шилжүүл” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 4.372.500 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

4. “Falcon Black” гэсэн нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Б.Ч-д “НТ буюу Тайван доллар байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр /Б.Ч-ын ээж/ хохирогч Б.Н-ын шилжүүлсэн 2.790.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “Тайван дахь Монголчуудын цахим хуудсанд” “доллар авна, зарна” гэсэн зар байршуулан иргэн Н.С-тэй харилцаж “54к 90 төгрөгөөр худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 онь 3 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Т.Х-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 4.860.000 төгрөгийг залилсан,

6. “Мөнхбаатар п.лоло” гэсэн нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Х.А-д “хямд үнээр юань зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 3.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

7. Өөрийгөө “Ж.Гантулга гэж танилцуулан түрээслэн сууж байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3А байрны 18 тоот 2 өрөө байрны ордер, гэрчилгээ Хаан банканд барьцаанд байгаа, байраа 65.000.000 төгрөгт зарна” гэж хохирогч Х.М-т итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 24.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

8. “Гантулга Ганаа” нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж хохирогч Б.Э-д “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

9. “Bostol Holo” гэх нэртэй facebook цахим хаяг ашиглан “төгрөг валют болгож сольж өгнө” гэж хуурамч зар байршуулж Ж.Ө-тай “Mongolia” гэх We chat хаягаар харилцан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч И.Б-ийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 1.815.625 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

10. Олон нийтийн зарын “Үнэгүй.мн сайтад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 78 тоотыг түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.Г-өд “байраа түрээсэлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

11. Өөрийгөө О.Учрал гэж танилцуулан өөрийн түрээслэн сууж байсан “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 26 тоот орон сууцыг нэг сарын барьцаатай сарын 700.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж Ц.А-той “Түрээсийн гэрээ” хийх нэрийдлээр бичиг баримт ашиглан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “ЭБО” төвийн 5 давхарт байхдаа шилжүүлсэн 4.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

12. Facebook цахим хэрэгсэл ашиглан “хажуу өрөө түрээсэлнэ” гэх зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Т-т өөрийгөө Энхбаяр гэж танилцуулан “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 41 тоотод хажуу өрөө түрээслүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус байранд байхдаа түрээсийн мөнгө гэж 800.000 төгрөгийг бэлнээр, 600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

13. “Zoolko Zoolko” гэх нэртэй facebook хаягт “БНХАУ-ын Эрээн хотоос бараа захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулан, уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.З-д “эмэгтэй хувцасны захиалга авч байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 618.560 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. Facebook цахим хэрэгсэл ашиглан хохирогч Л.М-д өөрийгөө “Бээжин хотод сурдаг оюутан байгаа юм. Би хүмүүст бараа нийлүүлж өгдөг, мөн мөнгөн гуйвуулга хийдэг” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр Баянгол 3 дугаар хороо, 72 дугаар байрны 12 тоотод байрлах гэрээсээ интернэт банк ашиглан шилжүүлсэн нийт 1.359.000 төгрөгийг Хаан банкны 5009150462, 5431106115 дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

15. Д.А-д “хатаагч байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 427.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. “We chat-ын Мongolian” гэх нэртэй цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.М-т “БНХАУ-ын юань худалдан авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол 17 дугаар хороо, Модны 2-оос шилжүүлсэн 1.908.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

17. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Мongolian” нэртэй We chat цахим хэрэгсэл ашиглаж хохирогч О.Э-д “Үлдэгдэл хэдэн юаниа зарах гээд байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 424.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

18. 91591591 дугаараас Viber хаяг нээж өөрийгөө Баяраа гэж танилцуулан, түрээсэлж байсан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 114-59 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлнэ” гэж хохирогч Б.О-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 4.500.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

19. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 236 байрны 27 тоотод хохирогч Б.Э-д “Чех улс руу дайвар ачаа авна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг гадаад паспорт, хүүхдийн шинэ 2 дээл, нярай хүүхдийн 4 ширхэг богино цамц, 10 ширхэг гүрж ногоон цай, 1 килограмм үхрийн борц, 4 хайрцаг тамхи, зөв аарц 30 ширхэг, “Шим шим”, “Юмдүүжин” эм 20 ширхэг зэрэг 322.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, ачааны хөлс” гэж бэлэн 300.000 төгрөгийг залилан авч, нийт 622.500 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23Б дугаар байрны 27 тоотод хохирогч Ш.Б-д “Чех улс руу дайвар ачаа авч явна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 306.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 300.000 төгрөгийг залилан авч, нийт 606.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. “Aagii ВС” гэх нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух хохирогч О.Ө-т “10.000 юань худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4.360.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

22. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулан хохирогч Г.С-д “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-43 тоот орон сууц банкны зээлтэй байгаа, надад яаралтай мөнгө хэрэг болсон, ээж маань БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас зарах гэж байгаа, хувь лизингээр худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 8 дугаар сарын 15-наас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн нийт 49.995.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

23. Цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 426 дугаар байрны В30 тоот гарааш”-ийг нэг жилээр түрээслүүлнэ, сарын түрээс 200.000 төгрөг, түрээсийг нэг жилээр авна” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Н.Б-д “гарааш түрээслүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2.400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

24. Өөрийгөө Батмөнх гэж танилцуулан хохирогч Б.Н-д “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 426 дугаар байрны 11 тоот бусдын орон сууцыг зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвгэрээс шилжүүлсэн нийт 51.000.000 төгрөгийг залилсан,

25. Л.Р-тай дотно харилцаа үүсгэн, үерхэж байхдаа “машин худалдан авч засаад зарна, машин засварын ажил эрхлэх гэж байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Дипломат 45 дугаар байрны 2 тоот гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн нийт 11.150.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

26. Олон нийтийн зарын “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч А.Д-д “Есөн-Эрдэнэ хотхонд байр үзүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.000.200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

27. Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 41 тоотод өрөө түрээслэж байсан Ц.Т-ын өрөөнөөс 3.599.940 төгрөгийн үнэ бүхий “Dell 7” загварын Нөтебүүкийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.Т-т нийт 4.999.940 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дээрх байрнаас эд зүйл авч явахдаа хохирогч Б.О-гийн эзэмшлийн алтан ээмэг, гинж, нүдний шилийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.696.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны гадаа хохирогч П.Т-ыг хүргэж өгөхдөө халааснаас нь “Samsung Galaxy Fold” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянгол дүүргийн прокурорын газраас: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Б-ыг “Бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, мөн “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Н.Б-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Б-ын цагдан хоригдсон нийт 277 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас нийт 246.904.325 төгрөг гаруулж, хохирогч Б.Н-т 2.790.000 төгрөг, Х.А-д 3.900.000 төгрөг, Х.М-д 24.500.000 төгрөг, Ц.А-од 4.900.000 төгрөг, Л.М-д 1.359.000 төгрөг, Д.М-т 1.908.000 төгрөг, Г.Н-т 31.200.000 төгрөг, Д.О-д 4.372.500 төгрөг, Б.О-д 6.196.000 төгрөг, Д.Н-д 25.000.000 төгрөг, О.Э-д 424.000 төгрөг, О.Ө-т 4.360.000 төгрөг, Ш.Б-д 606.000 төгрөг, Би.Э-д 622.500 төгрөг, Т.Х-д 4.860.000 төгрөг, И.Б-т 1.815.625 төгрөг, Г.С-д 48.995.000 төгрөг, Ц.Т-т 4.999.940 төгрөг, Ба.Э-д 1.300.000 төгрөг, Г.З 618.560 төгрөг, Д.А-д 427.000 төгрөг, Г.Г-өд 3.200.000 төгрөг, Л.Р-д 11.150.000 төгрөг, Б.Н-д 51.000.000 төгрөг, Н.Б-д 2.400.000 төгрөг, А.Д-д 4.000.200 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Н.Б-аас хохиролд тооцуулахаар Төрийн сангийн 100900005407 тоот дансанд байршуулсан 15.000.000 төгрөгийг хохирогч нарт олгох ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, хэргийн хамт ирүүлсэн сиди хоёр ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, Эрүүгийн 2005016381738,         20050230411703, 2005028951709, 2005031171704, 2005031471705, 19100189601783, 2105000001826, 2106000092468, 1908042021592, 2019002790213, 2122000500175, 2109002881451, 2109002831456, 2009009861457, 2009023561458, 2109000001478, 2011018581304, 2020000870129, 2018004770386, 2006036060109, 2211000001116, 2106042261562, 2206000001596, 2206018951660, 2205028332598 дугаартай хэргүүдийг нэгтгэсэн, тусгаарласан хэрэг үгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогч Б.Н, Г.С, Д.О, Ц.А нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Н.Б биднийг “орон сууц зарна, түрээслүүлнэ” гэж хуурч залилсан. Нийт 27 хохирогчтой уг хэрэг нь анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж Н.Б нь өөрийн эрхийн дагуу 5 хоногийн хугацаанд нийт хохирлын 50-60 хувийн хохирлыг төлж барагдуулна гэж завсарлага авсан боловч хохирлын 6.07 хувь буюу 15.000.000 төгрөгийг шүүхиийн сан руу хийсэн байдаг.

            Иймд хохирогч нарын зүгээс Н.Б нь өөрийн хэлсэн хохирлоо бүрэн барагдуулаагүй, мөн шүүхээс 7 жилийн хугацаагаар хорих оногдуулсанд гомдолтой байна. Олон удаагийн байнгын давтан үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн, батлан даалтад байх хугацаандаа оргон зайлж залилах гэмт хэргийг дахин үйлдсэн зэргийг анхан шатны шүүх харгалзан үзээгүй гэх мэт хохирогч бидний эд хөрөнгө, сэтгэл санаагаар маш их хохироосонд гомдолтой байна. Бидний зүгээс шүүхээс оногдуулсан ял болон хохирол барагдуулсан хэмжээтэй санал нийлэхгүй байна. ...” гэжээ.

            Хохирогч Г.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Ц.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

            Хохирогч Ш.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. ...” гэв.

            Шүүгдэгч Н.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд объект байгаа, хохирлын 50-60 хувийг төлнө гэж хэлсэн. Тухайн үед анхан шатны шүүхээс хохирол, төлбөр төлөх 5 хоногийн хугацаа авахад таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөөгүй учраас зарж чадаагүй, аль боломжит байдлаараа хохирол төлбөрт 15.000.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” гэв.

            Прокурор Б.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нарын хувьд давж заалдах гомдлынхоо үндэслэлийг бичгээр гаргасан учраас танилцсан. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 6 жил, нийт 7 жилийн хорих ял оногдуулж, нэр бүхий хохирогч нарт 231.904.325 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хэдийгээр улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Б-д 10 жилийн хорих ял оногдуулах санал гаргасан боловч анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Б-ын гэм буруугаа хүлээсэн, хохирол, төлбөрөө төлөхөө илэрхийлсэн, завсарлага авч 15.000.000 төгрөгийг байршуулсан зэргийг харгалзан 7 жилийн хорих ял оногдуулсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхээс хохирогч нарын эрх ашгийг харгалзсан нөхцөл байдал харагддаг. Тодорхой хэмжээгээр ял шийтгэл оногдуулсан ч хохирогч нарын эрх ашгийг харгалзан 7 жилийн хорих ял оногдуулсан болов уу гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.Б-ын залилах гэмт хэргийн талаар:

1. Шүүгдэгч Н.Б нь “Хаан банканд ажилладаг, ахлах эдийн засагч зарах 2, 3 байр байгаа” гэж хохирогч Д.Н-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвд байрлах Хаан банкны АТМ-аас шилжүүлсэн 25.000.000 төгрөгийг өөртөө авч залилсан,

2. Өөрийгөө “Хаан банканд ажилладаг, шүүхийн шийдвэрийн дагуу хураагдсан байр гэж “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд 69.7 м.кв2 өрөө байрыг зарна” гэж хохирогч Г.Н-тэй 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 312 тоот “Зээлийн гэрээ” байгуулж баримт бичиг ашиглаж, итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 31.200.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

3. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулж, уг зарын дагуу холбогдсон хохирогч Д.О-д “би Хаан банканд эдийн засагчаар ажилладаг, манай банканд шүүхийн шийдвэрээр хураагдсан байр байгаа, уг байрыг худалдана, байрны урьдчилгаа болон бичиг баримтыг хөөцөлдөхөд шаардагдах мөнгийг шилжүүл” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 4.372.500 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

4. “Falcon Black” гэсэн нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглаж, иргэн Б.Ч-д “НТ буюу Тайван доллар байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр /Б.Ч-ын ээж/ хохирогч Б.Н-ын шилжүүлсэн 2.790.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

5. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “Тайван дахь Монголчуудын цахим хуудсанд” “доллар авна, зарна” гэсэн зар байршуулан иргэн Н.С-тэй харилцаж “54к 90 төгрөгөөр худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 онь 3 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Т.Х-ийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 4.860.000 төгрөгийг залилсан,

6. “Мөнхбаатар п.лоло” гэсэн нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглаж хохирогч Х.А-д “хямд үнээр юань зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 3.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

7. Өөрийгөө “Ж.Гантулга гэж танилцуулан түрээслэн сууж байсан Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3А байрны 18 тоот 2 өрөө байрны ордер, гэрчилгээ Хаан банканд барьцаанд байгаа, байраа 65.000.000 төгрөгт зарна” гэж хохирогч Х.М-т итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд нийт 24.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн авч залилсан,

8. “Гантулга Ганаа” нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж хохирогч Б.Э-д “БНХАУ-аас бараа захиалж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1.300.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

9. “Bostol Holo” гэх нэртэй facebook цахим хаяг ашиглан “төгрөг валют болгож сольж өгнө” гэж хуурамч зар байршуулж Ж.Ө-тай “Mongolia” гэх We chat хаягаар харилцан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч И.Б-ийн 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн 1.815.625 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

10. Олон нийтийн зарын “Үнэгүй.мн сайтад Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414 дүгээр байрны 78 тоотыг түрээслүүлнэ” гэсэн хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.Г-өд “байраа түрээсэлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 3.200.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

11. Өөрийгөө О.Учрал гэж танилцуулан өөрийн түрээслэн сууж байсан “Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байрны 26 тоот орон сууцыг нэг сарын барьцаатай сарын 700.000 төгрөгөөр түрээслүүлнэ” гэж Ц.А-той “Түрээсийн гэрээ” хийх нэрийдлээр бичиг баримт ашиглан итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хороо, “ЭБО” төвийн 5 давхарт байхдаа шилжүүлсэн 4.900.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

12. Facebook цахим хэрэгсэл ашиглан “хажуу өрөө түрээсэлнэ” гэх зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Ц.Т-т өөрийгөө Энхбаяр гэж танилцуулан “Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 41 тоотод хажуу өрөө түрээслүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр тус байранд байхдаа түрээсийн мөнгө гэж 800.000 төгрөгийг бэлнээр, 600.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

13. “Zoolko Zoolko” гэх нэртэй facebook хаягт “БНХАУ-ын Эрээн хотоос бараа захиалж өгнө” гэх хуурамч зар байршуулан, уг зарын дагуу холбогдсон хохирогч Г.З-д “эмэгтэй хувцасны захиалга авч байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 618.560 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

14. Facebook цахим хэрэгсэл ашиглан хохирогч Л.М-д өөрийгөө “Бээжин хотод сурдаг оюутан байгаа юм. Би хүмүүст бараа нийлүүлж өгдөг, мөн мөнгөн гуйвуулга хийдэг” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд 4 удаагийн гүйлгээгээр Баянгол 3 дугаар хороо, 72 дугаар байрны 12 тоотод байрлах гэрээсээ интернэт банк ашиглан шилжүүлсэн нийт 1.359.000 төгрөгийг Хаан банкны 5009150462, 5431106115 дугаарын дансуудаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

15. Д.А-д “хатаагч байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 427.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

16. “We chat-ын Мongolian” гэх нэртэй цахим хэрэгсэл ашиглан хохирогч Д.М-т “БНХАУ-ын юань худалдан авч өгнө” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол 17 дугаар хороо, Модны 2-оос шилжүүлсэн 1.908.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

17. 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Мongolian” нэртэй We chat цахим хэрэгсэл ашиглаж хохирогч О.Э-д “Үлдэгдэл хэдэн юаниа зарах гээд байна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 424.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

18. 91591591 дугаараас Viber хаяг нээж өөрийгөө Баяраа гэж танилцуулан, түрээсэлж байсан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 114-59 тоот 2 өрөө орон сууцыг түрээсэлнэ” гэж хохирогч Б.О-д итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 4.500.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

19. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 236 байрны 27 тоотод хохирогч Б.Э-д “Чех улс руу дайвар ачаа авна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 6 ширхэг гадаад паспорт, хүүхдийн шинэ 2 дээл, нярай хүүхдийн 4 ширхэг богино цамц, 10 ширхэг гүрж ногоон цай, 1 килограмм үхрийн борц, 4 хайрцаг тамхи, зөв аарц 30 ширхэг, “Шим шим”, “Юмдүүжин” эм 20 ширхэг зэрэг 322.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйл, ачааны хөлс” гэж бэлэн 300.000 төгрөгийг залилан авч, нийт 622.500 төгрөгийн хохирол учруулсан,

20. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 23Б дугаар байрны 27 тоотод хохирогч Ш.Б-д “Чех улс руу дайвар ачаа авч явна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 306.000 төгрөгийн эд зүйлс, бэлэн 300.000 төгрөгийг залилан авч, нийт 606.000 төгрөгийн хохирол учруулсан,

21. “Aagii ВС” гэх нэртэй facebook цахим хэрэгсэл ашиглан зурвас бичиж Дундговь аймгийн Сайнцагаан суманд оршин суух хохирогч О.Ө-т “10.000 юань худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 4.360.000 төгрөгийг дансаар өөртөө шилжүүлэн авч залилсан,

22. Facebook цахим хэрэгсэл ашиглаж “байр зарна” гэсэн зар байршуулан хохирогч Г.С-д “Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 13-43 тоот орон сууц банкны зээлтэй байгаа, надад яаралтай мөнгө хэрэг болсон, ээж маань БНСУ-д эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа учраас зарах гэж байгаа, хувь лизингээр худалдана” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 8 дугаар сарын 15-наас 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрээс шилжүүлсэн нийт 49.995.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авч залилсан,

23. Цахим хэрэгслийг ашиглан “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны 426 дугаар байрны В30 тоот гарааш”-ийг нэг жилээр түрээслүүлнэ, сарын түрээс 200.000 төгрөг, түрээсийг нэг жилээр авна” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч Н.Б-д “гарааш түрээслүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2.400.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авч залилсан,

24. Өөрийгөө Батмөнх гэж танилцуулан хохирогч Б.Н-д “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны 426 дугаар байрны 11 тоот бусдын орон сууцыг зарна” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвгэрээс шилжүүлсэн нийт 51.000.000 төгрөгийг залилсан,

25. Л.Р-тай дотно харилцаа үүсгэн, үерхэж байхдаа “машин худалдан авч засаад зарна, машин засварын ажил эрхлэх гэж байгаа” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Дипломат 45 дугаар байрны 2 тоот гэрээсээ интернэт банкаар шилжүүлсэн нийт 11.150.000 төгрөгийн хохирол учруулж залилсан,

26. Олон нийтийн зарын “Үнэгүй.мн сайтад байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулан уг зарын дагуу холбогдсон хохирогч А.Д-д “Есөн-Эрдэнэ хотхонд байр үзүүлнэ” гэж итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 4.000.200 төгрөгийг өөрийн дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт,

Н.Б-ын хулгайлах гэмт хэргийн талаар:

27. Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 41 тоотод өрөө түрээслэж байсан Ц.Т-ын өрөөнөөс 3.599.940 төгрөгийн үнэ бүхий “Dell 7” загварын Нөтебүүкийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.Т-т нийт 4.999.940 төгрөгийн хохирол учруулсан,

28. 2020 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр дээрх байрнаас эд зүйл авч явахдаа хохирогч Б.О-гийн эзэмшлийн алтан ээмэг, гинж, нүдний шилийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.696.000 төгрөгийн хохирол учруулсан,

29. 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 112 дугаар байрны гадаа хохирогч П.Т-ыг хүргэж өгөхдөө халааснаас нь “Samsung Galaxy Fold” гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч, түүнд 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Н-гийн “СХД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-с байрны урьдчилгаа мөнгө 25.000.000 төгрөгийг үл таних хүнд өгч залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3 хх 188/,

хохирогч Б.Н-ын “2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Тайвань улсад суралцдаг миний охин Б.Ч нь 2.610.000 төгрөгийг Тайвань доллар болгуулахаар 5079126743 дугаарын данс руу шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 38/,

хохирогч Т.Х-ийн “бусдад 4.860.000 төгрөг залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх 105/,

хохирогч Х.А-гийн “юань худалдаж авах авах зорилгоор 5047246784 гэсэн тоот данс руу 3.900.000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 46/,

хохирогч Х.М-ийн “БГД-ийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол 3а байрны 18 тоот байрыг авах гэж бусдад 24.500.000 төгрөг залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 123/,

хохирогч Ж.Ө-ын “төгрөгийг юань болгон гэх зарын дагуу холбогдож 1.815.625 төгрөгийг шилжүүлээд залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх 177/,

хохирогч Г.Г-ийн “БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хорооллын 414-78 тоот байрыг түрээслэхээр Г.О гэх хүний 5069316511 тоот данс руу 3.200.000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /7 хх 232/,

хохирогч Г.З-гийн “5009150462 тоот данс руу 618.560 төгрөг шилжүүлж залилуулсан ” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6 хх 238/,

хохирогч Л.М-ийн “БНХАУ-аас бараа захиалахаар мөнгө шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 231/,

хохирогч Д.М-ийн “Модны 2-ын Хаан банкны АТМ-с 4.500 юань хуладан авахаар 1.908.000 төгрөгийг 5009150462 тоот данс руу шилжүүлу залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 156/,

хохирогч Ш.Б-гийн “Чех улс руу дайвар өгч явуулна гэж бэлнээр 300.000 төгрөг болон эд зүйлс өгч залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /5 хх 18/,

хохиргоч О.Ө-ын “10.000 юань зарна гэсэн зарын дагуу өөрийн эзэмшлийн 5400449658 тоот данснаас 4.360.000 төгрөг шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /4 хх 186/,

хохирогч Г.С-ийн “2021 оны 8 дугаар сард СБД-ийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц худалдан авахаар мөнгө өгч залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /5 хх 224/,

хохирогч Н.Б-гийн “...гарааш түрээслүүлнэ гэсэн зарын дагуу 2021 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Хаан банкны 5901026429 тоот данс руу 2.400.000 төгрөгийг шилжүүлж залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /9 хх 104/,

хохирогч Б.Н-ийн “БЗД-ийн 26 дугаар хороо, Олимп хотхонд байр худалдаж авахаар үл таних хүнд 51.000.000 төгрөг өгч залилуулсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /8 хх 230/,

хохирогч П.Т-ын “Н.Б нь миний Z fold маркийн гар утсыг авч явчихаад худлаа хэлээд өгөхгүй байна” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл  /9 хх 73/,

хохирогч Д.Н-гийн /3 хх 194-195/, Г.Н-ийн /2 хх 190-191/, Д.О-гийн /3 хх 64-65/, Б.Н-ын /1 хх 49/, Т.Х-ийн /5 хх 122/, Х.А-гийн /2 хх 67-68/, Х.М-ийн /1 хх 130-131/, Ба.Э-ын /6 хх 169/, И.Б-ийн /5 хх 204/, Г.Г-ийн /7 хх 237-238/, Ц.А-ын /2 хх 105/, Ц.Т-ын /6 хх 51/, Г.З-гийн /6 хх 238/,  Л.М-ийн /1 хх 246-247/, Д.А-ын /7 хх 1/, Д.М-ийн /2 хх 160-162/, О.Э-ын /4 хх 111-112/, Б.О-гийн /3 хх 111-113/, Би.Э-ын /5 хх 71-72, 74/, Ш.Б-гийн /5 хх 32-33/, О.Ө-ын /4 хх 203-204/,  Г.С-ийн /5 хх 229-230/, Н.Б-гийн /9 хх 112/, Б.Н-ийн /8 хх 238-240/, Л.Р-гийн /8 хх 194-195/, А.Д-ийн /9 хх 206/, П.Т-ын /9 хх 79-81/,

гэрч Ц.З-гийн /3 хх 205-206/, П.Д-гийн /2 хх 193-194/, гэрч И.Д-ны /2 хх 230-231/, Х.У-ын /1 хх 41-45, 5 хх 124-125/, Д.Д-ний /1 хх 46-47, 8 хх 197/, Ш.Д-ний /2 хх 73-76/, Б.Э-гийн /1 хх 134-135/, Ж.Г-ын /1 хх 132/, Ж.Ө-ын /5 хх 206/, Б.Э-гийн /5 хх 207/, Д.Б-гийн /5 хх 212-213/, М.Б-ийн /2 хх 117-118/, О.У-ын /2 хх 131-133/, Б.Э-ын /6 хх 55/, М.Ч-гийн /6 хх 54/, Ц.Т-ын /7 хх 8-9, 1 хх 249-250, 4 хх 130-131/, Э.Д-ийн /2 хх 178-179, 4 хх 165/, Ө.А-ын /3 хх 114-116/, Г.М-ын /3 хх 125-126/, Т.Р-ы /8 хх 241-242/, Ц.Б-ийн /8 хх 250, 9 хх 2/ гэх мэдүүлгүүд,

Н.Б-ын эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 421014068 тоот дансны гүйлгээний хуулга /4 хх 17-25/,

хохирогч Д.Н-гийн эзэмшлийн Хаан банкны 5890310873 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 248/,

Хаан банкны 29/5425 дугаартай албан тоот /4 хх 10/,

хохирогч Г.Н-ийн эзэмшлийн Хаан банкны 5085201486 дугаарын данс, Голомт банкны 3635112917 дугаарын дансны хуулга /2 хх 235-236/,

Хаан банкны 5946185149 дугаар бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх  71/,

хохирогч Б.Ч-аас Интернэт банк ашиглан мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /1 хх 71, 95/,

гэрч Х.Улсболдын эзэмшдэг Хаан банкны 5079126743 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 55-69, 5 хх 154-168/,

хохирогч Х.М-ийн 2020 оны 6 дугаар сарын 11, 25-ны өдрүүдэд 3.500.000, 1.000.000 төгрөг шилжүүлсэн орлогын баримтууд /1 хх 163-164/,

хохирогч Х.М-ийн Хаан банкны 5120119548 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 166/,

гэрч Б.Розагийн Худалдаа хөгжлийн банкны 407183279 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 167-168/,

Ж.Г-ын Хас банкны 5003540895 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 152-158, 171-176/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 160-161/,

Ж.Г-ын Хас банканд гаргасан “шинэ харилцагч данс нээлгэх, дагалдах үйлчилгээнд бүртгүүлэх тухай’’ хүсэлтийн хуулбар /6 хх 169/,

Ж.Г-ын Хас банкны 5003540895 тоот дансны хуулга /6 хх 173-178/,

хохирогч Г.Г 3.200.000 төгрөг байрны түрээс утгатайгаар шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт /7 хх 240/,

хохирогч Ц.А-ын Хаан банкны 5090338967 тоот дансны хуулга /2 хх 106-108/,

О.У-ын Голомт банкны 3635123682 тоот дансны хуулга /2 хх 115/,

Хохирогч Ц.Т-ын 5009150462 тоот Хаан банкны дансны хуулга /6 хх 25-33, 7 хх 18-19, 1 хх 2-15, 4 хх 122/,

Э.Доржпүрэвийн Хаан банкны 5431106115 дугаарын дансны хуулга /1 хх 235-236, 4 хх 135-140/,

Д.А-ын Хаан банкны 5109092915 тоот дансны хуулга /5 хх 246/,

хохирогч Д.М-ийн мөнгө шилжүүлсэн баримт /2 хх 167/,

Г.У-ийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт /2 хх 167/,

хохирогч О.Э-ын Интернэт банк ашиглан Хаан банкны 5009150462 тоот дансанд 424.000 төгрөг шилжүүлсэн баримтын хуулбар /4 хх 117/,

Худалдаа хөгжлийн банкны 499220830 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4 хх 119-120/,

гэрч Ө.А-ын Хаан банкны 5006658593 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3 хх 118-119/,

хохирогч О.Ө-ын 5400449658 тоот дансны хуулга /4 хх 217-234/,

Н.Ц-ийн 5064335573 тоот дансны хуулга /4 хх 215-216/,

хохирогч Г.С-ийн 509063386 тоот Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх  242-245/,

хохирогч Н.Б-гийн 1105078983 тоот Голомт банкны дансны хуулганы баримт /9 хх 108/,

Хаан банкны 5495554935 дансны хуулга /9 хх 58-59/,

Хаан банкны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 29/7535 дугаар “...5653400556 дугаарын дансыг Нэмэхбаатарын Б эзэмшдэг...” тухай албан бичиг /9 хх 208/,

хохирогч Д.Н нь Н.Б-ын цахим fасеbоок “Cаrl Larc” гэх хаягтай харьцаж байсан зурвасын хуулбар /3 хх 249-250/,

хохирогч Д.О нь Н.Б-ын ашиглаж байсан цахим fасеbоок “МВ Вm”, “Cаrl Larc” болон “Оd” гэх хаягуудтай харилцаж байсан зурвасын хуулбар /3 хх 72-75/,

 Н.Б-ын ашиглаж байсан цахим fасеbоок “Falcon Black” хаягаас Б.Ч-ын “НТ авна” гэсэн зарын дагуу харилцсан зурвасын хуулбар /1 хх 34, 37, 94/,

Байр түрээслэгч Б.Эрдэнэтуяа нь Н.Б-ын ашиглаж байсан цахим fасеbоок “Гантулга Ганаа” гэх хаягт хандан харилцаж байсан зурвасын хуулбар /1 хх 137-146/,

Ба.Э нь “Гантулга Ганаа” гэх цахим fасеbоок хаягт хандан мессежээр харьцаж байсан гэрэл зургийн үзүүлэлт /6 хх 156-162/,

Ц.Т нь 88837375 дугаарт хандан мессежээр харьцаж байсан зургийн үзүүлэлт /6 хх 34-35/,

Ц.Т нь “Таmir” гэх цахим fасеbоок хаягт хандан мессежээр харьцаж байсан зургийн үзүүлэлт /6 хх 36-40/,

Г.З-гийн “Mongolian” гэх Wе chat-аар харьцаж байсан талаарх зурвасын хуулбар /6 хх 240-241/,

Д.А-ын “Mongolian” гэх Wе chat-аар харьцаж байсан талаарх зурвасын хуулбар /6 хх 247-249/,

хохирогч Д.М-ийн харилцсан зурвас /2 хх 163-166/,

хохирогч О.Э нь Н.Б-ын цахим Wе chat “Mongolian” гэх хаягтай харьцаж байсан зурвасын хуулбар /4 хх 115-116/,

“Воrn” гэх We сhаt-аар харьцсан талаарх гэрэл зургийн үзүүлэлт /4 хх 236-243, 248-249/,

Н.Б-тай харилцсан зурвас, мөнгө шилжүүлэг хийсэн тухай баримтын хуулбар /8 хх 133-155/,

хохирогч А.Д-ийн Хаан банкны 5926188950 дугаарын дансны хуулга /9 хх 202/,

Н.Б, Г.Н нарын хооронд байгуулсан 312 дугаартай “Зээлийн гэрээ” /2 хх 188/,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, ЗА байрны 18 тоот 29 м.кв2 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн 000113360 дугаартай гэрчилгээний хуулбар /1 хх 165/,

Түрээсийн гэрээ /2 хх 109-111/,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр зам гудамж, 54 дүгээр байр 26 тоот 18.6 м.кв2 орон сууцны үл хөдлөх хөрөнгийн 000512354 дугаартай гэрчилгээний хуулбар /2 хх 112/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /7 хх 212/,

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /5 хх 68, 9 хх 83/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 132-133, 5 хх 39-40, 6 хх 60-61, 9 хх 87-88/,

“Хөнөгийн ундарга” барьцаат зээлийн гэрээний хуулбар /9 хх 82/,

Таньж олуулах ажиллагааны явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 хх 77-80, 2 хх 56-59/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлт /2 хх 119-122/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4 хх 198/,

Яллагдагч Н.Б-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн /1 хх 5-7, 3 хх 42-43, 5 хх 48, 93, 134, 220, 240-241, 8 хх 39-41, 6 хх 9, 9 хх 98-99, 206/ гэх мэдүүлгүүд зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Б-ыг “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, мөн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Б-ыг нэр бүхий 26 хохирогчийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж хүндрүүлэх шинжээр зүйлчлэн шийдвэрлэсэн, мөн нэр бүхий 3 хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх нийт ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Залилах гэмт хэрэг нь хохирогчийг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр эд хөрөнгийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагдах онцлогтой.

Шүүгдэгч Н.Б нь нэр бүхий 26 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон тэдгээрийн эд хөрөнгө болох нийт 246.904.325 төгрөгийг өөрийн эзэмшилдээ авч хохирогч нараас авсан мөнгөө өөрийн ахуйн хэрэгцээнд зарцуулснаар энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болно.

Харин хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог.

Шүүгдэгч Н.Б нь хохирогч Ц.Т-ын “Dell I 7” маркийн Нөтебүүк, Б.О-гийн “алтан ээмэг, гинж”, П.Т-ын “Samsung Galaxy fold” маркийн гар утас зэргийг шунхай сэдэлтээр, нууцаар, хууль бусаар авч захиран зарцуулах бодит боломж бололцоо бий болгосноор энэхүү гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Хохирогч Б.Н, Г.С, Д.О, Ц.А нарын “...Анхан шатны шүүхийн оногдуулсан ял болон шүүгдэгчийн хохирол барагдуулахаар 5 хоног завсарлага авч хохирол барагдуулсан байдалд маш их гомдолтой, санал нийлэхгүй байна. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол хамтран гаргажээ.

Анхан шатны шүүхээс хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж тогтоосон бол хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон бүрэн эрх юм.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд зургаан сараас таван жил хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр хуулчилсан бөгөөд анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт зааснаар хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Н.Б-д 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар,  хэргийн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэрт тохирчээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад Н.Б-аас хохирол төлбөр гаргуулахдаа “...618.560 төгрөгийг...” хэн гэдэг хохирогчид олгохоор зааж байгаа нь тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, “...Г.З-д 618.560 төгрөг олгосугай...” гэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н, Г.С, Д.О, Ц.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Н.Б-ын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 78 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/263 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 7 дахь заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-аас нийт 246.904.325 төгрөг гаргуулж ... Г.З-д 618.560 төгрөг, ...тус тус олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогч Б.Н, Г.С, Д.О, Ц.А нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон нийт 78 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.ЗОРИГ

 

                                  ШҮҮГЧ                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                              ШҮҮГЧ                                          Т.ШИНЭБАЯР